“Тэнгэрийн одноос олон гомдоосон байх…”

2014-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

“5DW” булан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын сургуулийн 9-ийн “В” бүлгийн ангийн сурагчидтай ярилцах зуур тэд Солонгос улсад живсэн Севол хөлөг онгоцны зорчигч хүүхдүүдийн төлөө эмгэнэж мөн ээждээ хэлж амжаагүй үгээ манай булангаар дамжуулахыг хүслээ.

 

БОЛОМЖ

 

“Ээж минь хамт байсан бол хайртай гэдэг үгийг би өдөр болгон хэлэх байлаа” Бичсэн захиагаа дөрвөлжилж эвхээд хамгийн түрүүнд өгсөн хүүгийн үг энэ...  Ээж нь хаачсаныг, яагаад хамт байхгүй байгааг асуух боломж байсангүй. Харин ээжтэйгээ байгаа бид “хайртай” гэж хэлж байлуу?

Интернет байхгүй, мэдээлэл авах орчин хязгаарлагдмал хөдөөгийн багачуулын хувьд сэтгэл хөдлөл, эмзэглэл бүхэн нь нуугдмал. Хотын хүүхдүүд хэн нэгэнд гомдох баярлахаа наад зах нь Нүүрномон дээрээ тавьж, бусадтай санаа бодлоо хуваалцана. Харин хөдөөгийн хүүхдүүдийн хувьд тийм биш. Нэг ч хүүхэд үлдээлгүй сэтгэлийг нь сонсох арга зөвхөн захиа байсан тул тэднээс хэн нэгэнд хэлж амжаагүй үгээ бичихийг гуйв.

Миний өмнө 25 өөр бичгийн хэвтэй, 25 өөр захидал байгаа хэдий ч харин бүгд ээждээ л хэлж амжаагүй үгээ бичиж. Шилжилтийн насны хүүхдийн хувьд хэнд ч юу гэж хэлж болохоор байсан ч тэд зөвхөн ээждээ хайртай гэдгээ л хэлж амжаагүй байх юм. Хүүхэд бүрийн зурвас дотор “ Ээж ээ хайртай шүү. Гомдоож байсан бол уучлаарай” гэдэг өгүүлбэр байна.

Нийгмийн сүлжээнээс хол, месеж төдийхнөөр гэнэн насны онцлогоо аргацааж ирсэн хүүхдүүдэд та нарын үгийг “заавал дамжуулна аа” гээд амлачихсан байдаг.  25 хүүхдийн сэтгэлийн бичээс ав адилхан ганцхан өгүүлбэрт багтана чинээ хэн санах билээ.

“Ээж минь хамт байсан бол хайртай гэдэг үгийг би өдөр болгон хэлэх байлаа”, “Ээж таныгаа гомдоож байсан удаа гэвэл дэлхийн одноос их байх аа…”, “Надад ээж ээ гэж дуудахаас өөр гоё зүйл байхгүй…”

Хүүхэд бүхэн ээждээ л сайхан үг хэлж амждаггүй нь харагдаж байгаа ч энэ боломжийг ашиглана аа гээд бичсэн үг нь жаргалтай тайван эх орныг минь аргагүй л гэрчлэх юм аа. Хамгийн ойрхон, хамгийн дотно хүндээ “ хайртай” гэж өдөр бүр хэлээд байдаггүй нь хүний төрөлх чанар.  Харин цаг зуурын хагацалд харамсаад ч барахгүй.  Цөөхөн хором ярилцаж, хэлж амжаагүй үгээ захидлаар дайсан, “Хүүхдүүдийн сэтгэл живж байхдаа яасан хэцүү байсан бол, аав ээждээ юу гэж хэлэх байсан бол, аав ээж нь ямар байгаа бол” гэсэн дүү нарынхаа асуултыг доорх бадгуудаар хүргэж байна. 

 

ГЭМШИЛ

Баяртай ч гэлгүй, бас хайртай ч гэлгүй явсанд минь уучлаарай ээж ээ, хүү нь живж байна

Байрны халуун ус тасрахад танд тэгтлээ уурласандаа хүү нь одоо л гэмшиж байна

Аймаар хүйтэн байна аа, энэ шорвог ус, аравхан минут тасарсан халуун усны төлөө надад зовж

 Авчирч өгсөн алчуурын тань дулааныг одоо л  би мэдэрч байна би нисч байна аа…

 

*  *  *

 

ОХИНДОО БИТГИЙ ЗОВООРОЙ

Тавхан настай байхад авч өгсөн хүүхэлдэй чинь хувцасны шүүгээнд байгааг мэдэх үү аав аа?

Танай ээж хөөрхөн байсан гэхэд чинь ээждээ л өгөх гэж хадгалж ирснээ танд хэлээгүй

Тэгэхэд ээжийн зэмлэлд хайр шингээстэйг тэнэгхэн охин чинь сая л ухаарч байна

Тэнгэр элч нар ёстой хөөрхөн юм байна аа тийшээ би явлаа аав аа, уучлаарай

 

*   *   *

 

ХАРУУСАЛ

Дэгдээхий шиг шулганаж хайр булааж булаачихаад ээжийгээ орхиод нисчихдэг нь юу вэ?

Дэрвэгэр даашинз чинь шинээрээ, удахгүй буцаад ирнэ гэсэн үгийн чинь цууриа арилаагүй байхад

Ээжийнхээ хэлсэн аль үгэнд нь гомдчихоод, эрхэлдэг тоглоомныхоо альнаас нь уйдаад алга болчихож байгаа юм бэ?

Эргэж ирэхгүй гэдгээ хэлэлгүй явахыг чинь мэдсэн бол ээж нь эртүүд зэмлэхдээ дараа нь аргадах минь яавдаа…

 

5DW дуранд Севол хөлгийн хохирогч хүүхдүүдийн сэтгэлийн бичээс нэг иймэрхүү… 

 

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

12 цаг 51 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

12 цаг 55 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

13 цаг 3 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05