Жон Болтон: Доналд Трампыг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хэрэггүй байсан юм

2020-06-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын  үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтон, “The Room Where It Happened: A White House Memoir” шуугиан дэгдээсэн дурсамжийн номыг зохиогч “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа өнөөдрөөс худалдаанд гарах ёстой номоо  бичих ёстойгоо мэдэрсэн гэж ярьжээ. Тэрээр  “Доналд Трампыг эх орноо хэрхэн удирдаж байгааг иргэддээ мэдүүлэхийн тулд бичсэн” гэв.  Мөн чи өндөр албан тушаал хашиж байгаа бол үнэнийг хэлэх  ёстой.  АНУ-ын ерөнхийлөгчийн захиргаанд 17 сар ажилласныхаа дараа Доналд Трампыг ерөнхийлөгч болохын тулд өрсөлдөх шаардлагагүй байсан гэж бодсон.  Үүнийг манай иргэд мэдэх хэрэгтэй хэмээн ярьжээ. Жон Болтон “Доналд Трамп хувь хүний хувьд  Засгийн газар хэрхэн ажилладаг талаар их бага мэдлэгтэйгээр ажилдаа орсон.  Түүнээс гадна сурах сонирхолгүй байсан” гэв. Мөн 2016 оны сонгуульд түүнд саналаа өгсөн  бол арванэгдүгээр сард болох  ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трампын төлөө саналаа өгөхөөр төлөвлөөгүй гэж мэдэгджээ. Одоо ерөнхийлөгчийг ойроос харсан  учраас үүнийг дахин хийж чадахгүй. Би эх орондоо санаа зовж байна. Доналд Трампыг  би дэмжихийг хүсч байна. Гэвч тэр Бүгд найрамдах намын гишүүний үүргийг гүйцэтгэхгүй байна.  Тиймээс ардчилсан хүчнээс нэрээ дэвшүүлсэн Жой Байденыг дэмжинэ гэв.  Түүнээс гадна Жон Болтон ерөнхийлөгч Доналд Трампыг  философи, стратегийн суурь мэдлэггүй гэж шүүмжилжээ. Мөн АНУ-ын үндэсний сонирхол хоорондын ялгааг болон өөрийнхөө сонирхлыг таньж мэддэггүй. Үндэсний сонирхлоо өөрийн хувийн ашиг сонирхолтой андуурдаг. Энэ нь манай эх оронд их аюултай гэж нэмж мэдэгджээ. Тэрээр “Доналд Трамп БНХАУ, ОХУ-ын хувьд удаан хугацаагаар баримтлах стратегийн бодлогогүй болохыг онцолсон байна. Мөн Пхеньянын устгасан  хоёр Солонгосын холбооны байр болон Солонгосын аралд өрнөсөн  шинэ мөргөлдөөний талаар дурджээ. Жон Болтон энэ асуудалд Доналд Трамп  өрсөлдөх чадваргүй нь илүү тодорхой болно” гэв. Тэрээр “ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хуралд Доналд Трампаас илүү бэлдэж ирдэг” хэмээн өөрийнхөө бодлыг  ярьжээ.Тэр ярилцаж байгаа хүмүүсээ мэддэг. Юу хэлэх, хэрэгжүүлж биелүүлэхийг хүсч байгаа зорилгынхоо талаар боддог” гэж “ABC NEWS” сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.23  МЯГМАР № 122 (6347)

 

Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд намын дарга байх, намын  дарга Ерөнхий сайд байх нь еэвэнгийн хоёр тал

-УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

20 цаг 44 мин
Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээтэй холбоотойгоор зургаан улстөрчийг шалгаад эхэлсэн үү?

Сүүлийн үед “…Гашуунсухайт-Ганцмодны хил холболтын гэрээ Монголд ашиггүй, алдаатай болсон

20 цаг 44 мин
Х.Тэмүүжиний ойрын хүмүүсийг баривчилжээ

“…УИХ-ын нэр бүхий зарим гишүүнд хэрэг үүсгэж, Улсын ерөнхий прокурор на

20 цаг 44 мин
“…Оросууд Эрдэнэтийн 49 хувийг буцааж авч байгаа гэнэ” гэж байгаад “эзэн”-д нь буцаахаар тохирчээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монголын зэс корпорац” компани Оросын талаа

20 цаг 44 мин
Түүхэнд ном нь хамгийн их эрэлттэй зохиолчийн нэг Лев Николаевич Толстой

Лев Николаевич Толстой өнөөгийн ОХУ-ын Тула мужийн Ясная Поляна хэмээх газар үе залг

Уржигдар 14 цаг 25 мин
Балба дахь "Zen” үеийн хувьсгал

Балбын арми тус улсад эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа энэ үед

Уржигдар 11 цаг 20 мин
"Сибирийн хүч-2" хийн хоолой барих төсөл ОХУ-аас илүү БНХАУ-д "ихээхэн давуу талтай"

ОХУ болон БНХАУ Оросын байгалийн хийг Монгол Улсын газар нутгаар Хятадын хойд нутаг руу нийлүүлэх 30 жилийн гэрээ байгу

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстаны хөгжил аз байгаагүй

Өргөн уудам Евразийн зүрхэнд зах хязгааргүй мэт өргөн уудам талд эртний нүүдэлчдийн морин

Уржигдар 06 цаг 00 мин
О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулна

Нийгмийн эрүүл мэнд бол улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Учир нь нийгмийн эрүүл

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстанд 13 тонн кокаин хураан авч рекорд тогтоосон байна

Казахстаны аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа тус улсын түүхэн

2025-09-09