Дайжихуйн учир шалтгаан

2020-09-04
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

-БҮЛЭГ 5-

...Энэ бүлэгт би сэтгэцийн судалгааны аргаар тодорхой хүмүүс дээр хийсэн ажиглалтын үр дүнг бие хүний сэтгэл зүйтэй холбохыг оролдох болно. Дотоод сэтгэлийн хориг сааданд баригдаад байдаггүй бодол, зүүд, мөрөөдөл зэргийг нарийвчлан ажигладаг эмпирик судалгааны арганд гол нь түшиглэдэг болоод ч тэрүү, үр дүнг нь шууд түгээмэл болгон хэрэглэх болоогүй хэмээн үзэх явдал бий. Ухамсараас ангид сэтгэл зүйн асуудлыг хөндөснөөр л сая хэсэг бүлэг хүмүүс юм уу, бүхэл бүтэн нийгмийн хуурмаг зохистой үйл ажиллагааны нууцын хөшгийг сөхөх болно. Хүн өөрийнхөө үйлдэл, бодол, хүсэл эрмэлзлэлийнхээ учир шалтгааныг дандаа ухамсарлан бодож, эрэгцүүлээд байдаггүй гэдгийг бид хүлээн зөвшөөрчихвөл учир нь олдохгүй мэт байгаа олон зүйл ойлгомжтой болно.

Тодорхой хувь хүн дээр хийсэн ажиглалтыг нийгмийн бүхэл бүтэн бүлгийн сэтгэл зүйн судалгаанд ашиглаж болох уу хэмээн олон хүн асууж болох юм. Бололгүй яахав. Ямар ч нийгмийн бүлгийг хувь хүмүүс бүрдүүлдэг болохоор хувь хүнд үйлчилдэг сэтгэл зүйн олон механизм хүчин төгөлдөр үйлчлэлгүй яахав. Хувь хүний сэтгэл зүйг нийгмийн сэтгэл зүйн үндэс болгон авч үсэнээр асуудлыг авч үзэхэд барьцтай болох төдийгүй нийгмийн хөгжлийн явцад хэрхэн хувьсаж өөрчлөгддөгийг өргөн хүрээтэй эргэцүүлэх боломжтой болно. Хэрэв нийгмийн сэтгэл зүйн судалгааны үр дүн тодорхой хувь хүний ааш араншинд тулгуурладаггүйсэн бол яаж үнэмшилтэй болохов.

Хувь хүний ааш араншинг судлахыг зөвшөөрдөг юм гэхэд "хийрхүү" хэмээгддэг хүмүүсийг судалсан үр дүнг нийгмийн сэтгэл зүйн асуудалд хамаатуулахын зөв эсэхэд эргэлзэж бас болно. Харин бид дахиад л эргэлзэх хэрэггүй хэмээн хэлнэ. Хийрхүү хүмүүсийн авир араншин "эгэл" хүмүүсийг бодвол ердөө л илүү хурц, огцом огцом өөрчлөгддөгөөс биш үнэндээ нэг их ялгаатай биш  шүү дээ.

Энэ санааг сайн ойлгохын тулд юуны өмнө "хийрхүү", "эгэл" (буюу эрүүл) хүн гэж чухам хэнийг хэлдэгийг тодруулах хэрэгтэй болно.

"Эгэл буюу эрүүл хүн" гэдгийг хоёр замаар тодорхойлж болох юм л даа. Тухайн нийгэмд өөрт ногдсон үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа хүнийг юуны түрүүнд хэлж болох юм. Өөрөөр хэлбэл тухайн нийгэмд хэрэгтэй ажил үүрэг гүйцэтгэж чаддаг байхын зэрэгцээ гэр бүл үүсгэх замаар нийгмийн нөхөн үйлдвэрлэлд оролцох чадвартай байна гэсэн санаа юм. Хоёрдугаарт хувь хүн талаас өөрөөр хэлбэл тухайн хүний эрүүл мэнд, хөгжил, аз жаргалтай холбон үзэж болно.

Хэрэв нийгэм хувь хүний аз жаргалтай амьдралд хүрэлцээтэй байх нөхцөлөөр хангаж чаддаг байсан бол энэ хоёр ухагдахуун давхцаж байхсан. Харамсалтай нь ямар ч нийгэмд тийм байдаггүй ажээ. Хувь хүний хөгжлийг хангах нөхцөлөөрөө нийгмийн тогтолцоонууд өөр хоорондоо ялгаатай байдаг нь үнэн. Гэхдээ л ямар ч нийгэмд хэвийн тогтуун байдлаар оршин тогтнох, зорилт, бие хүний бүрэн төгс хөгжил хоёрын хооронд зааг ялгаа үүсээд байдаг ажээ. Нэг нь нийгмийн үнэт зүйлс гэдгээр нөгөө нь хувь хүний хэрзгцээгээр тайлбарлагддаг юм.

Харамсалтай нь энэ ялгааг үл тоох нь олонтой. Ихэнх сэтгэл зүйчид нийгмийн харилцааны бүтцэд учраа олж чадаагүй хүнийг хагас ухаантай гэх хүртэл хялбаршуулж тайлбарладаг. Мөн нөгөө талаас хөлөө олсон хувь хүнийг хүний хүчин зүйлийн хувьд өндәр үнэлэмжид хамааруулдаг. Гэтэл эгэл жирийн буюу дасан зохицох чадвар сайтай нь хийрхүүгээсээ жудаг, хүн чанарын хувьд доогуур байх нь олонтой байдаг. Өөрөөр хэлбэл бие хүний мөн чанараас ихэнхдээ татгалзаж, шаардагдаж байгаа дүрд хувиран зохицохыг хичээдэг учраас яваандаа өөрийн өнгә төрх, бие даасан байдлаа алдах нь түгээмэл шинжтэй байдаг ажээ. Тэгвэл хийрхүү хүнийг бие хүний мөн чанараа хадгалахын төлөөх тэмцэлд нугараагүй хүн гэж тодорхойлж болох нь. Энэ хүмүүс өөрийн нүүр царайгаа бүтээлч ажил үйлсээр нотлон харуулахын оронд хийрхэл, мөрөөдлийн мананд автсан болохоор хийж байгаа тэмцлийг нь амжилттай зүйл гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ хүний үнэт зүйлийн талаас эрэгцүүлэх юм бол өөрийн нүүр царайгаа бүрэн алдчихсан "эгэл" хүнийг бодоход бага эвдэрсэн улс гэж хэлэх үндэстэй. Дасан зохицох явцад нүүр царайгаа алдаагүй, хийрхэлд автаагүй үй олон хүн байдаг нь тодорхойлогдлоо. Гэсэн ч хийрхэгчдийг нийгмийн үр ашгийн талаас авч үзэхгүй бол дайрч давшлах хэрэггүй юм гэж бид үзэж байна.

"Хийрхүү" хэмээх тодорхойлолтыг нийгэмд хамаатуулан тэр бүр хэрэглэж болохгүй санагддаг. Ядаж л нийгмийн үүргээ хүн бүр биелүүлэхгүй бол юу болох билээ, тийм юм ч байдаггүй л дээ. Гэхдээ хүний үнэт зүйлийн талаас өөрөөр хэлбэл нийгмийн гишүүд сэтгэл зүйн хувьд эрэмдэглэгддэгийг иш үндэс болговол бас ч хэрэглэж болох л ухагдахуун. Нийгмийн таагүй үр дагаварын тухай ярихдаа "хийрхүү" нийгэм хэмээх нэр томъёог залхаг болтол хэрэглэсэн болохоор бид хүний жаргалтай амьдрал, боломж чадвараа нээн илэрхийлэхэд таатай бус нийгэм хэмээхийг илүүд үзэж болно. Зожгирсон хувь хүний итгэлгүй байдлаас үүдэн буй болдог салах, дайжих сэтгэл зүйн механизмийн тухай бид энэ бүлэгт авч үзэх болно.

Итгэл үнэмшлийн ундрага болдог анхдагч холбоо тасарч, хувь хүн харь хөндий санагдавч гадаад орчинтой нүүр тулахын цагт хүчин мөхөсдөж, ганцаардахын зовлонд унаж, дааж давамгүй мэт санагдах болно. Үүнээс гарах хоёр зам бий. Нэг нь "эевэргүү" эрх чөлөөнд хүрэх зам гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл хүн оюун ухаан, сэтгэлийн хүч чадлаа дайчлан хайр сэтгэл хөдөлмөрт дулдуйдан хүмүүс, гадаад орчинтойгоо нэгдэж нягтрахыг хэлж байгаа юм. Ингэж чадсан хүн бас өөрийн өнгә төрхөө хадгалж үлддэгийг хэлэх хэрэгтэй. Нөгөө нэг зам нь ухралт буюу ганцаардлаас ангижрахын тулд эрх чөлөөнөөс татгалзахыг хэлж байгаа юм. Гэхдээ хүн ингэснээрээ бодьгалчлагдахаасаа өмнө байсан байдалдаа эргэж хэзээ ч орж чадахгүй учраас бий болсон дарамтнаас зугтах гэсэн оролдлого төдий зүйл гэдгийг шууд хэлэх хэрэгтэй. Аливаа аюул заналхийллээс дайжсан ийм алхам хийснээр эевэргүү чөлөөт байдалд хэзээ ч хүрдэггүй, харин ч аливаа хийрхүү үйлдлийн бүх шинжийг агуулж байдаг ажээ. Сэтгэлийн зовлонг зөөлрүүлж, түр амсхийхэд тустайгаас биш асуудлыг бүрэн шийднэ гэж байдаггүй...  

Эх сурвалж: Эрих Фромм. Эрх чөлөөнөөс дайжихуй. Орчуулагч  Н.Пүрэвдагва, УБ. 2018.

Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

Монголд ёс зүйн хэм хэмжээ байтугай, хуулийн “хашаа” үгүй боллоо гэж ярих хүн олширсон. Энэ нь иргэд бус эрх

7 цаг 16 мин
35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

14 цаг 8 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж, УИХ-ын дарга

17 цаг 57 мин
“Бодь”-ийн оффтейкийн “хандив”-аар Арцатын аманд Mall босгосон уу?!

Эхлээд нэг болсон явдал дуулгая. Батлаан хамгаалах яамнаас 2024 онд “Нэр бүхий алба хаагчдад виз хүсэх тухай”

17 цаг 57 мин
Б.Мөнхболор: Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё

УИХ-ын 2026 оны хаврын чуулганы эхний өдөр АН-ын дарга О.Цогтгэрэл “...АН-ын бүлгийн 41 гиш

17 цаг 57 мин
Туул гол уу, Туулын хурдны зам уу?

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын б

17 цаг 57 мин
Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

Өчигдөр 15 цаг 54 мин
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

Эдийн засгийн гол хүч болсон уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Алтны форум” арга хэмжээг Гол

Өчигдөр 14 цаг 40 мин
Тунхаг бичигт хиймэл оюун ухааныг редакцад ёс зүйтэйгээр ашиглахыг тусгав

Тунхаг бичигт хиймэл оюун ухааныг редакцад ёс зүйтэйгээр ашиглахыг тусгав

Өчигдөр 14 цаг 35 мин
О.Батнайрамдал: 80 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн асуудлыг шийд гэх чиглэлийг АТГ-аас өгсөн ч хэрэгжихгүй байна

ЭЗБХ болон ТББХ-ны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж буй юм.

Өчигдөр 14 цаг 07 мин