Н.Мандах: Шүүх Н.Номтойбаярыг ямар хэрэгт буруутгаснаа тайлбарлаагүй

2020-07-10
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр нарт холбогдох гэм бурууг нь шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 7-нд болж түүнд 5.5 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хассан. Үүнтэй холбогдуулан Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандахтай ярилцлаа.

 

-Шүүх Н.Номтой­баярт ял оноохдоо хууль зөрчсөн гэж та үзэж байна. Яг ямар хуулийн заалтыг зөрчсөн юм бэ?

-Анхан шатны шүүх энэ сарын 7-нд шийдвэрээ гаргаж, амаар танилцуулсан. Гэхдээ шийдвэрийнхээ үндэслэлийг хэлээгүй. Ямар хэрэгт ямар байдлаар буруутгасан шийдвэр нь бичгээр  гараагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Манай үйлчлүүлэгч Н.Номтойбаярыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас шалгаж эхэлсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байх  үед  2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээ хэвлэл мэдээллээр  мэдээлсэн. Гэтэл энэ мэдэгдлийн дараа Н.Номтойбаярт өмнө нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсоны улмаас сонгуульд биечлэн оролцох боломжгүй болсон. УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 5.2.1, 5.2.2 гэсэн зүйлд шүүх СЕХ-оос нэр дэвшигчээр бүртгүүлсэн этгээдийг цагдан хорих бол СЕХ-ноос зөвшөөрөл авах үүрэгтэй.  Энэ үүргээ шүүх биелүүлээгүй. Мөн хэргийг шалгаж байсан мөрдөн байцаах байгууллага, хяналт тавьж байсан прокурорын байгууллага Н.Номтойбаярт холбогдуулан яллагдагчаар татаж байгаа асуудалдаа дөрөвдүгээр сарын 29-ний өдөр өөрчлөлт оруулсан нь хэргийг шүүхэд шилжүүлэх зорилготой байсан юм билээ. Үүний улмаас тогтоолд өөрчлөлт орсон. Өмнө нь шалгаж байсан агуулга бүхлээрээ өөрчлөгдсөн учраас тогтоолтой танилцъя, нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм бол мэдүүлгээ өгье гэсэн хүсэлт гаргасан ч прокурор хүлээж аваагүй. Энэ хэрэг тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн. Хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө “Процессын хууль”-д заасны дагуу гэм буруутай гэж үзэж байгаа хүмүүстээ прокурорын байгууллагаас яллах дүгнэлт гардуулах учиртай. Гэтэл энэ  заалт зөрчигдсөн.  Яллах дүгнэлт бол ямар хэрэгт энэ хүнийг буруутгаж байгаа талаарх тодорхой мэдээллийг агуулсан эрх зүйн баримт бичиг юм.  Прокурорын зүгээс тавдугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үүдний нэг давхарт яллах дүгнэлтийг Н.Номтойбаярт гардуулахыг завдсан нь хууль бус үйлдэл. Хуулийн дагуу шийдэгдээгүй хэрэг гэдгийг энэ хэдэн жишээ баталж байна.

-Ямар хэрэгт буруут­гагдсанаа мэдээгүй байгаа гэлээ. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн хэрэгт ял оноосон шүү дээ?

-Прокурорын зүгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн гуравт заасан эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр буруутгасан. Н.Номтойбаяр 2016 онд УИХ-ын гишүүн, ХНХЯ-ны сайдаар томилогдсон. Сайдаар ажиллаж байхдаа “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”-д заасны дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлийг тэргүүлэн ажилласан. Энэ үед хуульд заасан үүргийнхээ дагуу холбогдох журмыг баталсан. Гэтэл Засгийн газрын хуралдаанаар батлуулсан журамныхаа эсрэг ажилласан гэж буруутгасан. Тодруулбал, зорилтот бүлэгт олгодог хөгжлийн зээлийг банкаар олгосонгүй, хүү тооцсонгүй гэж буруутгасан. Энэ хөгжлийн зээлийн зарим нь эргэж төлөгддөггүй, дэмжлэг хэлбэрээр олгогддог байсан. Сайд болсноосоо хойш тухайн журамд нь өөрчлөлт оруулаад эргэн төлөгддөг болгосон юм. Энд 29 төрлийн зорилтот бүлэгт зээл олгосон гэдэг асуудал яригдана. Гэхдээ 22 зээл нь төлөгдчихсөн. Тиймээс ямар ч хохирол байхгүй буюу хохирогчгүй. Энэ асуудал гэмт хэрэг мөн эсэхэд маргаж байгаа.

-Мөрдөгчийг дарам­талсан гэх шалтгаанаар Н.Номтойбаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Хэн гэдэг мөрдөгчийг дарамталсан юм бэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.2-т заасан “мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн шалтгаанаар цагдан хорьсон. Н.Номтойбаяр мөрдөгчийг дарамталсан гэдэг нь нотлогдоогүй. Шүүхээс мөрдөгчтэй харилцсан гэх бичлэгээ одоо хүртэл нийтэд дэлгээгүй.  Тэгэхээр сонгуульд биечлэн оролцуулахгүйн тулд ийм шийдвэр гаргасан байх.

-Хэрэг шүүхэд шилж­сэнээс хойш дөрвөн удаа хойшилсон. Шалтгаан нь юу байсан бэ?

-Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хурлыг тавдугаар сарын 28-ны өдөр зарласан. Харин үндсэн хэргийн шүүх хуралдааныг зургадугаар сарын 26-ны өдөр товлосон. Гэтэл шүүх өмгөөлөгч, шүүгдэгч нарт зургадугаар сарын 9-ний өдөр “Дараагийн шатны шүүх хурлыг зургадугаар сарын 11-ний өдөр товлосон”  гэдгийг утсаар мэдэгдсэн. Тиймээс шүүх хурлын бэлтгэл хангагдаагүй, шүүгдэгч нарын зарим нь ирээгүй учраас дахин хойшлуулсан. Шүүх хуралдааныхаа товыг ямар зорилгоор өөрчилснийгөө шүүгдэгч нарт тайлбарлаагүй. Долдугаар сарын 2-ны өдөр товлогдоход Н.Номтойбаяр “Өмгөөлөгч шинээр авъя, тухайн өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулж шүүх хуралдаанд өмгөө­лөгчийн хамт оролцуулж өгөөч ээ” гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан ч хүлээж аваагүй. Хэргийн оролцогч, өмгөөлөгч нарт бол шүүх хурлыг хойшлуулах сонирхол байгаагүй.

-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарыг өмгөөлөгчгүйгээр шүүж, ял оноолоо. Хэрэв ийм жишиг тогтчихвол ямар эрсдэлтэй вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд иргэн өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхтэй гэж заасан. Мөн манай улсын нэгдэн орсон иргэний болон улс төрийн эрхийн олон улсын пактад шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцох эрхтэй гэсэн заалт бий.  Энэ эрх Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаярын хувьд зөрчигдлөө. Шүүгдэгчдээс ганцхан Н.Номтойбаяр өмгөөлөгчгүй оролцсон. Өмгөөлөгчтэй оролцох хүсэлт тавьсан ч шүүх хүлээж аваагүй. Тиймээс үндсэн эрхээ хамгаалж чадахгүйд хүрсэн. Энэ тохиолдолд өмгөөлөгчтэй хэргийн бусад оролцогчдод давуу байдал үүснэ.  Мөн эсрэг ашиг сонирхол бүхий, энэ хэрэгт хамааралтай, эс хамааралтай эсэх талаараа гэм буруугийн хувьд маргаж байгаа ийм хүмүүс шүүгдсэн. Энэ бол маш ноцтой үйлдэл. Хэрэв хэргийн оролцогч гомдол гаргасан тохиолдолд анхан шатны шүүх,  давж заалдах шат, хяналтын шатны шүүх гэсэн  гурван шатаар хянадаг. Анхан шатны шийдвэр хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болоогүй, хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй гэсэн үг.Тиймээс дээд шатны шүүхэд давж заалдана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.10  БААСАН № 134 (6359)

 

Казахстанд 13 тонн кокаин хураан авч рекорд тогтоосон байна

Казахстаны аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа тус улсын түүхэн

2025-09-09
Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд намын дарга байх, намын  дарга Ерөнхий сайд байх нь еэвэнгийн хоёр тал

-УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

21 цаг 44 мин
Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээтэй холбоотойгоор зургаан улстөрчийг шалгаад эхэлсэн үү?

Сүүлийн үед “…Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээ Монголд ашиггүй, алдаатай болсон

21 цаг 44 мин
Х.Тэмүүжиний ойрын хүмүүсийг баривчилжээ

“…УИХ-ын нэр бүхий зарим гишүүнд хэрэг үүсгэж, Улсын ерөнхий прокурор на

21 цаг 44 мин
“…Оросууд Эрдэнэтийн 49 хувийг буцааж авч байгаа гэнэ” гэж байгаад “эзэн”-д нь буцаахаар тохирчээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” компани Оросын талаа

21 цаг 44 мин
Түүхэнд ном нь хамгийн их эрэлттэй зохиолчийн нэг Лев Николаевич Толстой

Лев Николаевич Толстой өнөөгийн ОХУ-ын Тула мужийн Ясная Поляна хэмээх газар үе залг

Уржигдар 14 цаг 25 мин
Балба дахь "Zen” үеийн хувьсгал

Балбын арми тус улсад эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа энэ үед

Уржигдар 11 цаг 20 мин
"Сибирийн хүч-2" хийн хоолой барих төсөл ОХУ-аас илүү БНХАУ-д "ихээхэн давуу талтай"

ОХУ болон БНХАУ Оросын байгалийн хийг Монгол Улсын газар нутгаар Хятадын хойд нутаг руу нийлүүлэх 30 жилийн гэрээ байгу

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстаны хөгжил аз байгаагүй

Өргөн уудам Евразийн зүрхэнд зах хязгааргүй мэт өргөн уудам талд эртний нүүдэлчдийн морин

Уржигдар 06 цаг 00 мин
О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулна

Нийгмийн эрүүл мэнд бол улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Учир нь нийгмийн эрүүл

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстанд 13 тонн кокаин хураан авч рекорд тогтоосон байна

Казахстаны аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа тус улсын түүхэн

2025-09-09
Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд намын дарга байх, намын  дарга Ерөнхий сайд байх нь еэвэнгийн хоёр тал

-УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

21 цаг 44 мин