Д.Батжав: Иргэдийн  гаргасан гомдлыг 10 жил шалгана гэдэг байж боломгүй зүйл

2021-03-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Л.ХЭРЛЭН

 “Ноёд” группын захирал Г.Буяндоржийн өмгөөлөгч Д.Батжаваас цөөн асуултад хариулт авлаа.

 

 -Г.Буяндорж өнөөдөр мэдээлэл хийсэн. Өмгөөлчийн  хувьд та ямар байр суурьтай байгаа вэ?

- Г.Буяндорж болон түүний гэр бүл өөрсдийн   амьдралд тохиолдсон 10 жилийн үйл явдлыг хэвлэлийн хурлаар  ярьсан. Би өмгөөлөгчийн хувьд ярья. Г.Буяндоржид   өөрт нь үүсгэсэн эрүүгийн хэрэг 10 жил болдог юм байна, өөрийг нь гомдол гаргаад явахаар найман жил болдог юм байна. Эрүүгийн хэрэг мөн эсвэл биш бол хугацаатай, нотлогдох ёстой. Хэрэг мөн бол ялыг нь өгөөд явуулах ёстой. Хэрэг биш бол “Та хэрэгтэн биш байна” гээд шийдэх ёстой. Энэ нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд ч бий. Прокурор ч ийм үүрэгтэй байгаа. Гэм бурууг мөрдөгч прокурорууд нотлох үүрэгтэй. Хэрэв нотолж чадахгүй бол хэрэг биш. Хүний амьдрал богинохон шүү дээ, яахаараа 10 жил шалгана гэж. Өргөдөл, гомдлоо гаргаад явахад яагаад 10 жил болоход  шийддэггүй юм бэ. Энэ хугацаанд юу болж байна гэхээр, 2011 оноос бодож үзвэл, Эрүүгийн хууль 21 удаа нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга орсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хууль 2011 оноос 21 удаа  нэмэлт, өөрчлөлт орж, шинэчилсэн найруулга хийгдсэн. Энэ 10 жилийн хугацаанд ХЗДХ-ийн сайд  дөрвөн удаа, ерөнхий прокурор гурван удаа  солигдсон байна. Цагдаагийн дарга хэд солигдсон юм бэ  мэдэхгүй, тоогоо алдсан. Бараг 7-8 удаа солигдсон байх. Энэ хооронд хэрэг шийдэх ёстой цагдаа, прокурорын байгууллагын холбогдох албан тушаалтнуудад бүгдэд нь Г.Буяндорж энэ асуудлыг тавьсан байдаг юм байна. Харамсалтай нь  өнөөдрийг хүртэл шийдээгүй. Тавьсан хүсэлт, гомдлыг хангах тухай асуудал биш. Ямар нэгэн өргөдөл гомдол 10 жил шалгагдана гэж байж болохгүй.

-Тэгвэл ямар шалтгаан байна гэж та харж байна?

-Хууль нь болдоггүй юм бол хуулийн байгууллагууд, хууль тогтоох субьектүүд нь энэ хуулиар ард иргэдийг 10 жил залхаадаг, цээрлүүлдэг, гасалгадаг байж болохгүй, хуулиа өөрчлөх шаардлагатай. Хэрэв хуульдаа биш хуулийн байгууллагын ажилтнуудад асуудал байгаа бол халах солих, цэвэрлэх, өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.

Би хуульчийн хувьд энэ гэр бүлд зөвлөгөө өгч, шударга ёс яаж тогтох ёстой вэ, яаж өөрчлөгдөх ёстой вэ гэдэгт өөрийн дуу хоолойг хүргээд явна гэж бодож байгаа. Энэ томоор харвал Хүний эрхнийн түгээмэл тунхаглал, иргэний болон олон улсын пакт, Үндсэн хууль бусад хууль гээд маш олон хууль зөрчигдсөн байж

магадгүй юм. Хуулийн байгуулагын ажилтнууд нь зөрчөөд, энгийн иргэдийн эрх зөрчигдөөд явах ёстой юм уу. Ингэвэл яаж хүнлэг энэрэнгүй, ардчилсан нийгэм тогтох вэ. Иймээс холбогдох байгуулага, албан тушаалтнууд анхаарлаа хандуулж иргэний зөрчигдсөн эрхийг сэргээхэд тодорхой шийдэл гаргаж өгөх байх гэж бодож байна.

Эх сурвалж: www.polit.mn

dn
Ahimag nasnii hun bol 10 jild teseh uu? Iim huulitai uls hunii erh hamgaalna iim tiim huuli gej yriad yah ym! Ardchilaliin ner barij 30 jil ene ulsad ylzral avilaga zavhairal yvagdlaa . gadnii zeel tuslamjiig tonoj luivardaj barlaa . odoo hun setgelten bgaa bol uls oron ard irgedee bodoh tsag bolson busuu???!!!
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

1 цаг 15 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

6 цаг 48 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

13 цаг 6 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

13 цаг 6 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин