COVID-19-ийн эх үүсвэрийг тодорхойлох эрдэмтдийг хятад нэвтрүүлсэнгүй

2021-01-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Олон орны эмнэлэг ачааллаа дийлэхээ больж, өдөрт хэчнээн мянгаараа амиа алдаж, хэдэн саяараа халдварлаж байгаа цар тахлын эх үүсвэр өнөөг хүртэл тодорхой болсонгүй. Үүнийг судлахаар ДЭМБ-ын баг Хятад улсыг зорьсон ч  тус улс  нэвтрүүлээгүй нь маш бүдүүлэг явдал хэмээн НҮБ мэдээллээ.

Тодруулбал, НҮБ-ын хоёр шинжээч Ухань хот руу очихоор эх орноосоо хөдөлсөн боловч тус хот руу нэвтрэхэд зайлшгүй зөвшөөрөл шаардлагатай хэмээн Хятадын эрх баригчид  нэвтрүүлээгүй талаар ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом  Гебрейесус мэдэгджээ. Тэрээр “Вирусын эх үүсвэрийг судлах шинжээчдийг нэвтрүүлээгүй гэсэн мэдээ сонсоод урам минь үнэхээр их хугарсан. Бид Хятадын удирдагчидтай удаа дараа холбогдож, вирусын гарлыг тогтоох нь ДЭМБ болон олон улсын багийнхны  нэн тэргүүний зорилт гэж тайлбарласан. Гэхдээ бид зорилтоо биелүүлэхийг боломжоороо хичээнэ” гэв. Үүний өмнөхөн Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чүньин тус улс ДЭМБ-ын багийг угтан авна гэж мэдэгдсэн тухай Ройтерс  агентлаг даваа гаригт мэдээлсэн юм.  Уханьд 2019 оны арванхоёрдугаар сард анх  COVID-19  халдвар бүртгэгдэхэд ДЭМБ вирусын гарал үүслийг судлах сайт руу нэвтрэх эрхийг Бээжинд  өгсөн билээ. Үүний дараахан нь амьтнаас хүнд халдсан гэдгийг нь тогтоосон юм.

АНУ, Австрали гэсэн хоёр улс  цар тахлын эхэн үед Хятад тоомжиргүй хандаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг богино хугацаанд хангалттай аваагүй хэмээн Бээжинг буруутгаж байгаагаа илэрхийлсээр ирсэн. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Хятад халдварын талаарх мэдээллээ үнэн зөв өгөхгүй, олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь ДЭМБ-тай холбоотой” хэмээн мэдэгдэж  ДЭМБ-ын гишүүнчлэлээс гарсан билээ.Түүнчлэн вирусын эх үүсвэрийг тогтоохдоо ил тод нээлттэй ажиллахыг ДЭМБ-аас шаардаж, Хятад халдварынхаа тоог нуун дарагдуулсан гэж буруутгасан юм. Үүнд Хятадын эрх баригчид   вирус өөр өөр газар, өөр хэлбэрээр тархсан байж магадгүй тул илүү их судалгаа хийхийг ДЭМБ-д санал болгожээ.

Мөн гадаадаас импортоор орж ирсэн хөлдөөсөн бараа, бүтээгдэхүүнээс вирус илэрсэн талаар Хятад удаа дараа мэдэгдсэн. Гэвч ДЭМБ болон  Америк улс  савлагаатай бүтээгдэхүүнээс халдвар илрэх магадлал бага гэсэн хариу өгсөн. Ийм үндэслэлгүй шалтгаанаар бараа бүтээгдэхүүнд хориг тавьж байгаа асуудлаар олон орон Дэлхийн худалдааны байгууллагад хэрэг үүсгэхээр  ханджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.1.7 ПҮРЭВ № 4 (6481)

 

Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд намын дарга байх, намын  дарга Ерөнхий сайд байх нь еэвэнгийн хоёр тал

-УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

38 мин
Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээтэй холбоотойгоор зургаан улстөрчийг шалгаад эхэлсэн үү?

Сүүлийн үед “…Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээ Монголд ашиггүй, алдаатай болсон

38 мин
Х.Тэмүүжиний ойрын хүмүүсийг баривчилжээ

“…УИХ-ын нэр бүхий зарим гишүүнд хэрэг үүсгэж, Улсын ерөнхий прокурор на

38 мин
“…Оросууд Эрдэнэтийн 49 хувийг буцааж авч байгаа гэнэ” гэж байгаад “эзэн”-д нь буцаахаар тохирчээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” компани Оросын талаа

38 мин
Түүхэнд ном нь хамгийн их эрэлттэй зохиолчийн нэг Лев Николаевич Толстой

Лев Николаевич Толстой өнөөгийн ОХУ-ын Тула мужийн Ясная Поляна хэмээх газар үе залг

16 цаг 13 мин
Балба дахь "Zen” үеийн хувьсгал

Балбын арми тус улсад эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа энэ үед

19 цаг 18 мин
"Сибирийн хүч-2" хийн хоолой барих төсөл ОХУ-аас илүү БНХАУ-д "ихээхэн давуу талтай"

ОХУ болон БНХАУ Оросын байгалийн хийг Монгол Улсын газар нутгаар Хятадын хойд нутаг руу нийлүүлэх 30 жилийн гэрээ байгу

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстаны хөгжил аз байгаагүй

Өргөн уудам Евразийн зүрхэнд зах хязгааргүй мэт өргөн уудам талд эртний нүүдэлчдийн морин

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулна

Нийгмийн эрүүл мэнд бол улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Учир нь нийгмийн эрүүл

Өчигдөр 06 цаг 00 мин
Казахстанд 13 тонн кокаин хураан авч рекорд тогтоосон байна

Казахстаны аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа тус улсын түүхэн

Уржигдар 17 цаг 03 мин