Н.Учрал багаа бүрдүүлж, дүрмээ танилцуулав

2025-11-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Төмөрбаатарын Батсайхан 

МАН 31 дүгээр Их хурлаараа Улс төрийн намын тухай шинэ хуульд намын үндсэн дүрмээ нийцүүлэн 112 гаруй зүйлийн нэмэлт өөрчлөлт оруулжээ.  Энэ талаар өчигдөр намын дарга Н.Учрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар мэдээлэл өглөө.  Тэдний мэдээллээс тоймлон хүргэе. 

 

МАН-ын дарга Н.Учрал: Хариуцлага ярьдаг, ил тод, нээлттэй, гишүүн төвтэй нам болно

-Манай нам Улс төрийн намын тухай шинэ хуульд намын үндсэн дүрмээ нийцүүлэн 112 гаруй зүйлийн нэмэлт өөрчлөлт оруулж байна. Ингэхдээ Улс төрийн намын тухай хуулийн дагуу жендерийн тэгш байдлыг хамгаалах зорилгоор намын бүх түвшинд удирдлагын 40 хувь нь эмэгтэй хүйсийн төлөөлөл байхыг намын үндсэн дүрэмдээ тусгасан. Энэ нь онцлог боллоо. Мөн намын үйл ажиллагааг ил тод нээлттэй байх хүрээнд Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу санхүүжилтийг нээлттэйгээр олон нийтэд мэдээлж байх, намын төв байгууллагаас хяналт тавих зохицуулалтуудыг тусгаж өгсөн. Түүнчлэн, намын бүх үйл ажиллагаанд ёс зүйн сахилгын асуудлыг нарийвчлан зохицуулсан. Тэгэхээр ёс зүйн стандарт мөрдүүлэх, кодтой байх, намын гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилтууд туссан. 
Үүгээр ч зогсохгүй намын шийдвэр гаргах тогтолцоонд анхан шатны байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, удирдлагын нэгжүүдийн хоорондын харилцааг зохицуулсан зохицуулалтуудыг тусгаж өглөө. МАН-ын Хичээн эрмэлзэх зүйлийн эрхэм зорилго хэрэгжүүлэх гэсэн эхний бүлэгт тусгаар тогтнол, эх оронч үзэл санааг тухайлан бүлэг болгон авч үзсэн. Эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэх гэсэн үзэл санааг намынхаа Хичээн эрмэлзэх зүйлд тусгаж өгснөөрөө онцлог болж байна. Манай намын Бага хурал 597 гишүүдийн төлөөлөлтэйгөөр байгуулагдаж, анхдугаар хурлаа зохион байгууллаа. 
Анхдугаар хурлаас Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарыг үргэлжлүүлэн ажиллах шийдвэрийг гаргасан. Мөн 39 гишүүний төлөөлөлтэй удирдах зөвлөлийг байгуулж байна. Түүнчлэн, МАН  таван орон тооны нарийн бичгийн дарга,гурван орон тооны бус нарийн бичгийн даргыг томиллоо. МАН-ын 31 дүгээр хуралд намын даргад өрсөлдөхдөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө чандлан хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд удирдах зөвлөлийн анхны хурлаас намын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр намын гишүүдийг оноожуулах журам, үнэлэх, дүгнэх журмыг батлуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Удирдах зөвлөлийнхөө дэргэд мөрийн хөтөлбөрийг үнэлдэг, дүгнэдэг байнгын хороодыг байгуулна. Энэ байнгын хороогоороо дамжуулж 2024 он сонгуульд дэвшсэн мөрийн хөтөлбөрийн үр дүнг улирал тутамд тайлагнана. Мөн Удирдах зөвлөлийнхөө дэргэд бүсийн зөвлөлийг байгуулж бүс болгонд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлэлт, дүгнэлт өгнө. Эрх, үүргийн нэгдэл бол хариуцлага. Тийм учраас хариуцлага ярьдаг, ил тод, нээлттэй, гишүүн төвтэй нам болох зорилтыг дэвшүүлэх хүрээнд намын даргын зүгээс “E4” стратегийг дэвшүүлсэн. Үүнийг албан ёсоор бодлогын баримт бичиг болгоно. 
Энэхүү стратегийг хэрэгжүүлснээр улс төрийн намын санхүүжилтийг ил болгоно. Ингэснээр мониторинг хийдэг орчин үеийн гишүүн төвтэй, хариуцлагатай нам болох үндэс сууриа тавина. “E4” стратегийн гол зорилго нь ард түмнийхээ итгэлийг олж авах, намын гишүүдийн идэвх, оролцоог сэргээх, бүх түвшинд авлига, ашиг сонирхлоос ангид байх, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх юм. Авлига, ашиг сонирхлын хэргүүдтэй нэр холбогддог, үүнээс болж намын нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг байдлыг үндсээр нь өөрчлөхийн тулд тогтолцоогоо өөрчлөх зорилтыг дэвшүүлж байгаа. 
Засгийн газрын тогтвортой байдлыг хангаж ажиллана. Х.Булгантуяа нь СДМЭХ-ны Ерөнхийлөгч тул холбоогоо төлөөлж, Удирдах зөвлөлийн гишүүнд шууд сонгогдон орсон квотоор орж ирж буй учраас Ерөнхийлөгч нь солигдвол шинээр сонгогдсон Ерөнхийлөгч нь Удирдах зөвлөлд орно. 

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар: УИХ-ын даргын асуудлыг бие даан шийднэ

-УИХ-ын ээлжит сонгуулиар МАН 68 суудал буюу олонхын санал авсан. Парламентад олонхын санал авсан нам УИХ-ын даргад нэр дэвшүүлнэ. Улс төрийн бусад намтай зөвшилцөхгүй, ярилцахгүй УИХ-ын даргын асуудлыг бие даан шийднэ. УИХ-ын даргад хэнийг дэвшүүлэх, ямар байдлаар ажиллах нь манай намын бодлого. МАН-ын 31-р их хурлаар бид намын дотоод асуудлаа шийдсэн. Одоо төртэй холбоотой томилгоонуудыг ойрын өдрүүдэд шийднэ. Шийдэж төрийг бүтэн болгох ёстой. 

 

МАН-ын удирдах бүрэлдэхүүн шинэчлэгдэв

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатар үргэлжлүүлэн ажиллахаар болсон бол Хяналтын ерөнхий хорооны даргаар П.Мөнхтөрийг, тус хорооны дэд дарга бөгөөд Ёс зүйн хорооны даргаар Б.Амарсанааг сонгожээ. МАН-ын Хяналтын хороог Их хурлаа байгуулдаг, намын гишүүдтэйгээ хариуцлага тооцох эрх бүхий хороо юм. Тус хорооны даргаар сонгогдсон П.Мөнхтөр нь Дорнод аймгийн Чойбалсан хотын захирагчаар ажиллаж байжээ. МАН-ын дарга Н.Учрал дээрх албан тушаалд нэр дэвшигчдээ танилцуулж, Бага хурлын гишүүдийн дунд санал хураалт явуулж, олонхын саналаар сонгож баталсан байна. 
Харин намын орон тооны Нарийн бичгийн даргаар Н.Энхбаатар, Б.Пүрэвдагва, Ө.Золбаяр, С.Мөнгөнчимэг, М.Цэлмүүн нарыг, орон тооны бус Нарийн бичгийн даргаар Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Д.Мөнхсайхан нарыг, намын Удирдах зөвлөлийн гишүүнээр 39 хүнийг, намын санхүүгийн дотоод аудиторын албан тушаалд Ц.Норовжамцыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхын саналаар сонгож баталсан байна.
МАН-ын Удирдах зөвлөлийн шинээр сонгогдсон 39 гишүүн Я.Содбаатар, Г.Занданшатар,Х.Булгантуяа,Б.Чойжилсүрэн,Б.Батцэцэг,Ж.Ганбаатар,Б.Хэрлэн,Ж.Бат-Эрдэнэ,У.Отгонбаяр,Г.Тэмүүлэн,Э.Батшугар,Ж.Батжаргал,З.Мэндсайхан, Б.Уянга,С.Бямбацогт,Н.Наранбаатар,Э.Бат-Амгалан,Ч.Номин,Ч.Ундрам,М.Мандхай, Х.Нямбаатар, Л.Энх-Амгалан,Ж.Энхбаяр,Д.Үүрийнтуяа, С.Мөнхчимэг, Ц.Цогзолмаа, М.Оюунчимэг, Н.Энхбаатар, Д.Сумъяабазар, А.Энхзул, Б.Пүрэвдагва, Д.Мөнхсайхан, Б.Ану-Үжин, Ө.Золбаяр, Б.Жавзандорж, А.Үйлстөгөлдөр, М.Цэнгүүн, Б.Батцэцэг нар багтжээ.  Ийм багтайгаар МАН-ын дарга Н.Учрал намын бодлогоо хэрэгжүүлж, дараа дараагийн сорилтод орно. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 220 (7717)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Oleg
How To Recover Frozen Crypto Wallet With Lost Recovery Masters The Lost Recovery Master is a team of experienced Crypto Experts. It has the capacity to assist in unfreezing blockchain funds, stolen or lost cryptos and recovering frozen crypto wallets. They work directly with smart contract protocols and have right connections and tools to initiate and facilitate the process whether it's through dispute resolution, compliance validation, or recovery services. If the freeze is due to platform level restrictions, they navigate that with proper documentation and verification. They deliver Actionable Intelligence to all of their clients by utilizing the most recent Cyber tools, Open Source Intelligence (OSINT), Human Intelligence (HUMINT), cutting-edge technology, and Crypto Tools If you need their service, here is their Contact. email ( support@lostrecoverymaster.com ) whatsapp +447537105921 Website https://lostrecoverymaster.com/
SHINE OYUN
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM +91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

2 цаг 56 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

3 цаг 0 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

7 цаг 40 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

7 цаг 43 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

12 цаг 5 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15