Н.Мөнх-Оргил: Сая хүнтэй хотод би ганцаараа савхин хүрэм өмсдөг гэж үү?

2014-05-09
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хавтаст хэргээс

 

Д.Гэрэл

Насанд хүрээгүй охиныг онц хэрцгийгээр тамлан хөнөөсөн гэх Н.Мөнх-Оргилын хавтаст хэргийг дэлгэж байна. Тэрээр нийслэл хотод байхдаа бага насны гурван охиныг зүй бусаар хүчиндсэн, хөнөөхийг завдсан, Хөвсгөлийн Мөрөн хотод найман настай бяцхан охиныг хүчирхийлж, хэрцгийгээр хөнөөсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. Ингээд хавтаст хэргийг дэлгэж байна. Хохирогч болоод гэрчүүдийн нэрийг товчилсон болно.

Шүүгдэгч Н.Мөнх-Оргил нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар ангиас сургууль завсардсан, боловсролгүй боловч уншиж, бичих чадвартай, тусгай мэргэжилгүй.

 Н.Мөнх-Оргил шүүхийн танхимд ингэж мэдүүлэв

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Мөнх-Оргилоос мэдүүлэхдээ:-Миний бие энэ хэрэгт холбоогүй.Энэ хэргийн тухай хэргийн жинхэнэ эзэн нь ярих ёстой. Энэ хэрэг одоо хүртэл эзэнгүй байгаа гэдгийг онцолж хэлэх ёстой. Эзэн нь олдохгүй байгаа хэргийг эзэнтэй болгохын тулд хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулалттайгаар, сэжигтэй санагдсан гэх надад хуурамчаар нотлох баримт бүрдүүлж, хилсдүүллээ. Бүх нотлох баримт хуурамч, зохион байгуулалттай болсон нь тодорхой. Миний бие ийм зүйл хийх хүн биш. Би адгуус мал биш. Ардаа амьдралтай хүн шүү гэдгийг дахин хэлмээр байна. Хэн нэгний хийсэн хэргийг миний бие өмнөөс нь үүрэх ёсгүй. Би 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдөр гэртээ ганцаараа байсан байж, үнэнээ хэлэхгүй, дүү Бямбацогт, Бат-Эрдэнэ хоёр руу утасдаж, хөдөө очоод ах Пүрэвсүрэн, дүү Мөнхбаясгалан хоёрт 5 дугаар сарын 3-нд хаана байсан бэ? гэвэл хамт байсан гээд хэлчихээрэй гэж, яагаад тэгж утасдсан юм бэ? гэдэг асуудлаас хамаг юм ургаж гарсан гэдэгт л хамаг анхаарал байх ёстой. Энэ хэргийг мөрдөж байсан хүмүүс үүнийг ойлгохдоо энэ хүн хэрэг хийчихээд тэрийгээ нуун далдлах гэж ингэж хэлсэн гэж сэжиглэсэн. Эцэст нь нэгэнт хэргийн эзэн олдохгүй байгаа. Тиймээс энэ хүний энэ үйлдэл дээр дөрөөлж, зүтгүүлэх шийдвэрт хүрсэн гэдэгт миний бие огтхон ч эргэлзэхгүй байна. Яагаад хүнтэй хамт байсан гэж хэлсэн юм бэ? гэхээр нэг талаас би өөрөө аливаа юманд хэт хашир ханддаг. Нэг талаас мэдээлэл их байснаас хэт болгоомжилж ажлаа бодож ингэж хэлсэн. Миний бие авто үйлчилгээний төв барих гэж байхад ийм хэрэг гарсан. Тэр үеэр ганцаараа байсан гэвэл дахин дахин дуудаж, хамаг ажил алдуулчих вий гэж болгоомжилсон  Мөн энэ үеэр барилгын материал, тоног төхөөрөмж татах ажилтай, хот явах гэж байсан үе юм. Надад нэг хоног ч гэсэн хэрэгтэй байсан. Хэргийн ДНХ миний ДНХ-тай тохирох ёсгүй байтал тааруулсан байгаа нь зохион байгуулалттай болсон. Шинжилгээний хариу гараагүй байхад олон нийтэд намайг хэргийн эзэн гэж зарласан байдаг нь ДНХ болоод бусад нотлох баримт гэх зүйлийг зохион байгуулалттайгаар хийхээр аль хэдийнээ шийдсэн байсан нь нотлогдоно. Би өөрөө надад цэнхэр цүнх байдаг гэдгээ хэлсэн. Гай болоход хэргийн цүнх бас цэнхэр цүнх байсан гэх. Гэхдээ минийх NIKE цүнх, хэргийн цүнх ADIDAS, 2 өөр брэндийн цүнх. Өнгө нь адил, цахилгаан нь адил нөхцөл хэлбэрээр онгойдог гэх. Энэ цүнхийг хэн мэдэх вэ? гэхээр нь миний дүү нар болон ойр дотны хүмүүс мэдэх байлгүй дээ л гэсэн. Гэтэл тэр дүү нар болон ах, ойр дотны хүмүүст миний цүнхийг таниулахдаа яг миний өөрийн цүнхийг дунд нь тавихгүйгээр тэднийг зохицуулж айлган сүрдүүлж байгаад хэргийн цүнхийг миний цүнх гэж заалгуулчихна гэж би яаж мэдэх билээ. Мөн фургоны жолооч хэргийн цүнхийг миний цүнх гэж хэлсэн гэх. Тэр олон хүнд үйлчилдэг хүн шүү дээ. Тэр андуурсан аль эсвэл намайг цэнхэр цүнхтэй явсан болохоор мэдэмхийрсэн үү.

Миний үүрч явсан цэнхэр цүнх алга болчихоогүй байж л байна шүү дээ. Хэргийн цүнхийг ямар ч аргаар хамаагүй миний цүнх гэж заалгуулчих юм бол бүх зүйл болчих юм шиг санаж энэ дээр хамаг аргаа хэрэглэсэн гэдэгт миний бие огтхон ч эргэлзэхгүй байна. Мөн гэрээс нь нэг юм гарга гэж тушаасан юм шиг, чихрийн иш гаргаж ирсэн гэх. Үнэхээр чихрийн иш гарч ирсэн нь үнэн бол миний хүүгийн идсэн чихрийн иш л гарна шүү. Түүнээс нь 2 өөр хүний шүлс ялгараад байвал минийг хүүг ирж харж өгдөг хамаатан ахын 3-р ангийн Д гээд охины шүлс л байгаа. Мөн хотод ирсэн байхад адил төстэй 3 хэрэг нэмж тохсон. 4-р сарын хэдэн хэдэн ч билээ, энэ өдрүүдэд хаана юу хийж байсан бэ гэхээр нь би энэ өдрүүдэд юу хийж байсанаа санаагүй. Мөн сая хүн амтай хотод би ганцхан савхин куртк өмсдөг гэнэ. Тэгээд би буруутай болох ёстой гэнэ. Ийм байх ёстой гэж үү. Энэ бүхэн үнэний замд саад болж чадахгүй гэдэгт би өдөр бүр итгэдэг гэв.

 

“Биднийг алах гэсэн хүн энэ ах байна”

 

Насанд хүрээгүй хохирогч С мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: -2010 оны 4 дүгээр сарын 08-нд 11 цаг 30 минутын үед гэрээсээ гараад Г-ийнд очихоор 34 дүгээр байрны 3 дугаар орц руу орж цахилгаан шатанд ороход нэг ах орж ирсэн. Хэддүгээр анги вэ гэхэд нь

4 дүгээр анги гэсэн. 6 дугаар давхарт гараад тэр ах гадагш хүн харж байгаа юм шиг ийш тийш харснаа намайг нэг гараараа багалзуурдан нөгөө гараараа хамар чимхээд цахилгаан шатнаас гаргаж, бункерийн хажууд аваачин хана налуулсан. Хоолой боогдоод ухаан алдсан. Нэг мэдсэн бункерийн хажууд хэвтэж байсан. Миний өмднүүд өвдөг хүртэл тайлагдсан, уруул ам хатаад хөл дарвигнаад босоход хэцүү байсан. Г-ийнд ороод дотоожоо үзэхэд цус болж, өтгөнөөр бохирлогдсон байсан. Тэр хүнийг танина гэжээ.

 

Насанд хүрээгүй хохирогч Н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: -2010 оны 4 дүгээр сарын 21-нд хичээлээ тараад ангийнхаа М-ийнд очихоор 6 дугаар бичил хороололд явж байтал нэг ах ирээд хэддүгээр анги вэ, манай гэрт ороод хивс өргөлцөөд өгөөч гэхээр нь дагаад 13 дугаар байрны хойд талын орцонд ороод, цахилгаан шатаар 6 дугаар давхарт гарсан. Тэгээд тэр ах манай гэрт хүн байхгүй байна, жаахан хүлээж бай гээд, мөр чинь өвдөнө цүнхээ урдаа үүр гэсэн. Би цүнхээ өмнөө үүрсэн. Тэгээд цонхоор харж байтал араас багалзуурдахаар нь би айгаад орилсон чинь тэр хүн зугтаагаад явсан. Би нэг айлын хаалга нүдэхэд 40 гаруй насны эгч гэртээ оруулаад тайвшруулаад сургуульд хүргэж өгсөн. Тэр ахыг харвал танина гэжээ

Насанд хүрээгүй хохирогч Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Хичээлээс тараад гэртээ ирээд, гарч тоглохоор хажуу орцны А-ынд очихоор 3 дугаар орцонд орж цахилгаан шатанд орох үед нэг ах орж ирээд хамт 6 дугаар давхарт гарсан. Цахилгаан шатнаас гарахад тэр хүн намайг багалзуурдаж, нөгөө гараараа өргөөд бункер руу аваачсан. Нэг сэрэхэд өмд, дотоож өвдөгнөөс доогуур шувтарсан, 2 гутал тайлагдсан хэвтэж байсан ба толгой эргээд бөгс хөндүүр, дотоож цус болсон байсан гэжээ.

 

Гэрч Л: Боловсон царайтай залуу түүнийг хөтлөөд явж байсан

 

Гэрч Л: -Би 2010 оны 5 дугаар сарын 03-ны Даваа гаригийн 13 цагийн үед "Нэмэн" ХХК-ийн замын эсрэг талын дугуй засварын хажууд явж байгаад Мөөгийг шар онигордуу нүдтэй залуу хөтөлчихсөн, урагшаа замын дагуу уруудаж явахыг харсан. Би Мөнхзаяаг дуудаад "Мөөгий нааш ир миний дүү юм асууя" гэхэд намайг хараад инээж байсан боловч нөгөө хүнтэйгээ инээж юм яриад, над дээр ирэхгүй байсан. Мөнхзаяа нь нэг гартаа иштэй чихэр барьчихсан, нөгөө гартаа печень чихэр болов уу гэмээр жижигхэн зүйл барьчихсан байсан. Нөгөө залуу нь Мөнхзаяагийн баруун бугуйнаас барьсан байсан. Мөнхзаяа зүүн гараараа иштэй чихрээ бариад идэж явсан. Мөнхзаяа нь хар хөх хичээлийн хувцастай, юбкатэй явсан. Тэр залуу 25 наснаас хэтрэхгүй болов уу, ерөнхий дүр төрх нь боловсондуу төрхтэй, хөдөөний, архичин гэж хэлэхээргүй хүн, 170-175 см өндөр нуруутай, дээгүүрээ хар хөх хүрэм юм уу пиджактай, ногоон сааралдуу гэмээр саравчтай малгайтай хүн байсан гэжээ. Бүх шатны шүүхээс түүнд цаазаар авах ял ногдуулсан ч тэрээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөлөөр 25 жилийн ял эдлэхээр болжээ. Өдгөө Н.Мөнх-Оргил Шүүхийн шийдвэрийн 405 дугаар хорих анги буюу гянданд хорих ялаа эдэлж байна.

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

17 цаг 53 мин
С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

18 цаг 14 мин
Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

18 цаг 21 мин
Зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй

Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрт зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцож байгаа ба Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд олгосон орон сууцны зээлийг Банкнаас худалдан авч, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 4.2-д заасны дагуу Банк нь зээл хүсэгчид олгох орон сууцны ипотекийн зээлийн шийдвэрийг бие даан гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй юм.

19 цаг 44 мин
УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

23 цаг 2 мин
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их н

Өчигдөр 06 цаг 00 мин
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр  нэмэгджээ

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, хөрөнгө

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

Уржигдар 10 цаг 55 мин
Хугацаандаа ашиглалтад өгөхгүй бол концессын гэрээг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “догол

Уржигдар 06 цаг 00 мин