З.Сарантуяа:  Эрчүүд “дайсан” мэт Эмэгтэйчүүд “хохирогч” мэт  хэт туйлширч болохгүй

2020-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ Монгол цэргийн баярын өдрийг монголчууд бид эрэгтэйчүүдийн баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тохиолдуулан  “Охидын түүх”  ТББ-ын Хөвгүүдийн хөтөлбөрийг хариуцсан зохицуулагч З.Сарантуяатай ярилцлаа. Тэрээр   “Хамтын халуун сэтгэл” ТББ-гаар олон нийтийн хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулж байсан,  Монголын ирээдүй болсон хүүхэд залуусынхаа хөгжилд хувь нэмэр оруулан ажиллаж байгаа бүсгүйчүүдийн төлөөлөл юм. -Танай “Охидын түүх” ТББ 2020 оны эхнээс Хөвгүүдийн хөтөлбөрийг эхлүүлж байгаа гэсэн энэ талаар мэдээлэл өгнө үү? -Бид 2018 оны аравдугаар сараас эхэлж охид руу хандсан үйл ажиллагаануудыг явуулсаар байна. Охидын клубуудээр дамжуулж охидод  оюуны хөрөнгө оруулалт хийх үндсэн зорилготой. Энэ үйл ажиллагааг явуулж эхэлсэнээс хойш олон мянган охид, хөвгүүдтэйг  уулзаж ярилцсан байна. Уулзалтууд хийгдээд явж байхад  хөвгүүдээс   нэг хүсэлт  ихээхэн онцгойлж ирсэн.  Энэ  нь Монголд охид, эмэгтэйчүүдийн асуудлыг ярьдаг ТББ ууд маш их. Бидэн рүү хандсан байгууллага, үйл ажиллагаа ховор. Та бүхэн хөвгүүдэд зориулсан хөтөлбөртэй болооч гэсэн  саналыг ирүүлсэн. Ингээд  жил гаруйн хугацаанд судалж үзээд “Хөвгүүдийн хөтөлбөр”-өө эхлэх нь зөв гэж шийдсэн. Нэг ёсондоо манай байгууллага Охидын хөтөлбөр, Хөвгүүдийн хөтөлбөртэй болж байна гэсэн үг юм. Нэлээдгүй олон ажлыг төлөвлөсөн боловч корона өвчинтэй холбогдуулаад үйл ажиллагаа  хойшлогдоод байна. Удахгүй хорио тавигдангуут хөтөлбөрүүд  эхэлнэ. Аль болох хөвгүүддээ сонирхолтой үйл ажиллагаа явуулахыг зорин ажиллаж байна. -Хөвгүүдийн хөтөлбөрийнхөө талаар дэлгэрэнгүй яривал? -Бид хөвгүүд рүү чиглэсэн хөтөлбөрөөр хэд хэдэн асуудалд анхаарал хандуулах бөгөөд   олон нийт болон  төр төрийн бус байгууллага, эцэг эхийн оролцоо дэмжлэгийг дор ажиллана.
  1. Нийгмийн өмнө хэрхэн хариуцлагатай эр хүн болох вэ?
  2. Өсвөр насны хөвгүүдийн нөхөн үржихүйн мэдлэг хандлагыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?
  3. Спорт, урлагаар дамжуулан хүмүүжил, хөгжилд нь хөрөнгө оруулалт хийх вэ гэсэн үндсэн гурван  чиглэлтэй.
Ер нь монголд эрэгтэй хүнийг үнэлэх үнэлэмж буурч байгаа мэт сэтгэгдэл олон нийтэд  байна уу даа гэж ажигладаг. Сайн мундаг аавууд, эрчүүд их байдаг ч нийтээрээ  эрчүүд дайсан мэт эмэгтэйчүүд хохирогч мэт хэт туйлширч болохгүй. үүнийг бид хаа хаанаа   бодолцох хэрэгтэй.  Энэ ойлголт нь ирээдүйн эх орны эзэд болсон хүүхдүүдэд маань хор уршигтай.  Иймээс  бид энэ хөтөлбөрийн тухай яриад байгаа юм. Хэдийгээр нийгэмд хүчирхийлэлтэй холбогдолтой асуудлын гол буруутан нь эрчүүд байгаа ч энэ ойлголтыг хөвгүүдийнхээ оролцоо, дэмжлэгтэйгээр өөрчилж чадна гэж харж байна. Олон хүмүүс байгууллагууд энэ хөтөлбөрийг дэмжихээ илэрхийлсэн нь бидэнд урам өгч байна. -Танай хөтөлбөр бусад байгууллагуудын хөтөлбөрөөс юугаараа өөр вэ? -Хөвгүүдийн хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага маш ховор. Мэдээж бид хамгийн түрүүнд үндэсний хэмжээнд байгуулагдсан байгаа 700 гаруй Охидын клубуудээрээ дамжуулан хөвгүүдтэйгээ хамтран ажиллана. Мөн дээрх 3 дэд хөтөлбөртөө илүү их анхаарч, үлгэр жишээ нийгэмд эзэлсэн байр суурьтай залуучуудтайгаа хамтарч ажиллана. Эрчүүд өөрөө өөрсдийнхөө асуудлыг олж түүндээ хамтран хариуг нь олох боломжийг нээж өгнө. Шинэ үеийн эрчүүдийн харах өнцөг маш өөр болсон учир улиг болсон чиг хандлагыг өөрчилнө. Өөрөө өөртөө эзэн байх, сонирхолоороо өөрийгөө хөгжүүлэх, спортоор дамжуулж тэсвэр хатуужлыг суулгах багаар ажиллах гэх мэт олон чадварыг бий болгоно. Хамгийн гол онцлог нь хааяа нэг хөвгүүдрүү хандсан үйл ажиллагааг явуулдаг биш тогтмол  үйл ажиллагааг бий болгоно. -Тус хөтөлбөрийн үр дүнг та юу гэж харж байгаа вэ? -Дэлхий даяар тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар олон заалтууд тусгагдсан. Монгол Улс 150 орноос 79-т жагсаж байгаа. Энэ бол хангалтгүй үзүүүлэлт юм. Жендер гэдэг бол эмэгтэйчүүдийн асуудал биш. Гэтэл үндсэндээ жендерийн эрх тэгш байдал гэдэг бол эрэгтэй эмэгтэй хүн улс төр, эрхзүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд тэгш эрхтэй оролцож эдийн засаг нийгэм соёлын хөгжлийн үр шимээс тэгш хүртэж хөгжилд эрх тэгш хувь нэмрээ оруулснаар жендерын ялгаварлан гадуурхалтаас ангид байхыг хэлнэ хэмээн 2011 оны хоёрдугаар сарын 2-нд Жендерийн эрх тэгш байдлын хуулиар  баталсан байдаг. Энэ хуулийг хэрэгжүүлэх болох нийгэмд байгаа эрх тэгш байдлын хандлалыг өөрчилөхөд  манай энэ хөвгүүдийн хөтөлбөр бага ч болов   дэм тусыг өгнө. -Манайхан “Эр цэргийн баярын өдөр”  гээд л өргөн тэмдэглэдэг дээ. Та энэ өдрийг тохиолдуулаад эрчүүддээ хандаж юу гэж хэлмээр байна? -Эрчүүддээ эх орныхоо төлөө зүтгэхэд хэзээд бэлэн байдагт нь баярлаж талархаж явдагаа илэрхийлье. Монголынхоо бүх сайхан эрчүүддээ Эр цэргийн баярын мэнд хүргэе. Эр хүн бүр хүчирхийлэгч биш, нийгмийн асуудалд хар бараанаар харагддаг биш шүү гэдгийг бид хамтын хүчээр харуулах бүрэн боломжтой. Өрх гэрээ мундаг авч явдаг сайн аавууд, мэдрэмжтэй мундаг залуус, гэрэл гэгээтэй үйл хэргийг хийдэг олон сайхан залуус зөндөө байна. Энэ тоог бид нэмэгдүүлэх шаардлагатай. Тэнцвэртэй дэлхийг бүтээхийн тулд хамтдаа зүтгэцгээе! Монголын минь бүх өрх бүр аз жаргалтай, амар тайван байх болтугай. Эх сурвалж: www.polit.mn
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05