Хичээлийн шинэ жилийг бөөгнөрөл үүсгэхгүйгээр хийнэ

2020-08-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ТУУЛ

 

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Боловсролын байгууллагууд сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ, элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаа гээд шат шатандаа урьдчилсан зохион байгуулалтуудыг хийж эхлээд байна. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгын мэдээлснээр “Энэ жил нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийг нийслэлийн хэмжээнд цахимаар давхар бүртгэж байгаа бөгөөд одоогоор нийт хүүхдүүдийн гуравны нэг буюу 10 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлээд байна” гэв.

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэлийг ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд www.elselt@edu.mn, www.parent.edu.mn  хаягаар хийж байгаа аж. Мөн энэ хичээлийн жилийн эхний сард өмнөх ангид судалсан байвал зохих хичээлийн агуулгыг бататгах, алдагдлыг нөхөх зорилготой зөвлөмж хичээлүүдийг орох ажээ. Агуулгын алдагдлыг нөхөх хөтөлбөрийг Боловсролын хүрээлэн боловсруулж дууссан байна. Сурах бичгийн хувьд, өмнөх жилүүдийн адил бага ангийн сурагчид 100 хувь үнэ төлбөргүй сурах бичиг ашиглана” гэв.

 

Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдэд теле хичээл орно

 

Энэ жилийн хувьд, цар тахлаас шалтгаалан сургууль, цэцэрлэгүүдэд, мөн эцэг эхчүүдэд халдвар хамгааллын дэглэм баримтлах, шинэ хэв маягаар хичээллэх гээд анхаарах зүйлс олон байна. Боловсролын байгууллагуудын хувьд, хичээллэх өдөр, нэг бүлэгт ногдох хүүхдийн тоог бууруулахаар шийдвэрлэн холбогдох зохицуулалтуудыг хийж байна. Эцэг, эхчүүдийн сонирхож буй мэдээлэл нь, цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүд,  хоёр настнуудыг яах вэ гэсэн асуудал байв. Энэ талаар Нийслэлийн боловсролын газрын Сургалт, аргазүйн хэлтсийн дарга Ц.Жаргалтуулаас тодруулсан юм. “2020-2021 оны цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 17- 21-ийг хүртэл уламжлалт аргаар зохион байгуулагдана. Үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан нэг ангид байх хүүхдийн тоог сийрүүлэх тал дээр гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Улсын хэмжээнд хоёр настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх ажил өрнүүлэхээр зохицуулсан. Цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг элсүүлэх, таван настай хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтад 100 хувь хамруулахаар зохицуулж байна.  Харин цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орохоор төлөвлөж байна. Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг энэ жил цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан уламжлалт аргаар зохион байгуулахаар болсон” гэв.

 

Эрсдэлтэй гэж үзвэл танхимын сургалтаас татгалзаж болно

 

Хичээл сургууль эхлэхтэй зэрэгцээд яригддаг асуудал бол Улаанбаатар хотын түгжрэл. Мөн шилжилт хөдөлгөөн, түр оршин суугчидтайгаа нийлээд, хүн амын бөөгнөрөл жил бүр үүсдэг. Хэдийгээр энэ жилийн хувьд, орон нутгийн сонгуулиас үүдэн шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 15-наас түр хязгаарласан ч түгжрэл, бөөгнөрөл одооноос эхлээд үүсч байна. Иймд  вирусын халдвараас үүдэлтэй хөл хорионы дэглэмийг баримтлан хичээлийн шинэ жилийн нээлтийг хийхдээ “Аль болох бөөгнөрөл үүсгэхгүйгээр шинэ менежментээр зохион байгуулахыг чиглэл болгоно. Харин Нийслэлийн хэмжээнд хичээл эхлэх цагт түгжрэл үүсгэдэг хэд хэдэн байршил, сургууль дээр хичээл эхлэх, завсарлах, тарах цагт ямар менежмент хийх санал авахаар Нийслэлийн боловсролын газарт чиглэл өгсөн. Хэд хэдэн байршил, сургуульд энэ зохицуулалт хийгдэнэ” хэмээн БШУЯ-ны  Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир хэлж байна. Мөн энд нэг зүйлийг онцлоход, цэцэрлэг, сургуулийн хичээл танхимын хэлбэрээр явагдаж, сургалтын үйл ажиллагаа хуучин хэвэндээ орсон ч “COVID-19”халдвар авахаас сэргийлж зарим эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд явуулахгүй гэсэн байр суурьтай байна. Энэ асуудлыг боловсролын байгууллагууд хэрхэн шийдвэрлэх талаар асууж сонирхвол “Эцэг, эхчүүд, ер нь хүн бүр тодорхой хэмжээний айдастай байгаа. Өдөр болгон мэдээллийн хөтөлбөрөөр вирусын халдварын талаар мэдээлж байна. Тиймээс аав, ээж нар үнэхээр эрсдэл дагуулна гэж үзэж байгаа бол хүүхдээ танхимын сургалтад явуулахгүйгээр зайнаас суралцуулах боломжийг нь олгоно. Тухайн хүүхэд зайнаас суралцаад, олж авсан мэдлэгээ бататгаад танхимаар хичээллэж буй сурагч нартай нэгэн адил дүнгээ тооцуулаад, явцаа дүгнүүлээд явах боломжийг олгож байгаа” гэдгийг БШУЯ-ны  ЕБС-ийн сургалт хариуцсан мэргэжилтнүүд хэлж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.12  Лхагва № 154 (6379)

 

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинд бараалхлаа

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНД БАРААЛХЛАА

21 цаг 23 мин
Парламентын дарга буцаж, Амбан захирагчийн айлчлал эхэллээ

Төв талбайд төстэй хоёр далбаа намирч, сониуч зарим нь Шинэ Зеланд, Австрали

Өчигдөр 06 цаг 00 мин
Ахмад дайчин У.Доржпаламд Монгол Улсын баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойг тохиолду

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Наранхүү: “Энержи ресурс” ХХК-д олгосон лиценз компанийн хувь нийлүүлэгчдийн өмч гэдэгтэй Засгийн газар маргахгүй

Одоогоос 18 жилийн өмнө, 2007-2008 онд С.Баярын Засгийн газар Ухаахудагийн лицензийг Тав

Өчигдөр 06 цаг 00 мин
Тавантолгойд нүүрсний хулгайг “дахиулж” болзошгүй тогтоолын төсөл УИХ-д очжээ

Нэгэн цагт, нийтээрээ жигшин эгдүүцэж байсан нүүрсний хулгай мартагдаж, нүүрсний хулгайч

Өчигдөр 06 цаг 00 мин
Эх оронч монголчуудын түүхэн ялалт, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдрүүлнэ

Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн түүхт ойн өдөр Аривын ерөнхий газар, Үндэсний төв архи

Уржигдар 06 цаг 00 мин
Сургуулийн орчинд 13 цэгт электрон тамхи зарж байна

“…Монголд 100 хүүхэд тутмын 30 нь электрон тамхи татаж байна…”, “Vape татаж эхэлж ба

Уржигдар 06 цаг 00 мин
“Алтай трейдинг”, “Энержи ресурс” компаниудаас болж Ашигт малтмалын хуулийг 2006 онд шинэчилжээ

УИХ-аас Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд шинэчлэн баталсан.

Уржигдар 06 цаг 00 мин
Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан парад Бээжинд болов

Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан парад Бээжинд болов

2025-09-03
“Бодь”-ийн барьсан төмөр замын хэргийг шалгах уу

Сүүлийн өдрүүдийн улс төртэй зэрэгцээд, “...Мөрдөх байгууллагууд “Бодь”-ийн барьса

2025-09-03