Энэ жил нэхмэл цамц, бүрх малгай, жинсэн өмд зонхилно

2021-01-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Х.ОЮУНБОЛД 

Энэ жилийн загварын чиг хандлагын гол зүйлсийн талаар “Tendencias de la moda” цахим хуудаст бичжээ. Энэ жилийн өсвөр насныхан болон залуусын загварын хандлага бол тод өнгийн, урт нордоггүй материалтай цув байх аж. Мөн загвар зохион бүтээгчид товчны оронд бүс хэрэглэхийг санал болгожээ.

 

Залуучуудад зориулсан малгайтай болон богино ханцуйтай цамц

Моданд орж байгаа нэхмэл, богино ханцуйтай, малгайтай, урт задгай цамцыг сонгох ёстой аж. Түүнээс гадна энэ жилийн залуучуудын моданд нэхмэл цамц  зонхилох юм байна. Гэхдээ цахилгаантай, товчтой том хүрмийг мартаж болохгүй. Учир нь том хувцас нь залуучуудад биеийн согогийг нуухад туслах аж. Мөн залуучуудын энэ жилийн моданд орж гэгээлэг өнгийн гадуур хувцас анхаарлыг нь татна гэж бичжээ. Харин эрэгтэйчүүдийн илүү зоримог загварын чиг хандлага нь жинхэнэ арьсан костюм, нэхмэл хувцас байна. Өсвөр насныхны хувьд жинсэн хувцас хэвээр байх аж. Нарийхан жинсэн өмд болон эрэгтэй хувцас нь энэ жилийн моданд тооцогдоно гэнэ. Романтик оройн хувьд жинс, цагаан цамц эсвэл гялалзсан өнгөтэй нэхмэл цамц өмсч болно. Харин жинсэн цамц нь залуусын хувьд хувцасны шүүгээнд нь байх ёстой орчин үеийн хувцасны нэг юм байна. Түүнчлэн хүүхдийн жинсэн цамц нь өмсөхөд тохиромжтой, авсаархан хувцас аж.

 

Залуучууд зонхилон өмсөх хувцасны санаа

Хөгжилтэй зурагтай цамцнууд нь энэ жилийн хамгийн зоримог хувцас болно. Ийм төрлийн зурагтай олон өнгийн цамц нь гэгээлэг байх ёстой. Харин өнгөний хувьд улаан, цэнхэр, ягаан өнгө тохиромжтой. Анхаарал татах болон ер бусын харагдахаас гадна бараан өнгийн жинс, өвөрмөц, саарал, бараан өнгөтэй хослуулбал зүгээр гэнэ. Мөн өмд болон халаастай, уяатай жинсэн өмд нь энэ жилийн зонхилох хандлага хэвээрээ байна. Үүн дээр бараан өнгийн гутал тохирох аж. Харин өсвөр насны залуусын зонхилон өмсөх цөлийн шаргал өнгөтэй загвар түгээмэл байх гэнэ. Хувцасны өнгөний хувьд элс, ногооны өнгөтэй байхаас гадна цэрэг болон ковбой хувцас моданд орно. V хэлбэрийн захтай нэхмэл цамцыг залуучууд голчлон өмсөх бөгөөд ханцуйгүй эсвэл хүзүүтэй цамц өмсч болно. Нэхмэл цамц, хүрэм хослуулж өмсөх нь аятайхан шийдэл аж.

Охидын хувьд мөн өмд, малгайтай цамц зонхилно. Энэ нь өсвөр насныханд дээд зэргээр тохирсон хувцас аж. Түүнчлэн энэ жилийн хувьд органик нарийн хөвөнтэй урт өмд нь хамгийн түгээмэл хандлагатай загварын хувцасны тоонд оржээ. Загвар зохион бүтээгчид энэ аргыг өмд хийхэд ашигласан бөгөөд энэ өмдтэй хослуулж углааш, шаахай өмсч болно. Гэхдээ богино өмдний хувьд спорт загварын байх аж. Харин богино өмдний урт нь өвдөгнөөс таван см урт, богино хэмжээтэй байх ёсгүй гэнэ. Мөн өргөн бүрх малгай зонхилох юм байна.

 

 

 

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН 2021.1.6 ЛХАГВА № 3 (6480)

 

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

6 цаг 0 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

6 цаг 0 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

6 цаг 0 мин
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

Монголын байгаль, уламжлалт өв, ур чадвар, орчин үеийн инновац нэгдэн Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийд бүтээж байна.

2026-10-02
ХМЗ: Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны гуравдугаар улирлын хурлын мэдээлэл

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 18-ны өдөр болж, хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн, дөрвөн редакцад холбогдох хоёр гомдлыг хэлэлцэв.

2026-10-02
Аймгууд өвөлд бэлэн үү

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа  аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.

2026-10-02
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсанаас хойш 28 жил өнгөрч байна.

2026-10-02
АНУ-ын армид дроны тусгай командлал байгуулж, генерал, адмиралын тоог 20 хувиар цөөлнө

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт "Хүчний байдал" ил

2026-10-01
Дэлхийн агаарын зорчигчийн эрэлт наймдугаар сард 0.8 хувиар буурчээ

Олон улсын агаарын тээвэрийн холбоо (IATA) 2026 оны наймдугаар сард дэлхийн агаарын зорчигчийн эрэлт өмнөх оноо

2026-10-01
Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

2026-10-01