ОХУ: Исигуро, Яхина, “Шинэ Лолита”,  энэ хаврын шилдэг номууд

2021-04-03
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

З.БАТЦЭЦЭГ

Хойд хөршид энэ хавар хэчнээн шинэ ном гарч байгаагаас үзэхэд зохиолчид хөл хорионд зүгээр суугаагүй бололтой. Москвагийн Гостиный Дворт гуравдугаар сарын 24-28-ны хооронд уран зохиолын олон улсын non/fiction үзэсгэлэн худалдаа явагдсан. Ямар номыг алдахгүй унших, ямар ном худалдаанд гарсан, ямар номонд урьдчилсан захиалганд орвол зүгээр талаар РИА Новости танилцуулж байна.

 

“Клара ба нар”, Кадзуо Исигуро. Худалдаанд гархад бэлдэж байна

2015 оноос хойш чимээгүй байсан Нобелийн шагналт зохиолчийн бүтээл дөрөвдүгээр сарын дундуур хэвлэгдэн гарна. Зохиолын утга нууц байгаа бөгөөд ганцхан Клара нэртэй роботын өмнөөс өгүүлдэг. Клара бол жаахан охинтой айлд туслах хийдэг робот. Зохиолч Исигуро өөрөө хэлэхдээ, түүний зохиолын баатар робот дэлхийг харж байгаа үзэл бодлоороо гэнэн хүүхэд шиг гэсэн байна. “Энэ бол өндөр оюун ухаан, мунхаглалын холимог юм” гэж тэрбээр хэлжээ.  

“Сөнөөгч”, Дмитрий Быков. Худалдаанд гархад бэлдэж байна

Зохиолч өөрийн зохиолын талаар “Би энэ зохиолоор өөртөө ЗХУ гэж ямар улс байсан талаар тайлбарласан, дахиж энэ сэдвийг хөндөхийг хүсэхгүй байна”. 1930-аад оны үеийн Зөвлөлтийн нисэгч баатруудын тухай юм гэжээ.

“Сэтгэлийн зам”, Робертс Грегори Дэвид. Худалдаанд гархад бэлдэж байна

Хоёр боть уг зохиол нь хар тамхичин, хулгайч хүн Энэтхэгт очоод зөв замд орсон ээдрээт хувь тавилангийн тухай юм. Гэхдээ энэ ном роман биш, “сэтгэл зүйн бодит байдал, амар амгалан, хайр, итгэлийг эрэн хайж буй гүн ухааны үндэслэл юм”.

“Самарканд хүрэх галт тэрэгний цуваа”, Гузель Яхина

Ном гуравдугаар сарын эхэнд гарсан ч, Яхинаг аль эрт хулгайд буруутгаад амжсан. Түүхч Григорий Циденков уг зохиолыг түүний блогийн бичлэгээс сэдэвлэн бичсэн гэж буруутгаж байна. Гэвч зохиолч анх удаа дуулиан шуугианы эзэн болж байгаа биш юм. Түрүү жилийн  хавар  түүний анхны зохиол “Зулейка нүдээ нээхүйд” телевизийн олон ангит кино болж гарахад бас л багагүй шуугиан тариад амжсан. Энэ удаа тэрээр 1920-иод оны Поволжье дахь өлсгөлөнгийн тухай бичжээ.

“Миний бараан Ванесса”, Кейт Элизабет Рассел

Энэ роман амжилтад хүрнэ гэж мэдэж байсан учраас Америкийн хэвлэлийн газар эрхийг нь сая доллараар авчээ. Уг номыг “#metoo цаг үеийн шинэ Лолита” хэмээн нэрлэж байна. MyBook номын сайтын ахлах редактор Екатерина Писарева энэ номыг санал болгож байна. Тэрээр хэлэхдээ “Энэ бол 15 настай охин, 42 настай уран зохиолын багш хоёрын хайрын тухай юм. Долорес Гейз том болоод Гумберттэй ямар холбоотой байснаа дэлгэж ярихад бэлэн болжээ гээд төсөөлдөө” гэлээ.

“Үхлийн захиа”, Жоу Хаохуэй

Энэ детектив нь 2014 онд Хятадад бестселлер болоод сая гаруй хувь борлогдсон. Цуврал гурван ботиор хийсэн олон ангит киног нь 2,5 тэрбум хүн үзжээ. Европуудын дуртай экшн жанрыг Азид болж буйгаар бичсэнээрээ онцлог. Хотод харгис алуурчин бий болж, хууль ёсны шийтгэлээс мултарсан хүмүүсийг хөнөөнө. Харин  “ард түмний өшөө авагч” түүнийг бүх цагдаа хайж байгаа тухай юм.

“Шөнө дундын номын сан”, Мэтт Хейг

Үхсэнийхээ дараа хонгилын үзүүрт гэрэл биш, номын сан харвал яах вэ? Яг тийшээ нэгэн удаа 35 настай хөгжмийн багш бүсгүй очдог. Тавиур болгон дээр ном өрөөтэй, ном тус бүр дахиж амьдрах боломжийг олгодог. “Юунд ч харамсдаггүй азтай хүмүүс дэлхийд байдаг л байх. Гэхдээ дийлэнх нь утгагүйгээр харамсан дахиж амьдрахыг хүсдэг. Норад тийм боломж гарч. Энэ бол шинэ сэдэв биш, гэхдээ Мэтт Хейг сэтгэл хөдлөм, хошин бичсэн байна” хэмээн уран зохиол шүүмжлэгч, Storytel олон улсын аудио номын сайтын ахлах редактор Константин Мильчин хэлжээ. Аудио хувилбар нь гуравдугаар сард Алена Долецкаягийн уншсанаар гарна.

“Урвалт”, Брижит Коллинз

Алс холын ууланд том тоглоомд бэлддэг академи байдаг. Дүрмийг нь уншигчид тийм амар ойлгохгүй. Лео Мартин урьд нь сурч байсан бөгөөд төрөлх сургуульдаа эргэн ирнэ. Уран зөгнөлт зохиолын цаана одоогийн нийгмийн чухал асуудлыг хөндөн харуулсан.

“Павел Чан буюу голын бусад араатнууд”, Вера Богданова

Гол баатар өнгөрснөө мартахын тулд Оросоос Хятад руу нүүдэг. Энэ номыг зохиолч, блог “Книгижарь”-ыг үүсгэн байгуулагч Сергей Лебеденко санал болгож байна. Тэрээр “Энэ зохиол гэмтэл хүнийг ямар аймшигтай зүйлд хүргэж болдог тухайг техникийн дэвшлийн фон дээр харуулсан” гэлээ.

“Франц асрагч”, Бьянка Питцорно

Итали зохиолчийн уг ном 12+ гэсэн тэмдэглэгээтэй боловч, “Жейн Эйр” романд дуртай хүн бүрт таалагдах байх. Үйл явдал 1830-аад оны Парист өрнөнө. Есөн настай охин хүнд өвчтэй ээжтэйгээ ядуу амьдарч байгаад санаадгүй алдартай балетчины гэрт очин, шавь нь болж үйл явдал өрнөнө.

“Леопарда”, Наталья Шалошвили

Хүүхдэд зориулсан уг номны зураг, уур амьсгалаас шууд Наталья Шалошвилигийн бүтээл гэдэг нь харагдана. Автобусны жолооч Леопарду өдөр бүр ойн бусад амьтныг  зөөдөг тухай сургамжит үлгэр.

“Элжернон, Чарли ба би”, Дэниел Киз

Зохиолчийн намтар, нон-фикшн, уран зохиолын огтолцол дээр бичигдсэн. Киз яаж зохиол бичих санаа төрсөн, хүүхэд, залуу насаа дурсан, ирээдүйн мэргэжилдээ эргэлзэж байсан, тэрээр зохиолч болохыг хүсэж байсан ч, мэс заслын эмчээр сурч байсан талаараа бичжээ.

“Номны баатар сэтгэл зүйчид хандсан нь”, Клаудия Хохбруни, Андреа Боттлингер

Алдартай номны баатруудыг Зигмунд Фрейдэд хандуулбал яах бол? Их мундаг түүх болохгүй ч, төсөөлөөд үзэж болох юм. Сэтгэл зүйч, уран зохиол судлаач яг ингэж л бүх баатарт сэтгэл зүйн онош тавьжээ. Ромео бол нарцисис эмгэгтэй, Холмсд аутизмын шинж ажиглагддаг. Орчин үеийн баатруудын талаар хүртэл бичжээ. Кристиан Грей бол бодит биш, гол баатар бүсгүйн нууц хүсэл гээд л.

“Номын дэлгүүрт харж болох 7 төрлийн хүн”, Шон Байтелл

Шотландын хамгийн том номын дэлгүүрийн эзэн их ажигч хүн юм. 20 жил цуглуулсан материалаараа ном хийжээ. Худалдан авагчдыг ангилан байнгын үйлчлүүлэгч эсвэл санаандгүй орж ирсэн хүн гэх мэтээр.... Англи хошигнолыг санасан хүмүүст яг тохирно.

“Оросын шинэ түүх 14 шил архины лонхонд. Архинд бизнес, авлига, гэмт хэрэг яаж багтсан тухай”, Денис Пузырёв

РБК-ийн мөрдөх албаны дарга асаны үзэл бодлоор бол, архи бол Оросын соёлын кодын нэгэн хэсэг гэдэгт итгэлтэй байна. Архины талаар ажигласан сонирхолтой зүйл, түүхээс хуваалцана. Жишээ нь 90-ээд онд бүсгүйчүүд яагаад “архитай” гэрлэхийг хүсдэг байсан, 60-аад онд Жеймс Бонд яагаад архиар хийсэн коктейльд дуртай болсон, 2000-аад онд дундаж бүлгийхэнд зориулж яагаад архи гаргасан талаар бичжээ.

“Трактор. Өнгөрсөн, одоо, ирээдүй”, Михайл Болотин

Books&Rewiev сувгийн зохиолч Валерия Шабашовын хэлснээр бол энэ ном техникээс гадна Оросын түүх сонирхдог хүмүүст сонирхолтой гэнэ. “Трактор байгаагүй бол манай улс хаана байх билээ? Хээр талыг атаршуулсан хүмүүс хөлдөж үхэх дөхөж байсан....Авен авангард бүтээл цуглуулж явахад, Абрамович хөл бөмбөгийн авъяастнуудыг эрж хайж байхад, зохиолч дэлхий даяар яван техникийн загварыг худалдан авч, номоо бүтээх үндэс сууриа тавьжээ”. Тариалалтын өмнө уншихад тохиромжтой.

Эх сурвалж: www.ria.ru

2026.10.08: Улстөрчдийн хэн, юу хэлэв

УИХ-ын намрын чуулган үргэлжилж, 2026 оны төсвийн тодотгол, төсвийн хөрөнгийн зарцуулал

Уржигдар 06 цаг 00 мин
Т.Одгал: Өмгөөлөгч тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг сайхан мэргэжил

Хурдтай, хөгжилтэй, эрч хүчтэй, хүсэл тэмүүллээр дүүрэн амьдарч, бусдад урам зориг өгч явдаг хүмүүс бий. Тэдний нэ

Уржигдар 06 цаг 00 мин
Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 70.6 хувийн ирцтэй эхэлж, хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орууллаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Уруудах бус өгсөх замаа сонгох уу даа 

Төрийн ордонд Эпштэйний хяналтын сонсголоор хүүхэд шарж идсэн тухай аймшиг ярьж байхад ордны гадна 1000 хүн цугларч, улс орны хөгжлийн асуудлаа хэлэлцлээ.

2026-10-08
Тилицо нуурын зам хаалттай, Торонг Ла нээлттэй

Аннапурнагийн нутагт Торонг Ла давааг туулж байна, Тилицо нуурын зам хаалттай байна.

2026-10-08
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хойшлууллаа

2026-10-08
2026.10.07: Эпштейний сонсголоор хэн нь юу хэлэв

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Жеффри Эпштейний хэрэгтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион бай

2026-10-08
М.Энхцэцэг: Эрчим хүчний хараат байдлыг нэмэгдүүлэх нь аюултай

М.Энхцэцэг: ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАРААТ БАЙДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ АЮУЛТАЙ

2026-10-08
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

2026-10-07
Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2027 оны төсөв, Үндэсний баялгийн с

2026-10-07