С.Цэрэнпүрэв: Гэрээгээ ил тод болгохгүй байгаагийн цаана эмийн далд бизнес явагддаг

2020-09-03
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Импортын эм, эмнэлгийн хэрэгсэл манайд 68 хувийн нэмэгдэлтэй зарагддаг тухай Сангийн сайд  онцолсон. Үүнтэй холбогдуулан Төсвийн ил тод байдлын тухай хууль болон Шилэн дансны хэрэгжилтэд  мониторинг хийдэг  “Захиргааны шинэ санаачлага” ТББ-ийн гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэвтэй судалгааны үр дүнгийн талаар ярилцсан юм.

 

-Шилэн дансанд гүйлгээний мэдээллээ ил тод болгохгүй байгаагийн цаана өндөр дүнтэй эм нийлүүлж байна гэсэн хардлага байгааг ярьж байна. Үүнийгээ тодруулна уу?

-Манай байгууллага хоёр жил гаруй хугацаанд эрүүл мэндийн салбарын нэг, хоёр, гуравдугаар шатлалын 19 аймгийн нэгдсэн эмнэлэг, Улсын I,II,III эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Сэргээн засах төв, Зоонозын өвчин судлалын төв, есөн дүүргийн Эрүүл мэндийн нэгдлүүдийн шилэн дансанд мониторинг хийлээ. Шилэн дансны тухай хуулийн 6-гийн 4.4 дэх заалтын дагуу таван сая төгрөгөөс дээш дүнтэй орлого, зарлагын гүйлгээнд хяналт хийсэн. Энэ хугацаанд гэрээний дүнг  ил тод тавиагүй шууд санхүүжилтыг тавьж өндөр дүнтэй эм авсан зөрчил нийтлэг байлаа. Тухайлбал, Булган аймгийн нэгдсэн эмнэлэг жилд 2.3  тэрбум төгрөгийн эм авахаар тусгасан. Эхний зургаан сарын байдлаар 10 газар эм нийлүүлснээс  35.7- 177.6 сая төгрөг хүртэл эм авсан байтал гэрээний дүн болон, шийдвэрээ тавиагүй байсан. Үлдсэн зургаан сард мөн ийм хэмжээний дүнтэй эм нийлүүлнэ гэвэл нийтдээ 500 орчим сая төгрөгийн эм авах тооцоо гарч байна. Гэтэл Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар эм, эмнэлгийн хэрэгсэл манайд орж ирээд 68 хувийн нэмэгдэл үнэтэй зарагддаг гэдгийг гаргасан. Сангийн сайд ч үүнийг УИХ-н чуулган дээр онцолж хэлсэн. Тэгэхээр Булган аймгийн тухайд 2.3 тэрбум төгрөгийн эм төсөвлөсөн гэвэл 68 хувийн нэмэгдлийг тооцвол 1.7 тэрбум төгрөгөөр өндөр үнэтэй эм нийлүүлсэн үү гэсэн хардлага төрж байна. Түүнчлэн Хишиг-Өндөр суманд жилд 40 сая төгрөгийн  эм, эмнэлгийн хэрэгсэл худалдаж авах гэрээтэй. Гэтэл эхний зургаан сард 14.4 сая төгрөгийн эм худалдаж авсан байгаа юм. Эндээс мөн л жилийн төсвийг 68 хувийн нэмэгдлээр тооцож илүү тавьсан уу гэдэг хуурамч төсөв харагдаж буй юм. Мөн Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэг гэхэд 2019 оны гэрээгээ огт тавиагүй байсан. Судалгаанаас дүгнэхэд манай улсад эм, эмнэлгийн ханган нийлүүлэлт далд бизнес болсон гэдгийг гэрчилж байна. Ковидтой холбоотойгоор энэ асуудал бүр илүү даамжирч байгаад санаа зовж байна.

-Гэрээгээ тавиагүй өөр хэдэн аймаг байна вэ?

-Баян-Өлгий аймаг 2019 онд 1-5 сар хүртэл гэрээгээ огт тавиагүй. Нэгдсэн эмнэлгийнх нь нягтланд шаардлага хүргүүлж тавиулсан боловч энэ онд мөн л тавиагүй байсан. Ингэснээр тус аймгийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээ ер аваагүй байгаа юм шиг байдал ажиглагдаж байна.

-Хуулийг хэрэгжүүлэх ямар нэгэн арга хэмжээ авах юм уу?

- Манайх бүх зөрчилтэй газар шаардлага хүргүүлдэг  боловч тууштай  арга хэмжээ авдаггүй. Үндэсний аудитын газарт мөн хүргүүлсэн. Түүнчлэн 2019, 2020 онд мониторинг хийгээд хяналт тавиад явж байна. Хүснэгтээр нэг бүрчлэн гаргасан. Ялангуяа Дундговь, Өмнөговь, Баян-Өлгий, Завхан, Булган аймгууд гэрээний дүнгээ ерөөсөө ил тод болгохгүй байгаа. Гэрээгээ ил болгохгүй байгаагийн цаана эмийн анхны үнээ нуугаад байна гэсэн эрсдэл харагдаж байна. Мөн Дархан-Уул аймаг таван сая төгрөгөөс дээш дүнтэй худалдааг ил болгох байтал 100 мянган төгрөгөөр авсан дүнгээ тавьсан байх жишээтэй. Санхүүгийн хүн нь одоо болтол зөрчлөө арилгахгүй байна. Баянхонгор аймаг хамгийн ил тод байдаг. Өнгөрсөн жил 56 байгууллагатай хийсэн худалдан авалтын гэрээ, шийдвэрээ шилэн дансандаа байршуулсан. Манайх энэ байгууллагад тусгайлан сонин гаргаж иргэдэд нь мэдээлэл өгсөн. Гэрээ, зарцуулалтын дүн нь тулдаг. Тэгэхээр жил, жилийн  төсөв батлахдаа энэ дүнг нь 68 хувиар нь буулгаж  танах хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Мөн сангийн сайдад манай байгууллагаас эмийн үнийн зохицуулалтыг хийх цаг болсан талаар мэдэгдэл хүргүүлсэн. Нөгөөтэйгүүр,  Эрүүл мэндийн шинэ сайд УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ “Эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавих зохицуулалтын агентлаг байгуулах шаардлагатай” гэсэн. Энэ маш зөв асуудал хөндсөн  Стандартын шаардлага хангасан, чанартай эмээр рад түмнээ хангах нь Засгийн газрын үүрэг. Иргэд ч эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах эрхтэй. Түүнчлэн төсвөө хэмнэх, татвар төлөгчдийн нуруу дээрх ачааг багасгах үр дүнтэй.

-Улсын эмнэлгүүдэд зөрчил хэр байх юм?

- Гэмтэл согог судалын үндэсний  төвд нэлээн том хэмжээний үнийн дүн харагдаж байсан. Тухайлбал, “Нахиа” компаниас  215 сая төгрөгийн гэрээний дүнтэй эмнээс эхний зургаан сарын байдлаар 86 сая төгрөгийн эм худалдаж авсан байтал  жилийн төсвөө хоёр тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна гэдэг нь нөгөө 68 хувийн нэмэгдэл шингэсэн байна гэж хардахад хүргэж байна. Өнөөдрийн байдлаар нийт 66 эм, эмнэлгийн хэрэгсэл  ханган  нийлүүлдэг компани бий. Үүнээс Гэмтэл согог судлалын үндэсний төвд таван байгууллага л байнга нийлүүлдэг. Бусад газарт огт нийлүүлдэггүй юм билээ. Тэгэхээр тендерийн будлиан бас байна гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.3 ПҮРЭВ № 170 (6395)

 

Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

Монголд ёс зүйн хэм хэмжээ байтугай, хуулийн “хашаа” үгүй боллоо гэж ярих хүн олширсон. Энэ нь иргэд бус эрх

8 цаг 11 мин
35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

35 дахь Ерөнхий сайд Н.Учралын чуулганд хэлсэн үг бүрэн эхээрээ

15 цаг 3 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж, УИХ-ын дарга

18 цаг 52 мин
“Бодь”-ийн оффтейкийн “хандив”-аар Арцатын аманд Mall босгосон уу?!

Эхлээд нэг болсон явдал дуулгая. Батлаан хамгаалах яамнаас 2024 онд “Нэр бүхий алба хаагчдад виз хүсэх тухай”

18 цаг 52 мин
Б.Мөнхболор: Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё

УИХ-ын 2026 оны хаврын чуулганы эхний өдөр АН-ын дарга О.Цогтгэрэл “...АН-ын бүлгийн 41 гиш

18 цаг 52 мин
Туул гол уу, Туулын хурдны зам уу?

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын б

18 цаг 52 мин
Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

Уржигдар 15 цаг 54 мин
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

Эдийн засгийн гол хүч болсон уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Алтны форум” арга хэмжээг Гол

Уржигдар 14 цаг 40 мин
Тунхаг бичигт хиймэл оюун ухааныг редакцад ёс зүйтэйгээр ашиглахыг тусгав

Тунхаг бичигт хиймэл оюун ухааныг редакцад ёс зүйтэйгээр ашиглахыг тусгав

Уржигдар 14 цаг 35 мин
О.Батнайрамдал: 80 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн асуудлыг шийд гэх чиглэлийг АТГ-аас өгсөн ч хэрэгжихгүй байна

ЭЗБХ болон ТББХ-ны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж буй юм.

Уржигдар 14 цаг 07 мин