Тэнгэрийн ташуур гэгдсэн Атилла хаан

2014-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Монголын их нутгаас баруун зүг нүүдэллэсэн хүннү нарын нэгэн хэсэг эхлээд Ижил мөрөнд хүрч очоод багагүй хүчтэй гүрэн улс төвхнүүлээд цааш амжилттай ураг­шил­саар Төв Европын Дунай мөрөнд ойр хавийн улс орныг номхруулан өөрийн захиргаанд оруулсан билээ. Тэрхүү их гүрэнд монгол, түрэг, перс, угор, герман, кельт, франк, слав, алан зэрэг олон үндэстэн нэгдсэн гэдэг.

Үүгээр зогсохгүй тухайн үеийн дэлхийн хамгийн хүчирхэг Ромын эзэнт гүрэнд хүртэл заналхийлж эхэлсэн түүхтэй. Өрнөд, дорнод гэж хоёр хуваагдаад бай­сан Ромын эзэнт гүрэнтэй хүннү нар амжилттай тулалдан байлдан дагуулж, аль алинаар алба бариулдаг болсон үе бол манай эриний тавдугаар зуун ажээ.

Олон зууны турш ялагдашгүй байсан, өөрсдийгөө дэлхийн шилдгүүд хэмээсэн Ромын цэргүүдийг бут цохиход гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол баруун хүннү нарын хаан Атилла билээ. Түүхийн зарим эх сурвалжид тэмдэглэснээр 406 онд төрсөн тэрээр одоо хэр нууц нь тайлагдаагүй учир битүүлэг байдалд 453 онд өөд болжээ.

Ромынхон түүнийг ”Тэнгэрийн ташуур” гэдэг байлаа. Түүний захиргаанд хатуу чанд сахилга баттай 70 мянган цэрэг учирсан бүх дайс­наа ялан дийлсэн түүхтэй. Тэрээр анх 443 онд Дорнод Ромыг дов­толжээ. Улмаар Өрнөд Ро­мыг ч дайлаар мордон алба гувчуур авдаг болсон юм.

Түүнийг цэргийн гарамгай жанжин төдийгүй алсын хараатай дипломатч байсан тухай Ромын түүхийн бичгүүдэд тэмдэглэсэн нь элбэг тохиолддог ажээ. Чухам түүний аян дайны дараа Ромын эзэнт гүрний сүр хүч дахин сэргэхгүйгээр доройотож, Европын ард түмнүүд тэдний эрхшээлээс гаран тус тусын тусгаар улсаа байгуулж эхэлсэн гэдэг. Атилла хааны Европ дахь бодлогын үрээр л “буурал” тивд христийн шашин манлайлсан дундад зууны түүх эхэлсэн гэж өрнөдийн түүхчид цохон тэмдэглэсэн нь бий.

Харамсалтай нь түүнийг өөд болсны дараа хөвгүүд нь хоорондоо хаан ширээ булаалдаж, хүннү нар омог хоорондын дайнд идэгдэн нөлөөгөө аажмаар алдан эзлэн түрэмгийлсэн нутгийн ард түмнүүдэд уусахад хүрчээ. Атилла хааныг их эрдэнэсийнх нь хамт нэгэн мөрний хөвөөнд оршуулсан гэдэг. Асар их баялаг бүхий их хааны булш одоо хэр олдоогүй билээ.

 

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

9 цаг 47 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

9 цаг 47 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

9 цаг 47 мин
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

Монголын байгаль, уламжлалт өв, ур чадвар, орчин үеийн инновац нэгдэн Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийд бүтээж байна.

2026-10-02
ХМЗ: Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны гуравдугаар улирлын хурлын мэдээлэл

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 18-ны өдөр болж, хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн, дөрвөн редакцад холбогдох хоёр гомдлыг хэлэлцэв.

2026-10-02
Аймгууд өвөлд бэлэн үү

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа  аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.

2026-10-02
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсанаас хойш 28 жил өнгөрч байна.

2026-10-02
АНУ-ын армид дроны тусгай командлал байгуулж, генерал, адмиралын тоог 20 хувиар цөөлнө

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт "Хүчний байдал" ил

2026-10-01
Дэлхийн агаарын зорчигчийн эрэлт наймдугаар сард 0.8 хувиар буурчээ

Олон улсын агаарын тээвэрийн холбоо (IATA) 2026 оны наймдугаар сард дэлхийн агаарын зорчигчийн эрэлт өмнөх оноо

2026-10-01
Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

2026-10-01