Ядарснаа нууж, задарснаа дарж байж “дарга” болдог

2020-11-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Д.Сумьяабазар Орон нутгийн сонгуулийн маргааш “...Нүх болгонд ордог оготно биш” гэж хэлж байв. Харин нөгөөдөр нь энэ “зүүдэлж ч байгаагүй” албан тушаалдаа очсон байдаг юм.

Ерөнхийдөө Д.Сумьяабазарын улс төрийн амьдрал МАН-аас эхэлж, тус намын Нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон. Гишүүн болчихоод УУХҮ-ийн сайдаар ажилласан. Тэр үедээ Нийслэлийн МАН-ын дарга болсон.

Ингээд 2020 оны сонгуульд дахин УИХ-ын гишүүн болсон ч сайд болж чадаагүй. Харин Орон нутгийн сонгуульд Нийслэлийн МАН ялалт байгуулснаар тэр Нийслэлийн Засаг дарга болсон.

Д.Сумьяабазарын улс төрд амьдарсан он жилүүдийг ийн бичсэн нь учиртай.

Ерөөс тэр Монголын төрд баргийн хүн занхайсан улстөрч болчих хугацааг өнгөрөөж, ажил албан тушаалыг хашсан байгаа юм. Гэсэн ч чадаагүй бололтой юм.

Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Онцгой комиссын дарга болоод сар ч болоогүй Д.Сумьяабазар саяхны мэдээлэл дээр “...Би энэ Улаанбаатар хотынхоо ард иргэдийн төлөө нойр хоолоо хасаад 26 мянган төрийн албан хаагчдаа удирдаж чиглүүлээд явж байна” гэж хэлээд буруутлаа. “...Ялархлаа, шантарлаа, ядарлаа” гэж зэмлүүлж байна.

Ер нь бол улстөрч хүн бол хэзээ, хаана, юу ярих вэ гэдгээ маш сайн мэддэг байх ёстой. Улстөрчийн хамгийн эхний “боловсрол” энэ юм.

Хамаа замбараагүй ярьдаг. Юу ч хамаагүй хэлдэг “улстөрчид” маань голдуухан нийгмийн зүтгэлтэн гэдэг шошготой явсаар дуусдаг юм. Сайхан сайхан улстөрчид ингээд л “гудамж”-нд карьераа дуусгаж байгаа жишээ олон доо. Эсрэгээрээ амнаас унагаж байгаа үг бүрээ хянаж, цагдаж байдаг ах нар нь улс төрд яаж удаан амьдарч байгааг Д.Сумьяабазар харж л баймаар юм.

Ерөөс энэ Д.Сумьяа­базар УИХ-ын гишүүнээр ажиллаж байсантай хол­боотой. Эрхэм гишүүн хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хууль­тай. Тэгэхээр манай гишүүд чуулганы танхимдаа юу ч хамаагүй ярьдаг. Тэгж яриад сурчихдаг.

Чуулганы танхи­маас шууд Хотын захир­гаанд ирсэн учраас Д.Сумьяабазар бас л цензур багатай ярьж буй бололтой.

Нийслэлийн Засаг дарга бол тэндээ л Ерөнхий сайд гэсэн үг. Бяртай албан тушаал л даа. Хэдэн агентлагийн даргаа суулгаж байгаад зандарч загнахад хорио байхгүй.

Тиймээс Д.Сумьяа­базар сул гишүүн байснаас илүү аатай бяртай болж, тэр эрчээрээ олны өмнө мэдээлэл хийж гарч ирсэн гэсэн үг.

Энд Д.Сумьяабазарын ганц үгтэй ноцолдох гэсэнгүй. Учир нь Монгол Улс дэлхийг сөхрүүлж буй COVID19 тахлаас хамгаалж арван сарыг өнгөрөөсөн. Үүнийг тэр мэдэж байгаа. Хүн ам нь тэр чигтээ ирээд суучихсан Улаанбаатарыг хариуцсан Онцгой комиссын дарга болсон. Тэрийгээ Д.Сумьяабазар ойлгосон байх ёстой. 

Тиймээс тэр хатуу хөл хорионд орж, элдвийн хохирол амссан, цаашид хэрхэхийг мэдэхгүй хямарч суугаа нийслэлийн иргэдтэй “зөв” харилцах, өөрийгөө ч зөв ойлгуулах үүрэгтэй юм.

Эцэст нь хэлэхэд, ядарснаа нууж, задарснаа дарж байж “дарга” болдог юм шүү, Д.Сумьяабазар дарга аа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.11.20 БААСАН № 223 (6448)

 

Иргэн
Сумьяабазар мөнгөний үнэрээр хотын дарга болчихсон чинь хүсэхэд хясна гэгчээр вирус алдагдчихлаа. Одоо л энэ дарга нараас хэн нь хэн бэ гэдэг харагдаж эхэллээ. Сумьяабазар удирдан зохион байгуулах чадваргүй, амархан сульдаж ядардаг сул дорой хүн байна. Амарсайхан дарга байтугай Батбаясгалангийн ч хаана нь ч хүрэхгүй амьтан байсан байна. Ядарч зүдэрсэн ч гаргасан шийдвэр гэж олигтой юм байхгүй. Болдог бол дарханы даргатай сольчих юмсан. Даанч дарханчууд хог авахгүй гээд байх юм.
Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд намын дарга байх, намын  дарга Ерөнхий сайд байх нь еэвэнгийн хоёр тал

-УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

21 цаг 14 мин
Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээтэй холбоотойгоор зургаан улстөрчийг шалгаад эхэлсэн үү?

Сүүлийн үед “…Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээ Монголд ашиггүй, алдаатай болсон

21 цаг 14 мин
Х.Тэмүүжиний ойрын хүмүүсийг баривчилжээ

“…УИХ-ын нэр бүхий зарим гишүүнд хэрэг үүсгэж, Улсын ерөнхий прокурор на

21 цаг 14 мин
“…Оросууд Эрдэнэтийн 49 хувийг буцааж авч байгаа гэнэ” гэж байгаад “эзэн”-д нь буцаахаар тохирчээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” компани Оросын талаа

21 цаг 14 мин
Түүхэнд ном нь хамгийн их эрэлттэй зохиолчийн нэг Лев Николаевич Толстой

Лев Николаевич Толстой өнөөгийн ОХУ-ын Тула мужийн Ясная Поляна хэмээх газар үе залг

Уржигдар 14 цаг 25 мин
Балба дахь "Zen” үеийн хувьсгал

Балбын арми тус улсад эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа энэ үед

Уржигдар 11 цаг 20 мин
"Сибирийн хүч-2" хийн хоолой барих төсөл ОХУ-аас илүү БНХАУ-д "ихээхэн давуу талтай"

ОХУ болон БНХАУ Оросын байгалийн хийг Монгол Улсын газар нутгаар Хятадын хойд нутаг руу нийлүүлэх 30 жилийн гэрээ байгу

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстаны хөгжил аз байгаагүй

Өргөн уудам Евразийн зүрхэнд зах хязгааргүй мэт өргөн уудам талд эртний нүүдэлчдийн морин

Уржигдар 06 цаг 00 мин
О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулна

Нийгмийн эрүүл мэнд бол улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Учир нь нийгмийн эрүүл

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстанд 13 тонн кокаин хураан авч рекорд тогтоосон байна

Казахстаны аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа тус улсын түүхэн

2025-09-09