Монгол хүн дахин сансар руу тэмүүлэх цаг нь болсон

2021-03-12
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.БАЯР

Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ой тохиож тохиолдуулж “Cансар судлал ба сансрын технологи” нэртэй эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаа нь сансрын технологийн хөгжлийн асуудлаар болж буй анхны томоохон арга хэмжээ юм. Хурлаар сансрын мэдээллийг хэрхэн ашиглах, хэрэглээг нь өргөжүүлэх, Монгол Улсын сансрын технологийн хөгжил ба цаашдын чиг хандлага, манай улсад бүтээж буй анхны хиймэл дагуулын төслийн хөгжүүлэлтийн явц зэрэг асуудлаар илтгэл тавилаа. Энэ үеэр ЗХУ-ын хошой баатар, хошууч генерал Владимир Жанибеков цахимаар оролцож үг хэлсэн юм. Владимир Жанибеков: "Бид Монгол хүн анх сансрын уудамд дүүлэн гарсан тэр нислэгээр ашигт малтмал, амьтан судлалын гээд газарзүйн төлөвлөгөөт олон зургийг авч байсан. Амжилттай авсан нь ч бий, амжилтгүй болсон зургууд ч байсан. Сансрын уудмаас тандан судалсан бидний ажил хожмын сансар судлал болон олон улс орны, олон салбарт ихээхэн хувь нэмэр оруулсан. Сансрын мандлаас авч байсан зургууд маань газрын мэдээлэлд маш хэрэг болж байв. Тухайлбал, бид загасны нүүдэл, орон зайн зургийг авч байсан нь дэлхийн олон улс орны загас агнуурын аж ахуй хөгжихөд их хэрэг болж байсан. Ж.Гүррагчаа бид хоёр Алтантын далай, Латин Америк, Арабын хойг гээд олон тив газар, Канад, АНУ, Куба, Мексик гээд олон орны газар нутгийн зургийг авч байсан. Монгол орны дээгүүр нисэж байхад цаг агаар тогтуун, үүлгүй онгорхой цэлмэг, тод харагдаж байсан. Ж.Гүррагчаа маань эх орон, нутгийнхаа дээгүүр нисэж байхдаа сэтгэл нь их догдолж байсан БНМАУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа: Сансрын хамтарсан нислэгээс хойш 40 жил өнгөрчээ. Эргээд харахад бидний хийсэн судалгаа өнөөдрийг хүртэл үнэ цэнтэй хэвээр байна. Сансрын судалгаа гэдэг ерөөсөө л хамтарч хийх талбар юм. Сансар судлалд холбооны болон тандан судалгааны хоёр хиймэл дагуул байдаг. Өнөөдрийн манай төр засаг голдуу холбооны хиймэл дагуулын талаар ярьдаг.Бид цаашид тандан судлалын хиймэл дагуултай болох ёстой. Өөрийн гэсэн хиймэл дагуултай болж, сансар судлалын салбарт хамтын ажиллагаа явуулж цаашлаад хамтарсан нислэг хийх ч боломж байна. Монгол хүн дахиад сансар руу тэмүүлэх цаг нь болсон. Бид сансар судлалд нөлөөтэй хоёр гүрний дунд амьдарч байгаа.

Энэ тал дээр Хятад улстай хамтрах ажиллаж боломж бий. Хятад улсын техник технологи дэвшил асар хурдацтай хөгжиж байна. Цаашид хамтарч ажиллаж,үр дүнтэй гэрээ хэлцэл байгуулж, хамтарч ажиллан магадгүй Хятад улстай хамтарсан нислэг хийхэд хамгийн тохиромжтой нь ч байж болох юм. Үнэ өртгийн хувьд АНУ, ОХУ-аас хамгийг бага. Саяхан гэхэд Хятад улс АНУ, ЗХУ-ын дараа сарны хөрсний дээжийг дэлхий рүү авчирсан дэлхийн гурав дахь улс боллоо. Сарны бидэнд харагддаггүй гадаргуу дээр судалгаа явуулж байгаа гээд Хятад улсын сансар судлал дахь амжилт асар их. Цаашид манай улс хэдэн онд сансар судлалын бүрэн тодорхой зорилго, алсын хараа хэрэгтэй байна. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл: Хамтарсан нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах ажлыг тухайн үед БНМАУ-ын ШУА дангаараа хариуцаж, академийн ерөнхийлөгч Ши мэргэн хэмээх Базарын Ширэндэвийн шууд удирдлагын дор хэрэгжүүлснийг би тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Энэ том багийн ажлын алба нь тухайн үеийн ФТХ-ийн Сансар судлалын секторын анхны 8 залуу судлаач дээр төвлөрч байлаа. Энэ түүхэн үйл явдлаас хойш манай улс сансар судлал, сансрын технологийн салбарт чамгүй оролцож технологийн хэрэглээнээс хоцролгүй ашиглаж үр шимийг хүртжээ. Цаашид бид энэ салбарт илүү идэвхтэйгээр буюу байршлын таатай боломжоо ашиглан өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээ хүлээн авах газрын станцын сүлжээг байгуулах, сансрын технологийн салбарт шинэ технологийг турших, шинжлэх ухааны туршилт судалгаа хийх зорилгоор Нано, Микро, Жижиг, Том хиймэл дагуулуудыг хамтран хийж хөөргөх замаар сансрын технологи, энэ салбарын хүний нөөцөө бэлтгэж үр ашгийг хүртэх хэрэгцээ шаардлага байна. Доктор, профессор Ц.Адьяасүрэн: АНУ-ын сансрын нисэгч Скот “Өнөөдөр Орос, АНУ--ын харилцаа төвөгтэй байгаа. Бид энэ тал дээр сүрхий анхаарал хандуулдаггүй. Хэрвээ манай хоёр орны ерөнхийлөгчийг хоёр долоо хоног сансарт амраачихвал энэ дэлхийн санаа зовсон олон асуудал аяндаа шийдэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлсэн байдаг. Сансар судлал гэдэг хүмүүсийн эвлэрэл, хамтын ажиллагааны гайхалтай талбар. Өнөөдөр хүн төрөлхтөн сансар руу тэмүүлж судалгаандаа асар их анхаарал хандуулж байна. Хятад, Саудын Араб зэрэг улс хүртэл энэ салбарт асар их хүч хаяж, хүнээ нисгэлээ. Удахгүй Ангараг руу эмэгтэй сансрын нисэгч илгээхээр яригдаж байна. Манай улс ч бас энэ сэдвийг тойроод өнгөрч болохгүй. Тун удахгүй хоёр дахь нислэгээ хийх цаг болсон. Энэ асуудлыг дэвшүүлж, ажил хэрэг болгохын төлөө зүтгэнэ, та бүхэн дэмжээрэй. Монгол хүнд сансар гэдэг холын зүйл биш ээ, магадгүй сансартай дэндүү ойрхон ард түмэн гэж боддог. Яагаад гэвэл сартай, сансартай хаяа тэрлэн оршдог, мал бэлчээр, гэрийн хаяанаасаа л сарыг ажиглаж шинждэг.

Эх сурвалж: www.polit.mn

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

Уржигдар 17 цаг 17 мин
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Уржигдар 11 цаг 45 мин
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Уржигдар 11 цаг 39 мин
267 дахь папаар Роберт Превост тодорчээ

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

Уржигдар 11 цаг 28 мин
Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Уржигдар 11 цаг 25 мин
Сайхны тухай санаануудад хүрэх замд

Угтаа дээрх бодлууд яруу найрагч Ц.Буянзаяагийн “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” шүлгийн номыг уншсанаас маань үүдсэн юм.

Уржигдар 10 цаг 47 мин
Түүхэн хэвлэл мэдээллийн цахим архив олон нийтэд нээлттэй боллоо

News.esan.mn — Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэлийн түүхийн 100 гаруй жилийн өвийг цахим хэ

Уржигдар 07 цаг 00 мин
“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээ

Уржигдар 06 цаг 00 мин
100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

2025-05-08