Гэгээн үргэлжлэл

2014-05-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Аав Д. Чулууны гэгээн дурсгалд зориулав

 “Ааваа” гэж дуудаж ч үзээгүй хүүхэд зөндөө байдаг энэ эрээнтэй бараантай амьдралд ийм нэг сайхан аавын охин болох эрхэм хувь заяа надад тохиож дээ. Тэртээ тавдугаар ангийн жаахан охин байхдаа бичиж байсан энэ шүлгэндээ л би аавынхаа тухай үнэнийг бичиж байж.

Таныхаа сайханд дүйх үг

Даанч охинд нь олдохгүй байна

Үг олдвол л өрчих юм бол таныг минь

Үерт норсон хомоол шиг болгочих гээд байна, ааваа

хэмээн дөнгөж тооны хүрдээс хэтэрсэн мэдлэггүй балчирхан ухаанд минь л ааваас минь сайхан хүн үгүй мэт санагддаг байсан. Таван хэмжээст булангаараа 46 жил нутгийн ардаасаа “Чулуун эмч” хэмээн хүндлүүлж ирсэн аавтайгаа уулзуулъя.

 

ААВДАА АЛГАДУУЛСАН ТҮҮХ

 

 Би хэдэн настай байсан юм бол доо сайн санадаггүй юм. Цэцэрлэгт л байсан юм даг. Тэр үеийн нэрлэдгээр матмал сандал буюу түшлэгтэй сандал доогуур ороод нуугдчихдаг байсныг бодоход шалихгүй жаахан байсан байх. Нэг удаа аавыгаа дуудлаганаас ирээд унтаж байхад нь аавыгаа сэрээх гэж янз янзаар оролдож байсан. Үсээрээ нүүрэн дээгүүр нь жирвэгнүүлэн зурна. Үснийхээ үзүүрийг норгоод чих рүү нь хийнэ.  Бас хамрын нүх рүү нь оруулж гаргана. Тэр бүрийд аав минь нүүр нь жаахан муриганаад л, эсвэл хамраа жаахан хөдөлгөчөөд л унтаад байсан. Надад аавыгаа ингэж оролдох бүр сонирхолтой байлаа. Амьхандаа л сэрээх гэж үзнэ. Тэгээд гэнэт тэр үедээ их сайн арга оллоо. Аавынхаа хамрын нүхнээс цухуйх үснээс нь таттал хацар тас гээд л явчлаа. Аав алгадсан юм байж. Аав нэг ч үг хэлэлгүй цаашаа хараад хэвтэх нь тэр. Нүдний нулимс гараад зогсдоггүй. Уйлъя гэхээр яах аргагүй миний буруу байгаад байдаг. Гэрт хүнгүй байсан. Аавыгаа санаад сэрээх гэж оролдсон минь бүтэлгүйтэж зогсоход ээж гаднаас орж ирэн:

- Чш, аавыгаа сэрээчив ээ. Аав нь жаахан унтаг. Гурав хоног унтаагүй дуудлаганд яваад ирсэн. Миний хүү гарж тогло!

гэхэд нь аавыгаа өрөвдөөд хойд амбаартаа ороод их ээ уйлсан даа. Ямар их ядарсан болохоороо аав минь сэрээх гэж тэгж хичээж байхад минь сэрэхгүй байсныг хожим нь ухаарсаан. Энэ үеэс хойш аав хэзээ алгадсаныг санадаггүй юм. Мөн ч удаан халуун байсан даа миний хацар тэгэхэд...

 

ААВЫГАА УЙЛУУЛСАН МИНЬ

 

Оюутан болоод нутгаа аав ээжээ санана гэдгийг ёстой жинхэнэ утгаар нь мэдэрсэн үе. 1-р курст сурч байлаа. Оюутны амралт болж дүүтэйгээ нутаг явах гэж байлаа. Цагаан сарын өмнө болохоор аав нутгийн хүнээр мөнгө явуулсан юм даг. Одоогийнхтой адилхан банкаар дор нь явуулдаг байсан биш. Ээж аав биднийг хотод удаахгүй санаатай амрангуут нь хариулах гэж тооцож эртээ зардал энэ тэрийн мөнгө явуулсан байсан. Харин би өөр тооцоотой байлаа. Шалгалт дуусав уу үгүй юу явуулсан мөнгөнөөс нэг төгрөг ч үрэлгүй шалгалтаа дуусгаад зах гарсан билээ. Дүүтэйгээ цуг захаас цайвар шаргал өнгийн шалны хулдаас бас энэ тэр чихэр жимс, чамин хачин бэлгэнд өгөх юм авч бэлдчихээд тээврийн товчоон дээр очно. Отгоноо бид хоёр аав ээжийн зардал хий гэсэн мөнгийг ингэж дураараа үрчээд түүндээ санаа ч зоволгүй бөөн баяр. Нутгийн таньдаг жолооч таарч зардалгүй явна гэж бат итгэж байсан юм. Хоёр хонолоо унаа таардаггүй. Гурав хонолоо байдгүй. Харин шуудангаар явж байгаа нутгийн оюутнуудтай таараад л тэдний явахыг нь хараад үлддэг байлаа. Гэтэл дөрөв дэх хоног дээр нь нэг ах тааралдаад:

- За энэ хөөрхөн хүүхдүүд хаашаа явах гэж байгаан гэж асуулаа.

 Бид нутгаа хэлтэл “Ах нь тийшээ явах гэж байгаа. Хөөрхөн хүүхдүүд байна суулгаад явна аа” гээд кабиндаа үнэгүй суулгаад харин кузов дээрээ шуудангаас хоцорсон хүмүүсээс зардал авч суулгаад явлаа. Дулаахан тохитой ч гэж жигтэйхэн аймаг дээр ирсэн. Харин аймагт ирээд өдөртөө шуудангийн автобус яг таараад цаг алдалгүй гэртээ ирсэн. Яарч байгаа ч гэж жигтэйхэн. Битүүний урд өдөр байсан. Хурдан очиж гэр орны ажилд хамжих гээд л. Автобус манай гэрээс нэлээн зайтай биднийг буулгаад төв рүү давхилаа. Харин аав минь шуудан харуулдаж байсан байлгүй өөдөөс том том алхаад ирлээ. Дүү бид хоёр ч гэсэн жаахан ачаагаа чирээд өөдөөс нь гүйв. Аав ойртож ирээд бидний авсан хулдаасыг хараад сугавчлангаа хоолой нь сааралтан:

- Хэн та нарыг энийг ав гасан юм хурдхан хүрээд ирэхгүй гээд уйлж байлаа. Би ч аавыгаа санаж байсан болохоор уйлж гарав. Гэрт орж ирэхэд ээж биднийг үнсэн бас уйлж:

- Айлын хүүхдүүд ирээд л байхийн. Шуудан ирээд л байхийн. Та хоёр байдгүй. Асуухаар товчоон дэр байсан л гэдэг. Яах гэж янз бүрийн юм авдгийн гээд загнаж гарлаа. Эвий миний муу аав ямар их санасан болохоороо нууж унагадаг нулимсаа ил гарган том том алхалж ирэх вэ. Хичнээн шөнө лаа чүдэнзээ зэхэж хоноо бол доо. Хичнээн шөнө алсаас гарах машины чимээ чагнан нойроо хугасласан бол доо гэж бодохоор одоо ч гэмтэй санагддаг.

Харин миний аавыгаа уйлуулан байж авчирсан шалны хулдаас цагаан сараар манай гэрийн хамгийн гоё гоёо мэт тэр үед санагдаж угааж арчихад урамтай байсан даа.

 

Гэгээн үргэлжлэл

 

Гэрийн хойморт нарыг аргамжчихаад гэмгүйхэн та минь буцлаа даа

Эрийн хийморьт  сэтгэлээ чөдөрлөсөн  эжий нар минь л мандан үлдлээ

Гамгү й их хайраас тань цацарсан туяа бүрд  ухаажсаан бид, аав аа

Эгэл даруухан амьдралаараа түмэн үнэнийг туурвиж өвлүүлсэн болохоор

Эргэж ирэлгүй хол оо явсан ч дэргэд минь үлдээсэн таныхаа хайраар

Нартад анх асаасан тулганд тань галаа өрдөж дулаан явна даа үрс чинь

Үнэндээ таныгаа санахын ихээр санаж байна аа, хэн таныг минь гүйцхэвдээ

Рашаан усаар ундааллаа гээд аавыгаа авчирч чадах биш дээ, одоо

Гэхдээ бид чинь таныхаа гэгээн бүхний үргэлжлэл

Эргэж хэзээ ч буцаагүй бүтэн хайрын тань үргэлжлэл

Лааны дөлөнд ч тодхон сайхан дүрийн тань үргэлжлэл

Жаргал ноцоосон гэрийн тань хойморт аргамжсан нарны үргэлжлэл

Лацдаж хэзээ ч нуугаагүй үнэн бүхний тань цайлган үргэлжлэл

Эргэлзэж хэзээ ч хугаслаагүй ээжид минь бүгдийг нь  өгсөн сэтгэлийн үргэлжлэл

Луйвар дайвраар ундаалаагүй шударга үнэний тань мөнхийн үргэлжлэл ээ.

ГХЯ: Монгол Улс, Казахстан Улсын хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг дипломат шугамаар шийдвэрлэнэ

ГХЯ: Консулын газар нь оршин суугчдын иргэний харьяаллыг өөрчлөх асуудалтай огт холбоогүй

5 цаг 58 мин
Хүдэр гол үерийн аюултай түвшинг 50 см даван хүчтэй үерлэжээ

Хүдэр гол үерийн аюултай түвшинг 50 см даван хүчтэй үерлэж байна

6 цаг 12 мин
Я.Содбаатар: МАН ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ард түмнээс санал авч гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна

МАН ард түмний ерөнхийлөгчийг ард түмнээс нь санал авч гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна

6 цаг 17 мин
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад айлчилж байна

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад хүрэлцэн ирлээ

6 цаг 26 мин
О.Цогтгэрэл: Сумын хэмжээнд АН-ын нэр дэвшигчид хамгийн олон санал авсан ч үр дүн энэ харьцаагаар гарахгүй байна

Сумын хэмжээнд АН-ын нэр дэвшигчид нийлбэр дүнгээрээ хамгийн олон санал авсан байна. АН-ыг ард иргэд дэмжиж байгаа. Гэхдээ сонгуулийн дүн энэ харьцаагаар гарахгүй байна

6 цаг 32 мин
Хөвсгөл нуур, Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ

Хөвсгөл нуур, Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ

8 цаг 10 мин
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа

Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа

8 цаг 24 мин
Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа

Баасан гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу 10.00 цаг эхлэв. 

14 цаг 52 мин
Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Тэрээр Байгаль орчны сайд байсан хүн гэхэд итгэмгүй, ойг ашиглахад тусгай зөвшөөрөл шаардахаа болих, түүгээрээ ойд дайсагнасан Ойн тухай хуулийн төсөл боловсруулжээ. Гэвч Б.Бат-Эрдэнэ энэ үйлдлээ яг л кинон дээрх “еэвэнгийн хоёр тал” гэдэг шиг төөрөлдүүлж тайлбарлаад байгаа юм. Тиймээс түүнийг бай

14 цаг 52 мин