Төмөр замын салбарын 8900 ажилтныг СOVID-19-ийн шинжилгээнд хамруулаад байна

2020-11-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

“Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт өвчин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгааг хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлэг өнөөдөр хуралдаж, нөхцөл байдлын талаар хэлэлцэв.

15,629 төмөр замчинд шинжилгээ хийхээр судалгаа гаргаснаас одоогийн байдлаар 8,900 ажилтанг шинжилгээнд хамруулаад байна. Халдварын сэжигтэй тохиолдол гарсантай холбоотойгоор хөл хорио тогтоосноос үүдэн төмөр замын өртөө, зангилааны тасралтгүй ажиллагаа алдагдахад хүрээд байгаа, мөн өчигдрийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлсэн 2,000 оношлуур дуусаж, дахиад 5,000 орчим оношлуур шаардлагатай байгаа ажээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар маш богино хугацаанд, үр дүнтэй ажилласан шуурхай бүлгийн гишүүд, төмөр зөмын ажилтнуудад талархал илэрхийлж, энэ эрчмээ алдалгүй ажиллахыг хүсээд дараах үүрэг, даалгаврыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад  өглөө.

  • Орхон аймагт Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ УОК-ын шийдвэрээр томилогдон ажиллаж байгаа тул холбогдох байгууллага, албаны хүмүүс ажилд нь бүхий л боломжоор дэмжиж туслах,
  • “УБТЗ” ХНН-ийн хилийн ачаа тээвэр, техникийн агентуудын ажиллах нөхцөл, технологийн горимын халдвар хамгааллын дэглэмийг өндөржүүлэхийг БНХАУ-ын талтай тохирох, энэ асуудлаар одоо болж буй Монгол-Хятадын төмөр замын төлөөлөгчдийн цахим зөвлөгөөнд санал тавих,   
  • Нийслэлийн Баянгол дүүрэгт 47 мянган хүнд шинжилгээ хийх бөгөөд нэлээд хэсэг нь Төмөр замын эмнэлэгт оногдох учир ачаалал, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ, шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар цаг алдалгүй мэдээлж, шийдвэрлүүлэх,
  • Шинжилгээ өгөхөөр болон шинжилгээний хариу хүлээж тусгаарлалт, ажиглалтад 238 хүн байгаа бөгөөд эдгээрээс тээвэрлэлтийн үйл ажиллагаатай шууд холбоотой 180 ээлжийн ажилчны ажлыг орлон гүйцэтгүүлэх хүний нөөцийн зохион байгуулалтад шуурхай арга хэмжээ авч дотоод нөөц бололцоогоо ашиглан төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг тасралтгүйгээр зохион байгуулах,
  • Хүнсний болон эрчим хүчний нүүрс, уул, уурхайн экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтэд онцгой анхаарч, ачаа илгээгч, хүлээн авагч нартай нягт холбоотой ажиллах,
  • Хөтөл, Сүхбаатар, Зүүнхараа өртөөний уурын зуух, дулааны станцын нүүрсний хангамжинд анхаарах,
  • Замын-Үүдийн агентуудыг гэрт нь байлгаж ажиллуулах, халдваргүйтгэлийн тусгайлсан горим тогтоох зэрэг чиглэл өглөө.

Шуурхай бүлэг цаг алдалгүй ажиллаж, үүрэг, даалгавар эхнээсээ түргэн шуурхай хэрэгжиж байна.

Эх сурвалж:www.polit.mn

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

МОНГОЛ ДАХЬ НҮБ-ЫН ХҮҮХДИЙН САН “TВ-9” ТЕЛЕВИЗТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛОВ

Уржигдар 17 цаг 17 мин
Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Р.Сэддорж:Онооны системтэй болсноор зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байгаа

Уржигдар 11 цаг 45 мин
Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Э.Батшугар: Зээлийн оноо нь зээлдэгчийг банкинд бүрэн илэрхийлнэ

Уржигдар 11 цаг 39 мин
267 дахь папаар Роберт Превост тодорчээ

267 дахь папаар Роберт Превост тодорчээ

Уржигдар 11 цаг 28 мин
Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Монгол цэргүүд өнөөдөр Ялалтын талбайд алхана

Уржигдар 11 цаг 25 мин
Сайхны тухай санаануудад хүрэх замд

Угтаа дээрх бодлууд яруу найрагч Ц.Буянзаяагийн “САЙХНЫ ТУХАЙ САНААНУУД” шүлгийн номыг уншсанаас маань үүдсэн юм.

Уржигдар 10 цаг 47 мин
Түүхэн хэвлэл мэдээллийн цахим архив олон нийтэд нээлттэй боллоо

News.esan.mn — Монгол улсын сэтгүүл зүй, хэвлэлийн түүхийн 100 гаруй жилийн өвийг цахим хэ

Уржигдар 07 цаг 00 мин
“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Жил гаруйхны өмнө, ногоон автобусны хэрэг илэрч улсаараа нэг “юм” болсон. Ер нь бол, ногоо

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын нөөцөд байсан Ухаахудагийн лицензийг “Энержи ресурс” яаж авсан бэ?

УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор нэр бүхий 15 ордыг стратегийн ордоор тогтоосон. Эдгээ

Уржигдар 06 цаг 00 мин
100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

100 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гарчээ

2025-05-08