Танхимын захирал Т.Дүүрэнгийн онцолсон экспортыг нэмэгдүүлэх шийдлүүд

2021-03-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

С.УЯНГА

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа  хүргэдэг билээ. Манай сонины 2021.3.15-ны даваа гаригийн № 49 (6526) дугаарт уригдсан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнгийн онцолсон экспортыг нэмэгдүүлэх шийдлүүдийг танилцуулж байна.

-Ажлын байр ба хөдөлмөрийн бүтээмжийг нэг графикаар нэгтгээд харвал уул уурхайн салбар хамгийн өндөр бүтээмжтэй ч ажлын байр бага. Гэтэл эсрэгээрээ хөдөө аж ахуйн салбарт хамгийн олон хүн ажиллаж байгаа хэрнээ хөдөлмөрийн бүтээмж багатай. Гэтэл Монгол Улс хүн ам нь өсч байгаа залуу үндэстэн. Уул уурхай бүгдийг нь шингээж чадахгүй учраас шинээр бий болж байгаа дундаж орлогыг хэн бүрдүүлэх вэ. Хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт шингээх боломжтой ч хөгжил сул, бүтээмж бага байна. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд уул уурхайн бус экспорт хамгийн чухал.
-Уул уурхайн бус экспорт бол Монгол Улсын дунд хугацаандаа ДНБ-ийг нэмэгдүүлэх, уул уурхайгаас шинээр орж ирэх боломжтой баялгийг шингээх хамгийн чухал салбарын нэг. Гэтэл манай улсад уул уурхайн бус экспорт хөгжихгүй байгаа шалтгаан нь гадаад худалдаагаа хийж чаддаггүйтэй холбоотой.
-Уул уурхайн бус экспорт хөгжих хөшүүрэг алга. Аж ахуйн нэгжүүд эргэлтийн хөрөнгөгүй, зээлийн хүү өндөр учраас бараагаа экспортод гаргаад борлуулах хүртэлх хугацааг давж чадахгүй байна.
-Бусад улс орны туршлагыг харахад дотооддоо бараагаа зарвал арилжааныхаа хүүгээр, харин экспортод гарах бол хөнгөлөлттэй байдаг. Энэ тогтолцоо дэлхийн улс орнуудад 60-70 жил хэрэгжиж ирсэн. Экспорт хөгжиж эхлэхэд зээлийн хүүгээ  2-3 дахин хөнгөлдөг байсан бол сүүлийн үед улам чухалчилж хасах хүүтэй зээл өгч байна. Өөрөөр хэлбэл, бараагаа экспортод гаргавал бол үйлдвэрлэлийн зардал дээр нэмээд мөнгө төлье гэдэг дэмжлэг рүү шилжсэн.Харин манай улсад 1990 оноос хойш бий болоогүй учраас экспорт хөгждөггүй.
-Цар тахлын үед зайнаас бизнес хийх боломж нээгдэж, цахим худалдааны тогтолцоо эрчимтэйгээр нэвтэрлээ. Улс орнуудын худалдан авагчдын төлөвшил, тээвэр түгээлт, хууль журмаас хамаараад янз бүр байна. Цахим худалдааг амжилттай хийе гэвэл энэ онцлогуудаа анзаарч, ойлгох хэрэгтэй. Мөн  үйлдвэрлэл, маркетинг сул учраас гадаад хэрэглэгчид зориулсан бүтээгдэхүүн хөгжүүлэх туршлага, төсөв байхгүй.
-Экспортод зориулсан хөнгөлөлттэй зээл, даатгал, батлан даалтын тогтолцоо байх ёстой гэдгийг МҮХАҮТ 2019 онд төр, засагт хүргүүлсэн. Экспортын санхүүжилтийн судалгаанд хамрагдсан компаниудын 35 хувь нь бүтээгдэхүүнийхээ 50-иас дээш хувийг экспортолдог. Судалгаагаар тулгарч буй гол бэрхшээлд 84 хувь нь зээлийн өндөр хүү, 57 хувь нь барьцаа, 48 хувь нь банкны шаардлагыг нэрлэсэн. Мөн бэлэн мөнгөний хомсдол, хууль эрхзүйн саад, тохиромжтой банкны бүтээгдэхүүн байхгүй гэсэн байна.
-Экспортын компаниудад ямар төрлийн банкны бүтээгдэхүүн шаардлагатайг тодруулахад 48.8 хувь нь экспортын өмнөх санхүүжилт хэрэгтэй гэж хариулсан. Экспортын хөнгөлөлттэй зээл болон даатгалын тогтолцоог бий болгож, төр болон хувийн хэвшлийн экспортыг дэмжих, санхүүжүүлэх нөхцлийг бүрдүүлснээр экспортын хэмжээ дунджаар 80 хувь өснө. Үүнийг  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулж чадсан.
-Монголын компаниудад худалдааны санхүүжилт олгох дотоодын банкуудын чадавхи сүүлийн жилүүдэд суларч байна. Банкны систем дэх нийт бизнесийн зээлийн 80 гаруй хувь нь хэдхэн томоохон компанид чиглэдэг бөгөөд 37 мянган жижиг дунд үйлдвэрлэгчээс ердөө 10 хувь нь банкуудаар дамжуулан санхүүжилтэд хамрагддаг. Иймд экспортын компаниудад бага хүүтэй зээлийн боломжуудыг нээж өгөх зайлшгүй шаардлагатай.
-Олон улсын туршлагаас суралцаж экспортын санхүүжилтийн институцийн тогтолцоог бүрдүүлэх, экспортыг дэмжих бодлогоо сайжруулах шаардлагатай. Мөн Засгийн газраас экспортлогчдод татварын таатай орчныг бүрдүүлэх хэрэгтэй.
-Хувийн хэвшлийн экспортын санхүүжилтийн оновчтой шийдэл, олон улсад түгээмэл хэрэглэдэг экспортын санхүүжилтийн банкны бүтээгдэхүүнийг ашиглахад чиглэсэн эрхзүйн орчинг боловсронгуй болгох, экспортын батлан даалтын агентлаг байхгүй нь энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л салбарыг хөгжүүлэхэд саад болж байгаа учраас батлан даалтын сан байгуулах хэрэгтэй.
-Цар тахлын дараа ажлын байр бий болгож, эдийн засгаа сэргээхийн тулд цахим экспортод онцгой анхаарах ёстой. Үүний суурийг тавьж МҮХАҮТ 5500 гишүүнийхээ мэдээллийг нэгтгээд цахим платформ болгож гаргахад бэлэн боллоо. Гадаад, дотоодоос бэлтгэн нийлүүлэгч, түүхий эд хайж байгаа бол www.trademongolia.mn сайтаас шууд харж болно.

Эх сурвалж: www.polit.mn

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

1 цаг 3 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 36 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

12 цаг 54 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

12 цаг 54 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин