Аугаа эх орны дайны сүлд дуу болсон “Катюша”

2014-05-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай, 60 гаруй сая хүний аминд хүрсэн дэлхийн II дайнд цэг тавин нацист Германыг бут цохисон ялалтын баярыг жил бүрийн тавдугаар сарын 9-нд тэмдэглэдэг. Энэ дайнд хамгийн их гарз хохирол амсч, нацист Германыг дарахад гол үүрэг гүйцэтгэсэн манай хойд хөрш ЗХУ-ын эрэлхэг дайчдыг зоригжуулдаг ганц дуу байсан нь “Катюша” билээ. Анх ЗХУ-ын дайчид алс дорнодод Хасан нуурын ойролцоо Японы милитаристуудтай тулалдаж байх үед буюу 1938 оны намар олны хүртээл болсон уянгалаг дөлгөөн аятай энэ дуунд голын эрэг дээр гаран захидал бүрийг нь нандигнан хадгалдаг хайртай цэрэг эрээ санан дуулдаг Катюша бүсгүйн тухай өгүүлдэг.

Нацистууд ЗХУ-д цөмрөн орсон 1941 оны зургадугаар сарын 22-ны өдрөөс хойш энэ дуу хойд хөршийн дайчдын жинхэнэ сүлд дуу болон дахин амилсан гэдэг. Герман цэргийн айдсыг хүргэдэг ЗХУ-ын реактив сумаар харвадаг явуулын зэвсгийг ч “Катюша” гэж нэрлэсэн юм. Хэдийгээр энэ дуунд гардаг Катюша бүсгүй зохиомол дүр боловч дайны талбарт тулалдаж явсан Катюша нэртэй олон зоригт бүсгүйд зориулан зэвсэг нэгт эрчүүд үгийг нь өөрчлөн дуулдаг байжээ.

Тэдний нэг нь эрэлхэг пулемётчин бүсгүй Катюша Пастушенко юм. Дайсны олон цэргийг устгасан тэрээр салаанаасаа ганцаархнаа амьд үлдэн германуудад бүслэгдэхдээ ч нэмэлт хүч иртэл аймшиггүйгээр тулалдсаар байсан тухай 1943 оны нэгдүгээр сарын 10-нд ЗХУ-ны дөчиндөрөвдүгээр армийн “На штурм” сонинд бичжээ. Түүний эр зоригийг бахдан байлдагчид үгийг нь өөрчилсөн “Катюша”-г дуулж өгсөн гэдэг.

Хачирхалтай нь фронтын шугаманд энэ дууг өдөр бүр шахам сонсдог байсан нацистууд хүртэл “Катюша”-д дуртай болсон аж. Тэр ч бүү хэл Германы 125 дугаар дивизийн маршийн дуу “Primavera” “Катюша”-гийн аятай байжээ. Ингээд, оросоос гадна итали, япон, герман, финланд, англи гээд олон хэлээр дуулагдан дэлхий даяар тарсан энэ алдарт дууны үгийг толилуулж байна. 

 

Үг М.Исаковский, ая М.Блантер

 

Расцветали яблони и груши,

Поплыли туманы над рекой.

Выходила на берег Катюша,

На высокий берег, на крутой.

 

Выходила, песню заводила

Про степного сизого орла.

Про того, которого любила,

Про того. чьи письма берегла.

 

Ой ты, песня, песенка девичья,

Ты лети за ясным солнцем вслед

И бойцу на дальнем пограничье

От Катюши передай привет.

 

Пусть он вспомнит девушку простую,

Пусть услышит, как она поет,

Пусть он землю бережет родную,

А любовь Катюша сбережет.

 

Расцветали яблони и груши,

Поплыли туманы над рекой.

Выходила на берег Катюша,

На высокий берег, на крутой.

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

9 цаг 47 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

9 цаг 47 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

9 цаг 47 мин
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

Монголын байгаль, уламжлалт өв, ур чадвар, орчин үеийн инновац нэгдэн Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийд бүтээж байна.

2026-10-02
ХМЗ: Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны гуравдугаар улирлын хурлын мэдээлэл

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 18-ны өдөр болж, хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн, дөрвөн редакцад холбогдох хоёр гомдлыг хэлэлцэв.

2026-10-02
Аймгууд өвөлд бэлэн үү

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа  аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.

2026-10-02
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсанаас хойш 28 жил өнгөрч байна.

2026-10-02
АНУ-ын армид дроны тусгай командлал байгуулж, генерал, адмиралын тоог 20 хувиар цөөлнө

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт "Хүчний байдал" ил

2026-10-01
Дэлхийн агаарын зорчигчийн эрэлт наймдугаар сард 0.8 хувиар буурчээ

Олон улсын агаарын тээвэрийн холбоо (IATA) 2026 оны наймдугаар сард дэлхийн агаарын зорчигчийн эрэлт өмнөх оноо

2026-10-01
Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

2026-10-01