ЦЕГ:Иргэн М-ийг цагдаагийн албан хаагч зодож, хүнд гэмтээсэн гэдэг нь худал мэдээлэл

2020-11-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

 Иргэн Д.Мягмарсүрэнг цагдаа нар зодож хүнд гэмтээлээ гэсэн мэдээлэл энэ сарын 19-нд буюу өчигдөр цахим орчинд цацагдсан. Энэ хэргийн талаар ЦЕГ-аас тодрууллаа.

Цагдаагийн байгууллагын утсанд  энэ сарын 18-ны 03:11 цагт иргэн “Б”-ээс “Манай нөхөр согтуу агсам тавиад байна” гэсэн дуудлага ирсний дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсээс очиж шалгахад 1980 онд төрсөн иргэн Д.Мягмарсүрэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нүд нь хөхөрсөн хамраас нь цус гарсан байдалтай байсныг эрүүлжүүлэх байранд хүргэжээ.

Иргэн Д.Мягмарсүрэн нь эрүүлжүүлэх байранд байх хугацаандаа хэвлий хэсгээр өвдсөний улмаас гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн хэвлийн хөндийн мэс засалд орсон.  Одоогоор тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн гэдгийг эмч хэллээ. Мөн энэ хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас анх Д.Мягмарсүрэнгийн гэрт дуудлагаар очиход түүний эхнэр, хүүхэд нь байсан  байна. Мөн болсон үйл явдал, автомашинаар эрүүлжүүлэх байр хүргэх үе, эрүүлжүүлэх байранд байх үе  гэсэн бүх үйл явдал цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерт  бичигдэн үлджээ.  Дээрх камерын бичлэг болон гэр бүлийн гишүүдийн тайлбараар Д.Мягмарсүрэнг цагдаагийн алба хаагчид зодоогүй болох нь тогтоогдож байгаа юм байна.

Тиймээс энэ үйл явдлын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Иргэн Д.Мягмарсүрэн цагдаа нарт зодуулж, нарийн гэдэс нь тасарчээ” гэсэн худал мэдээллийг цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түгээсэн асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Иргэн
Монголд би буруутай гэж хэлэх байгууллага албан тушаалтан байхгүй. Ёс зүй жудаг гэдэг ойлголт бол бүр байхгүй зөвхөн нэр төр албан тушаал хувийн сонирхол л явж байна
Авгай хүүхэд нь гэдсийг нь тасартал зодсон гэсэн үг үү?
МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

Уржигдар 17 цаг 17 мин
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Уржигдар 11 цаг 45 мин
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Уржигдар 11 цаг 39 мин
267 дахь папаар Роберт Превост тодорчээ

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

Уржигдар 11 цаг 28 мин
Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Уржигдар 11 цаг 25 мин
Сайхны тухай санаануудад хүрэх замд

Угтаа дээрх бодлууд яруу найрагч Ц.Буянзаяагийн “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” шүлгийн номыг уншсанаас маань үүдсэн юм.

Уржигдар 10 цаг 47 мин
Түүхэн хэвлэл мэдээллийн цахим архив олон нийтэд нээлттэй боллоо

News.esan.mn — Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэлийн түүхийн 100 гаруй жилийн өвийг цахим хэ

Уржигдар 07 цаг 00 мин
“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээ

Уржигдар 06 цаг 00 мин
100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

2025-05-08