Сэжигтэй гүйлгээг мэдээлснээр саарал жагсаалтаас гарна

2014-05-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Г.ГАНЧИМЭГ

Мөнгө угаах бо­лон терроризмыг санхүү­жүү­лэхтэй тэмцэх тухай хуулийг 2006 онд батал­жээ. Гэвч хуулийнхаа утга учир, цаад мөн чанарыг ойлгоогүйгээс хол хөндий сонсогдож байс­ныг үгүйсгэхгүй. Тий­мээс л сэжигтэй гүйл­гээг мэдээлдэггүй, эс­вэл мартдаг тохиолдол бий гэдгийг холбогдох  албаны мэр­гэжилтнүүд 45 банк бус сан­хүүгийн байгууллагын хувь­цаа эзэмшигчдэд сануулав.

Мөнгө угаах гэдэг нь товчхондоо гэмт хэргийн орлого гэдгийг нь мэдсээр байж эд хөрөнгийн бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, шилжүүлэх, эзэмших буюу бусад эрхийг нуух, далдлахыг хэлнэ. Иймэрхүү гэмт хэргийг үндэстэн дамнуулан зохион байгуулалттайгаар үйлдэж болзошгүй юм.   Дэлхий даяарчлагдаж буй өнөөгийн нөхцөлд хүн болгон, улс бүр банк болон банк бус санхүүгийн бай­гууллагуудаар дамжуу­лан цахимаар гүйлгээ хийж байгаа. Ийм хурдтай ажиллаж буй тохиолдолд энэ хуулийн утга учрыг ойлгох хэрэгтэй. Манай улсад ийм гүйлгээ хийдэггүй байлаа ч бусад улс орноос дамжин өнгөрөх магадлалтай тул энэ мөнгийг таних нь чухал аж. Тиймээс л хуулиар “Банк бус санхүүгийн байгууллага нь 20 сая төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний валютын гүйлгээг Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй” гэж заажээ. Гэтэл банк бус санхүүгийн байгууллагуудаас 2013 онд сэжигтэй гүйлгээний тайланг хоёрхон удаа ирүүлсэн байна. Энэ нь эдгээр байгууллагын буруу итгэл үнэмшил, мэдээлэхийн албадах үйл явц муу байгаатай холбоотой хэмээн албаны хүмүүс үзэж байгаа юм.  

Харин “Нарансансар” банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Л.Батхүү “Хуулиа мэдэхгүйгээс л алдана шүү дээ. Ялангуяа валют арилжааны банк бус санхүүгийн байгууллагуудаар хүмүүс гүйлгээ хийхдээ иргэний үнэмлэхээ авчраагүй байдаг. Эсвэл бичиг баримтаа үзүүлэхийг хүсдэггүй. Тэдэнд бас хуулийн утга учрыг таниулан ойлгуулах хэрэгтэй” гэлээ.

Гэхдээ 20 сая төгрөгийн гүйлгээ болгоныг мэдээлснээр  сэжигтэн болчихож байгаа юм биш. Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллага байгуулагдахад дүрмийн сан бүрдүүлж байгаа мөнгөн хөрөнгө нь хууль ёсны орлого байна уу гэдгийг нотлох баримтаар нь шалгадаг юм. Бичил санхүүгийн газрын Банк бус санхүүгийн байгууллагуудын хэлтсийн дарга Н.Энхтуяа “Бизнес хийх гэж байгаа хүнд 20 сая төгрөг гэдэг чинь дундаж л тоо шүү дээ. Харин зах зээл дээр тухайн харилцагч нь угаасаа тийм их хэмжээний орлого олох боломжгүй байснаа гэнэт мөнгөтэй болбол лавлаж асуухад тайлбарлаж чадахгүй тохиолдлыг сэжигтэй гүйлгээнд тооцож мэдээлнэ. Үүнийг холбогдох байгууллагууд нь шалгаж тогтоодог” гэв.

Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага буюу ФАТФ нь мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд хангалтгүй үнэлгээ авсан улс орнуудыг тас хар, хар, саарал жагсаалтад оруулдаг. Ингээд зогсохгүй эдгээр жагсаалтад орсон улстай бусад орон санхүүгийн харилцаанд орохдоо сонор сэрэмжтэй байж, учирч болох эрсдэлээс өөрсдийгөө хамгаалахыг уриалдаг юм. Энэ нь хөрөнгө оруулалт болоод санхүү, эдийн засгийн гадаад харилцаанд ихээхэн сөрөг үр дагавартай нь ойлгомжтой. Манай улсын хувьд одоохондоо ФАТФ-ын саарал жагсаалтад байгаа юм.

“Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Төмөрбат “Бид ирэх сарын 23 гэхэд энэ саарал жагсаалтаас гарч, цагаан жагсаалтад орохын төлөө ажиллаж байна. Ингэхийн тулд банк бус санхүүгийн байгууллагууд болон иргэд хуулиа сайн ойлгож, сэжигтэй гүйлгээний тайлангаа өгч хэвших хэрэгтэй” гэлээ. Үүнийг хэвшихгүй буюу банк бус санхүүгийн байгууллагууд сэжигтэй гүйлгээгээ мэдээлэхгүй байлаа гэхэд ФАТФ-ын гишүүн орнууд олон улсад мэдээлсээр байх болно.

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

12 цаг 40 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

12 цаг 50 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

12 цаг 55 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

13 цаг 2 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

21 цаг 11 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

21 цаг 11 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

21 цаг 11 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин