Дэлхийн хаанаас ч виртуалаар Монгол Улсад аялах боломжтой боллоо

2021-03-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Г.ХУЛАН

 

COVID-19 цар тахлын нөлөөгөөр аялал жуулчлалын салбар хамгийн хүнд цохилтод ороод байгаа билээ. Үүнээс үүдэж тэг зогсолт хийж, орлого хумигдаж эхэлсэн. Тэгвэл аялал жуулчлалын салбарыг сэргээж, цахим шинэчлэлийг эхлүүлэхээр  Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ, МУИС-ийн МУИС-ийн дэргэдэх “Гарааны дижитал солюшнс” компанитай хамтран ажиллахаар боллоо.  Тус компани зургаан жилийн өмнөөс судалгааны ажлаа эхлүүлсэн бөгөөд орчин үеийн VR төхөөрөмжийг ашиглан Монгол Улсын 21 аймгийн өв соёл, түүх, байгалийн үзэсгэлэнт газруудыг илэрхийлсэн дижитал  контент бүтээхээр ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд “Жуулчны мэдээллийн төв”-ийг зорин ирж буй гадаад, дотоодын аялагчдад Монгол Улсыг виртуал орчинд сурталчлах боломжийг бүрдүүлэх, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн дижитал контент бий болгох, цахим мэдээллийн платформыг нэвтрүүлэх юм.

Хамтын ажиллагааг эхлүүлснээр аялал жуулчлалын салбарын хөгжлийг технологийн дэвшилтэй уялдуулах, аялагчдын зорин очих газрыг дижитал  хэлбэрээр сурталчлах боломж бүрдэнэ. Тухайлбал, аялал жуулчлалын салбарт орчин үеийн дэвшилтэт технологи нэвтэрч эхэлснээр Монгол Улсын 21 аймгийн дурсгалт газруудыг виртуал орчинд дэлхийн хаанаас  ч  бүрэн үзэх боломжтой болж байгаа юм.

Виртуал орчноор аялахын сул тал нь өөрийн биеэр ирж үзсэн юм шиг мэдрэмж авч чадахгүй ч давуу тал нь цаг хугацаа, санхүүг хэмнэнэ. Мөн цар тахлын үед улс орнуудаар аялах нь эрсдэлтэй тул виртуал аялал эрсдэлээс хамгаалж чадах юм.

 

МУИС-ын дэргэдэх Виртуал төвийн хөгжлийн захирал А.Энхбаяр: Виртуалаар аялах хандлага бий болж байна

 

-Дижитал технологийн эрин үе, цахим шилжилтийн үед шинжлэх ухаан, технологийн хөгжил  бизнесийн олон салбарт нөлөөлж байна. Үүний нэг жишээ нь, аялал жуулчлалын салбарт дижиталчлал буюу цахим аялал жуулчлал гэсэн ойлголт бий болж заавал өөрийн биеэр аялаад явах шаардлагагүй болж байна. Дэлхий нийт цар тахлын эрсдлээс сэрэмжилж техник технологийн хөгжлийг ашиглаж виртуал байдлаар аялах хандлагууд бий болж байна. Шинжлэх ухаан,технологийн хөгжил аялал жуулчлалын салбарт нэвтэрснээр аялал жуулчлалын салбарын чиг хандлага илүү өргөн болж эхлэх юм. Бид энэ технологийн хөгжлийг улсынхаа аялал жуулчлалын салбарт нэвтрүүлнэ.  Гэхдээ энэ маш том ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтарч хийх ёстой. Дэлхийн улс орны хүмүүс монголын үзэсгэлэнт байгаль, түүх өв соёл, дурсгалт газруудтай танилцахдаа өөрийн биеэр ирэх шаардлагагүй өөрийн амьдарч буй улс орноосоо виртуал орчноос танилцах боломжтой болж байна. Энэ үйл ажиллагаа нь аялал жуулчлалын чиг хандлагыг өөрчлөх, уг салбарт ажиллаж байгаа хүмүүст шинэ боломжийг нээж өгч байгаа юм. Зарим оронд нэг хүн цагт 10-20 ам. доллар төлөөд гар утас, компьютерийнхээ дэлгэцээр тухайн орны үзэсгэлэнт байгаль, дурсгалт газруудаар аялах боломжтой болсон. Харин бид нар дэлгэцээр биш виртуал орон зайн тусгай төхөөрөмжөөр аялах боломж бүрдүүлж байгаа юм.

 

Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал  С.Бат-Эрдэнэ:  Монгол Улсыг дэлхийд дижитал хэлбэрээр таниулна

 

- Бид БНСУ-тай хамтран аялал жуулчлалын музейг байгуулах бол технологийн тал дээр МУИС-ын инженерийн сургуулийн багш нартайгаа хамтарч ажиллана. Аялал жуулчлалын дижитал музейн ажил хэрэгжиж эхэлснээр богино хугацаанд жуулчдын тоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын үйлдвэрийг дэмжих, бодит хувь нэмэр оруулах юм. Мөн дижитал музей зөвхөн музейгээр хязгаарлагдахгүй Монгол Улсыг дэлхий дахинд дижитал хэлбэрээр таниулах юм. Нүүдлийн үзэсгэлэнг таниулах ажлыг цар тахлын дараа эрчимжүүлнэ.

 

МУИС-ийн залуучууд Хэнтий аймгийн хэд хэдэн газруудыг виртуал орчинд оруулж чадсан. Тун удахгүй аялал жуулчлалын гол газруудыг виртуал орчинд оруулах программ хангамжийг бий болгох зорилгоор ажиллах гэж байна. Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудалд байрлах “Жуулчны мэдээллийн төв” нь ирэх долдугаар сард ашиглалтад орох бөгөөд зорин ирэх аялагчдад VR төхөөрөмжөөр дамжуулан дижитал контентын үйлчилгээг санал болгох юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.19 БААСАН № 53 (6530)

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

55 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 28 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 46 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 46 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин