Бид Монголын хэвлэлийн түүх бичлэгийн анхны шанг таталцсан

2020-11-02
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Монгол Улсад үндэсний сэтгүүлч боловсон хүчин бэлтгэж эхэлсний болон МУИС-д Сэтгүүл зүйн тэнхим байгуулагдсаны 60 жилийн ойд

 

МУИС-ийн сэтгүүл зүйн ангийн анхны төгсөгч, соёлын гавъяат зүтгэлтэн, түүхийн ухааны доктор /Ph.D/ А.Баярмагнай

1942 онд МУИС байгуулагдаж, улмаар 1950-1960-аад оноос дээд боловсролтой мэргэжилтэн дотооддоо бэлдэх ажил эрчимжиж, төрөл бүрийн инженерийн болон хүмүүнлэгийн ухааны мэргэжилтэнгүүдийг бэлтгэх болжээ. Үүнд МУИС-д барилга, дулаан, сантекникийн инженер мөн театрын найруулагчийн, УБДС-д Уран зургийн, кино,драмын жүжигчиний ангиуд нээжээ. МУИС-д Сэтгүүл зүйн болон Хууль эрхзүйн анги 1960 онд элсэлтээ авсан билээ. Үүнээс өмнө сонин хэвлэлийн мэргэжлийн боловсон хүчнийг хуучин ЗХУ-д цөөн тоогоор бэлтгэж байв. Тэдний дундаас М.Шолоховын “Дөлгөөн Дон”-ыг орчуулсан Б.Дашцэрэн (Москвагийн их сургууль), зохиолч Л.Содов (Ленинградын Их сургууль) нарын зэрэг томоохон уран бүтээлчид нь гарсан юм. Бас ЗХУКН-ын дээд сургуульд Т.Должин нарын цөөн хүнийг сургасан байдаг. Чухам эдгээр хүн л МУИС-ийн сэтгүүл зүйн ангийн анхны багш нар юм. Тэр цагийн томоохон сэхээтнүүд манай сэтгүүл зүйн ангийн хичээлийн хөтөлбөрийг ихэд сонирхож байсан билээ. Чойжилын Чимэд гуай зориуд ирж үзэж манай багш нартай уулзаж ярилцаж байсан. Яг мэргэжлийн хичээлийг багш Т.Должин, Л.Содов, С.Чулуунцэрэн, Д.Үржинбадам, Р.Төмөр нар бүгд ЗХУ-д төгссөн шижигнэсэн залуу сэтгүүлчид байсан бол Зөвлөлт Украйнаас уригдан ирсэн Эх орны их дайны үед фронтын сонин гаргаж явсан Киевийн Их сургуулийн И.Л.Демьянчук нар байлаа. Монгол хэл бичиг, хэл шинжлэлийн хичээлийн багш нар нь Д.Чойжилсүрэн, Т.Пагва, С.Мөөмөө, Ш.Барайшир, монголын уран зохиолын багш нар нь Ш.Гаадамба, Жамбаажамц нар байв. Орос хэлийг М.М.Лувсандэндэва,  Б.Шаравнямбуу, англи хэлийг Нацагдорж, Нямсүрэн нар зааж байлаа. Дэлхийн нийтийн утга зохиол гэдэг онц сонирхолтой хичээлийг А.Шархүү багш тун ч сайхан заадаг, бид ч шимтэн сонирхдог байв. Эсхил, Софокл, Хомер..., “Илиада”, ”Одиссей”... зарим зохиолын баатрын нэрээр бие биеэ нэрлэнэ. Жишээ нь намайг “Телемах” гэж Одиссей баатрын хүүгийн нэрээр нэрлэдэг, төгстлөө тийм нэртэй явлаа. Бас философийн түүхийн хичээлийг Москвагийн Их сургуулийн профессор нэгэн эрхэм орос хэл дээр бидэнд их л хичээнгүйлэн заадагсан. Эртний Грек, Ромын философийн сэтгэлнээний гол төлөөлөгч Сократ, Платон... цаашаа Афины үе, Эллиний үе гээд л...Энэ бүхнээс л бид өрнийн гүн ухааны сэтгэлгээний чиг баримжааг ухаарч эхэлсэн дээ. Одоо нэлээн ярьж бичээд байгаа,1960-аад оны дунд үед гарсан С.Лувсанвандангийн “Гоо зүйн лекцүүд” бол манай хичээлийн хөтөлбөрийн дагуу бэлтгэж, бидэнд анх түрүүн уншсан лекцүүд. Яг тэр цагтаа “Яруу сайхны лекцүүд” гэдэг байлаа. Чухам энэ үеэс л манайд ёс зүй (этика), гоо зүйн (эстетика) тухай ухагдахууныг ярих болж, соёл урлагийнхан болон залуучуудын гоо зүйн боловсролын талаар анхаарч эхэлсэн. Хэлний шинжлэлийн хичээлээр Б.Ринчен гүайн “Гүнж” гэдэг өгүүллэгийн 70-240 үгтэй өгүүлбэрт өгүүлбэр зүйн задлан хийж, Монголын уран зохиолын хичээлээр Чойжи-Одсэр, Чойгү-Одсэр, Б.Инжинааш, В.Гулиранс, Д.Данзанравжаа нарын бүтээлүүдтэй танилцаж, орос хэл, гоо зүйн хичээлээр Третьяков, Эрмитаж, Лувр, Ватиканы музейн тухай сонсож; залуу оюундаа жигүүр ургуулж явсан даа. Академич Б.Ринчен гуай анхны хичээл дээр манай ангийн Н.Иштавхай гуайтай тун дотно элэгсэг ярилцаж байлаа. Гэтэл тэр хоёр “Үнэн” сонинд олон жил хамт ажилласан юмсанж. Ц.Дамдинсүрэн гуай миний бичсэн “Найзын тухай шүлэг”-ийг сонсоод инээмсэглэн дэмжээд, “Хөдөлмөрийн талбарт нөхөрлөсөн нөхөр хамгийн найдвартай найз болдог” гэж сургамжилж байсан. Д.Намдаг гуай Германд сурч байсан тухайгаа, Д.Нацагдоржийн тухай сонин дурсамж олныг  ярьсансан, Ш.Гаадамба багш бол бидэнд бүр ойрхон, өдөр тутам уулзан ярилцдаг, биднээс шалгалт авдаг, бас МУИС-ийн утга зохиолын дугуйланг удирддаг байлаа. Хэл шинжлэл, түүх, уран зохиолын хичээлийн хөтөлбөрүүд нь маш сайн боловсруулж шалгарсан, багш нар нь нэртэй том эрдэмтэд байсныг тэмдэглэх нь зүйтэй. Харин яг мэргэжлийн хичээлийн хөтөлбөр нь зарим талаар нэлээн тулгархан байсан даа. Жишээ нь “Монголын хэвлэлийн түүх” гэхэд л тэр үед гарын авлага болохоор юм байсангүй. Б.Дашцэрэн багш “Нийслэл хүрээний сонин бичиг”-ээр дипломын ажил бичсэн. Гомбоев гэдэг буриад аспирант “Монголын үнэн” сониноор эрдмийн ажлаа бичиж байсан тийм цаг үе. Манай ангийхан IV курсын сүүлийн хагас жилд хичээл хийлгүй, дипломын ажил хийж хамгаалсан юм. Бидний Монголын шинэ цагийн хэвлэлийн түүхийн буюу “Уриа”,”Шинэ толь”,”Манай үнэн”,”Ардын үндэсний эрх” зэрэг сэдвүүдийг авсан. Бидний дипломын ажлууд дараа дараагийн гүнзгийрүүлсэн судалгааны нэлээд сайн эмхлэн цэгцэлсэн хэрэглэгдэхүүн болж өгсөн юм. Тухайлбал,доктор Г.Дэлэг багш “Монголын хэвлэлийн түүх” номдоо манай ангийн арав гаруй хүүхдийн дипломын ажлыг ихэд түлгуур болгосон, тэднийг ч нэр устай нь тодорхой дурдсан байдаг юм. Ингэхээр бид Монголын хэвлэлийн түүхийг бичихэд анхны шанг нь таталцаж, зохих хувь нэмрээ оруулсан улс. Миний хувьд Галсангийн Навааннамжил гуай гэдэг хүний сэтгүүл зүйн бүтээлүүдийн (“Өвгөн бичээчийн өгүүлэл,”Нэгэн бие гурван төр”) талаар курсын ажил, Монголын уран зохиолын ууган гурван сэтгүүлээр дипломын ажилаа бичсэн юм. ”Цог” сэтгүүлээс өмнө “Хэл бичгээ сайжруулах бодлогын өгүүлэл”, ”Улаан туяа”, ”Монгол Ардын Үндэсний Соёлын зам” гэдэг гурван сэтгүүл гарч байсан. Улсын Төв Номын санд таван сар шахуу сууж энэ сэтгүүлүүдийн дугаар бүрийг эргүүлэн сууж бичсэн зүйлийг маань, тэр цагийн ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Цэнд багш уншин удирдаж, зүглүүлж чиглүүлж өгсөн юм. Шинжлэх ухааны гавъяат ажилтан, төрийн шагналт, доктор, проффессор Д.Цэнд багшдаа насан туршидаа баярлаж явдаг хүн би. Бидний, тэр дундаас миний дипломын ажил судалгааны хувьд юун сүрхий гүнзгий юм байж чадаагүй байх.  Гэхдээ Монголын нэртэй ахмад сэтгүүлч Өвгөөдэй хэмээх Ц.Дамдинсүрэн гуай үзээд их олзуурхаж, тэр дор нь өөрийн эрхлэн гаргаж байсан “Цог” (1964 №3) сэтгүүлд нийтлэсэн билээ. Би өмнө жил нь буюу 1963 онд “Утга зохиол” сонинд дадлага хийж, Зохиолчдын хорооны зарим хүнтэй танилцсан юм. Л.Түдэв гуай эрхлэгч нь, С.Бадраа зохиолч нарийн бичгийн дарга нь байсан. С.Эрдэнэ, Б.Явуухулан зохиолч нар Зохиолчдын хорооны секцийн эрхлэгч байсан.  Д.Пүрэвдорж, С.Дашдооров, Д.Гармаа, Н.Нямдорж нар Москвад Горькийн сургуульд сурч байгаа, амралтаараа ирчихсэн гээд, Ч.Чимэд, Б.Бааст С.Дашдэндэв, С.Жамсранжав зэрэг аваргууд чихэлдсэн хөлхөлдсөн тийм газар байлаа. Тэдний яриа хөөрөөг сонсоход оюун сэтгэлгээний хувьд шал өөр, чөлөөт ертөнцөд орчих мэт санагдаж, өөрийн эрхгүй бишрэн хүндэтгэх сэтгэл төрдөгсөн.Тэр цагт МУИС-ийг Утга зохиолын дугуйланг Ш.Гаадамба багш удирддаг, эрхлэгч нь Б.Жамц байсан. Дараа нь Ш.Сүрэнжав түүний дараа би төгсөх жилдээ намраас хавар хүртэл хэдэн сар эрхэлж байгаад З.Доржид хүлээлгэн өгсөн билээ. Манай дугуйланд Ц.Дамдинсүрэн,  Ч.Лодойдамба, Б.Явуухулан, М.Цэдэндорж гээд нэрт уран бүтээлчид ирж урлаг, уран зохиол, соёл, гоо зүйн сэдвээр лекц уншиж, мөн  Эдуард Межелайтс, Евтушенко, Евгений,  Олжас Сулейменов, Дондок Улзытуев нарын шүлгээс орчуулан уншиж задлан ярилцдаг байлаа. Манай дугуйланд О.Жигмидготов, Д.Цэдэв, Ш.Сүрэнжав, Ж.Дашдондог, П.Сандуйжав, Ч.Дагвадорж. З.Дорж, Д.Батбаяр, Н.Очирбат, Е.Чулуун зэрэг яруу найрагчид шүлгээ уншдаг,   Багшийн дээдийн П.Пүрэвсүрэн, Хөдөө аж ахуйн дээдийн Дэнсамбуу, заримдаа Р.Чойном ирдэг байсан. Энэ дугуйлан хичээлийн хөтөлбөрөөс гадуур яруу найраг, уран сайхны сэтгэлгээний уг үндэс, хэв загвар, хөгжил дэвшлийн талаар их зүйлийг ойлгуулж, миний ой тойнд суулгаж өгсөн. Биднийг сургуулиа төгсөх үед төвийн хэвлэлүүд (“Үнэн”, ”Хөдөлмөр”, ”Залуучуудын үнэн”, ”Улаан од”) сонинууд, (“Монголын эмэгтэйчүүд”, “Ухуулагч”) сэтгүүлүүд, Монголын радиод манай ангиас нас тогтсон хүмүүсийг шууд авч ажиллуулсан. Харин залуучууд голдуу нэлээд хэсгийг нь орон нутгийн сонинуудад томилсон. Тэр үед аймгуудын сонинд дээд сургууль төгссөн хүн бараг л байхгүй байсан. 1964-1966 онд МУИС-ийн сэтгүүл зүйн анги төгссөн залуучууд бараг бүх аймгийн сонинд очиж ажилласан. Энэ нь тухайн цагтаа л ихээхэн дэвшил болж, орон нутгийн сонинуудын утга агуулга, өнгө үзэмж сайжирч, захиалгын тоо, нэр нөлөө  өсч, товчхон хэлэхэд мэргэжлийн түвшинд гарах болсон юмаа. МУИС-д гурван жилийн анги (оройгоор бас нэг анги ) төгссөний дараа Намын дээд сургуульд сэтгүүл зүйн анги нээж, яг орон нутгаас нь нас тогтсон хүмүүс авчирч сургаад буцаагаад орон нутагт нь томилон тогтвор суурьшилтай ажилуулах бодлогыг Намын Төв хороо барьсан бололтой байгаа юм. Мөн хэдхэн жилийн дараагаас МУИС-д сэтгүүл зүйн анги нээж аравдугаар анги төгссөн хүүхдүүд нь авч эхэлсэн. МУИС-ийн Сэтгүүл зүйн эхний гурван ангиас Монголын төвийн сонинуудын гурван эрхлэгч (“Хөдөлмөр”, ”Утга зохиол урлаг”, ”Улаан од”) Монголын радиогийн нэг дарга, түүх нийгмийн ухааны дөрвөн эрдэмтэн, соёлын гавъяат зүтгэлтэн гурав, Улсын хорооны орлогч дарга хоёр, Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутат нэг тус тус төрсөн.

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

Уржигдар 14 цаг 04 мин
Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашгаас урвасан шийдвэр гаргалаа

Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашигаас урвасан шийдвэр гаргалаа

Уржигдар 13 цаг 58 мин
Э.Гэрэлт-Од: Өнгөрсөн 30 жилийг мартъя. Намууд шинэ соёлоор төлөвшиж, амьд байх үе эхэллээ

Монгол Улсад 30 гаруй жилийн дараа улс төрийн намуудын хөрөнгө, орлого олон нийтэд бүр

Уржигдар 06 цаг 05 мин
Т.Доржханд: Гашуунсухайттай холбоотой шийдвэр гарах болгонд эсэргүүцэл гардаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хөрөнгө хураах хуулийг Ерөнхий сайд өөрөө дэмжиж байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна. 

Уржигдар 06 цаг 00 мин
Удаан хүлээлгэсэн “Гашуунсухайт”-ын нээлтийг урьдаас бэлдсэн акцаар дарав уу?!

Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын ажил эхлэв. Нээлт нь уржигда

Уржигдар 06 цаг 00 мин
“Ухаахудаг”-ийн 2 боть эмхэтгэлийг тараасанд Ж.Оджаргал уурлажээ

“…Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогд

Уржигдар 06 цаг 00 мин
Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Фото: "Огцрох амархан" жагсаалаас

2025-05-15
Фото: Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолоос

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

2025-05-15
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

2025-05-15