Сурагчид I улирлаа сурах бичиггүй дуусгаж байна

2020-10-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТУУЛ

 

Хичээлийн шинэ жил эхэллээ...гэж хэдхэн хоногийн өмнө ярьж байсан бол өнөөдөр харин ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Миний санаж байгаагаар, жил бүр аравдугаар сарын 28-наар сурагчдын эхний улирлын амралт эхэлдэг. Хот, хөдөөгүй сурагчид долоо хоног амардаг. Гэтэл эцэг, эхчүүд төдийгүй анги удирдсан багш нарын санааг зовоосон зарим зүйлс шийдэгдэхгүй, цэгцрэхгүй хэвээрээ явна. Үүний нэг нь сурах бичгийн асуудал. Өнөөдөр нууцгүй хэлэхэд, цахим орчинд тэр тусмаа олон нийтийн хэрэглээний талбар болсон фэйсбүүкт хамгийн идэвхтэй зар мэдээлэл нь “Хуучин номын худалдаа”, “Сурах бичиг авна, зарна”, “Сурах бичиг PDF-ээр татацгаая” гэсэн грүппт томчууд, хүүхдүүдгүй багширалдаж байна. Энэ нь нөгөөх л сурах бичгийн хүрэлцээ хангамж хүүхэд бүрт хүрэлцэхгүй ядаж байгаатай холбоотой юм.

Өнгөрсөн жилүүдийн хувьд буюу 2009 оноос хойш  бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хүртэл хувь буюу төрөөс зайлшгүй дэмжих шаардлагатай хүүхдүүдэд сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгийг үнэ төлбөргүй ашиглуулдаг журамтай байсан. Харин 2019 оноос бага ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс 100 хувь үнэ төлбөргүй, дунд ахлах ангийн сурах бичгийн 40 хувийг үнэ төлбөргүй, үлдсэн 60 хувиа сургуулиар дамжуулан түрээсээр олгох бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл энэ шинэ хичээлийн жилд өнөөх түрээсийн үйлчилгээгээр олгож буй сурах бичиг сургуулиудад хүрэлцэхгүй байна гэсэн гомдол тасрахгүй байна. Ялангуяа, ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчид сурах бичгийн эрэл хайгуулд гарч, эцэг эхийнхээ сарын цалинг царайчилсан хэвээрээ сууж байна. Энэ талаарх мэдээллийг тодруулахад БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир “2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн зах зээл дээр сурах бичиг худалдаалахгүй, номын сангаар дамжуулан сурагчдад түрээсээр ашиглуулах шийдвэр гарсан. Энэ дагуу сурах бичгийн нөхөн хангалт улс орон даяар хийгдэж дууссан. Бид долдугаар сард 100 гаруй нэр төрлийн нэг сая сурах бичгийг хэвлүүлэн орон нутагт хүргүүлсэн.  Тухайн сургууль тоогоо зөв гарган, статистик мэдээ нь үнэн бодит бол ямар нэгэн байдлаар сурах бичгийн хомсдол үүсэхгүй. Хэрвээ одоо сурагч сурах бичиггүй байх юм бол хариуцлагыг тухайн сургуулийн номын санч, захирал хүлээнэ. Учир нь яам сурах бичгийг тоогоор нь хэдийнээ хүргүүлсэн” хэмээн мэдээлж байв.  

 

Түрээсийн сурах бичиг дунд ангийнханд хүрэлцсэнгүй

 

Дүрэм журмаараа бол  энэ жил I-V ангийн сурагчид сурах бичгээр 100 хувь хангагдана,  үнэ төлбөргүй эдэлнэ. Харин  дунд, ахлах ангийн сурагчдын 60 хувь нь сурах бичиг ашигласны төлбөр 17300 төгрөг төлөөд сурах бичигтэйгээ залгана. Гэтэл нийслэлийн олон сургуульд эцэг,эхчүүд түрээсийн ном хүрэлцсэнгүй гэдэг шалтгаанаар сурах бичиг худалдан авах “өрөнд” унаад байна.  Эцэг, эхийн эхний хурлаас “Түрээсийн сурах бичиг хүрэлцсэнгүй. Боломжтой бол та хүүхддээ  яаралтай сурах бичгийг нь худалдаж авч өгнө үү” гэсэн тэмдэглэлтэй гарч ирж байна.  Ялангуяа, хотын захын сургуулиудад сурах бичиг битгий хэл сурагчдынх нь ширээ сандал хүрэлцэхгүй, нэг ангид 40-45 хүүхэдтэй, нэг ширээнд 2-3 лаа суудаг, түрээсийн сурах бичиг нь хаанаа ч хүрэлцэхгүй байна” гэдгийг ангийн багш нь учирлаж байна. Гурван хүүхэдтэй ээж, хоёр хүүхдийнхээ сурах бичгийг худалдаж авч өгсөн хэмээн ярьж байна. Энэ бүхнээс үзэхэд  сурах бичгийн хомсдол энэ жил ч бас үргэлжилсэн хэвээрээ, сурах бичгийн худалдан авалт ченжүүдийн гар дамжсан хэвээрээ, сурагчид энэ тэндэхийн номын худалдаагаар гүйсэн хэвээрээ эхний улирлаа үдэх гэж байна. ЕБС-дад хүлээлгэн өгсөн түрээсийн сурах бичгийн хангалт учир дутагдалтай байгаагаас үүдэн дунд, ахлах ангийн олон хүүхэд сурах бичиггүй нэгдүгээр улирлын хичээлээ үдэж байна.  Энэ хичээлийн жилд  ЕБС-д 680 мянга орчим хүүхэд суралцаж буй гэсэн тоон мэдээлэл буй. Энэ нь өмнөх жилээс 42 000-аар нэмэгдсэн үзүүлэлт юм. Сурах бичиг нэмж хэвлэх шаардлага гарч байгаа, тендерт  шалгарсан компаниуд сурах бичгийг хэвлээд тараасан хэмээн ярьж байгаа ч сурах бичиг хүрэх ёстой эзэндээ хүрч очихгүй байна. Энэ асуудлыг яаж шийдэх вэ, Л.Цэдэвсүрэн сайд аа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.7 ЛХАГВА № 194 (6419)

 

АН-ын бүлгээс Ерөнхий сайд Г.Занданшатарт бодлогын шаардлага хүргүүллээ

АН-ын бүлгээс Ерөнхий сайд Г.Занданшатарт бодлогын шаардлага хүргүүллээ

13 цаг 37 мин
Б.Батцэцэг: “The times” сайтад үндэслэлгүй, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгдсэн

Б.Батцэцэг: “The times” сайтад Монгол Улсын дотоод улс төрийн нөхцөл байдлыг гуйвуулсан, үндэслэлгүй, захиалсан байх магадлалтай нийтлэл хэвлэгдсэн

13 цаг 40 мин
Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядлуулсан таван этгээдийг баривчлах тогтоол гаргалаа

Морьт харвааны 18 морийг хулгайлж, нядлуулсан таван этгээдийг баривчлах тогтоол гаргалаа

13 цаг 48 мин
Д.Туяа: “Эрдэнэс Тавантолгой” ХК нь химийн бодис ашиглах зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь усны гэрээ хийгээгүй, усны дүгнэлт гаргуулах

14 цаг 53 мин
Б.Наранмандах: Малын хулгайн гэмт хэргийн 54 хувийг адууны хулгай эзэлж байна

Б.Наранмандах: Малын хулгайн гэмт хэргийн 54 хувийг адууны хулгай эзэлж байна

16 цаг 59 мин
Голомт банк “Бид банкир” хакатонд “AI санхүүгийн туслах Sonya” төслөөр амжилттай оролцлоо

Банкны ажилтан, банкируудын ажил мэргэжлийг таниулах, тэдний бүтээлч санаа, шинэ сан

17 цаг 24 мин
Хүүхдийн ордны зуны эрчимжүүлсэн сургалтын бүртгэл үргэлжилж байна

Хүүхдийн ордны зуны эрчимжүүлсэн сургалтын бүртгэл үргэлжилж байна

17 цаг 47 мин
Улс төрийн тогтворгүй байдлаас болж том төслүүд гацаад эхэллээ

“…Монголын улс төр тогтворгүй боллоо” гэдэг мессэж гадаад, дотоодгүй таржээ.

23 цаг 44 мин
Г.Занданшатарын “зөвшилцөл” хэзээ дуусах вэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоныхоо маргааш засгийнхаа бүтц

23 цаг 44 мин
Ордны гурван давхрын АН-ын хоёр “гүйдэл”

Улс төр ч заримдаа хошин шогоос дор болох юм. Энд улс төр хөл толгойгоо алдаж,

23 цаг 44 мин