Ш.Ганчимэг: Гэр бүлийн хүчирхийлэл гурван Д-гийн зарчмаар үйлдэгддэг

2020-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга  Ш.Ганчимэгтэй ярилцлаа.   -Танай дүүргийн нутаг дэвсгэрт томоохон зах, худалдааны төвүүд байрладаг. Үүнийг дагаад гэмт хэргийн гаралт ч өндөр байх. Танай зөв­лөлөөс ямар ажил хийж, хэрэгжүүлж байна вэ? -Манайх  344 мянган иргэн, 95 мянган өрхтэй, нийслэлийн хамгийн том дүүрэг. Хүн амын шилжилт хөдөлгөөн,төвлөрөл ихтэй учраас нутаг дэвсгэрийн хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн тоо бусадтай харьцуулахад өндөр гардаг. “Нарантуул” худалдааны төвөөр гэхэд өдөрт 40 гаруй мянган тээврийн хэрэгсэл,150-200 мянга орчим хүн үйлчлүүлдэг. Амралт, баярын үеэр энэ тоо хоёр дахин нэмэгддэг.  Иргэдийн төлөөлөгчдийн хурал, манай зөвлөлөөс дүүргийнхээ иргэдийн амар тайван, аюулгүй амьдралын төлөө анхаарал хандуулж, ДХИС-тай хамтарч ажилласан.  Гэмт хэргийн гаралт,  нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлгэж, цаашид авах арга хэмжээний талаар бодитой судалгаатай болсон. Судалгаан дээр үндэслэн  холбогдох байгууллагуудтайгаа хамтран гэрэлтүүлэг, камержуулалт, замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээг   нэмэгдүүлэхээр ажиллаж байна. -Судалгаагаар ямар дүр зураг харагдаж байна вэ? -Гэр бүлийн хүчир­хийллийн хохирогчдын дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байна. Ажилгүйдэл, ядуурал, архидалт, хувь хүний хүмүүжил гээд олон зүйл нөлөөлдөг. Нарийн төвөгтэй, нэг удаагийн санаандгүй үйлдэл бус, харин дахин давтагдах, даамжрах шинж чанартай үйлдэл байдаг болохоор нийгмийн бусад хэлбэрийн хүчирхийллээс ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл, гудамж талбай, олон нийтийн газар гардаг хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэрэг нь гол төлөв бие биеэ үл таних хүмүүсийн хооронд үйлдэгдэж, хариуцлагыг нь ч хүлээлгэдэг. Гэтэл гэр бүлийн хүчирхийлэл нь ойр дотно, хамт амьдардаг, хамаарал бүхий этгээдүүдийн хооронд үйлдэгдэж тухай бүрт нь хариуцлага тооцоход бэрхшээлтэй байдаг. Хүчирхийлэл нь өөрөө  гурван Д-гийн зарчмаар үйлдэгддэг бөгөөд энэ нь далд, давтагддаг, даамжирдаг гэсэн утгатай. -Дүүргийн ИТХ, та­най зөвлөлөөс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ямар үр дүнтэй, бодит ажлыг хийв. Энэ талаар? -Гэр бүлийн хүчир­хийллийн хохирогчдод анхан шатны тусламж үйлчилгээг хорооны хамтарсан баг үзүүлдэг. Бид хороодынхоо хамтарсан баг, дүүргийн Цагдаагийн III хэлтэстэй хамтран Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилтээр гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулсан. Өнгөрсөн онд энэ төв хүчирхийлэлд өртсөн 62 өрхийн 103 иргэнд  үйлчилсэн байдаг. Хамгийн гол нь дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Нэг цэгийн үйлчилгээний төвийн санхүүжилт болон дүүргийн 28 хорооны хамтарсан багийн үйл ажиллагаанд зарцуулах санхүүжилт”-ийг баталж шийдвэрлэсэн нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх ажлыг эрчимжүүлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулахад томоохон дэмжлэг болсон. -Гэр бүлийн хүчир­хийлэлд өртсөн хохи­рогч­дын дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байна гэж та хэлсэн. Хохирогчдын сэтгэл зүй маш эмзэг байдаг учраас энэ хүмүүстэй ажиллах мэргэжилтнүүдийг тусгайлан бэлтгэдэг үү? -Тэгэлгүй яахав. Дүүргийн ИТХ-ын анхан шатны нэгж буюу хороодод ажиллах “Хамтарсан баг”-ийг  чадавхижуулж, шат дараалсан сургалтуудыг тогтмол хийж, Олон улсын байгууллагуудаас ч туршлага судалдаг. Манай дүүргээс ч зарим улс туршлага судалж, хамтран ажилладаг. Хамгийн гол нь хамгаалах төв маань цагдаагийн хэлтэстээ байрлаж, нутгийн өөрөө удирдах байгууллагаас санхүүждэг болохоор үйл ажиллагаа ямар нэгэн байдлаар доголдох зүйлгүй учраас улсдаа анхдагч нь болсон байдаг. -Гэр бүл хүчирхийлэл бол тодорхой хэмжээнд хаалттай сэдэв. Цаашид ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа бол? -Гэр бүлийн хүчир­хийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэлтийг нэмэгдүүлэх, хүчирхийлэлд өртсөн хохирогчдод  сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх, нөлөөлөх чиглэлээр “Амар тайван гэр бүлийн төлөө хамтдаа” нэгдсэн арга хэмжээг дүүргийн ИТХ, ГХУСАЗСЗ-өөс үе шаттайгаар зохион байгуулж үр дүнг хянаж ажиллалаа. Цаашид хамтарсан багийн гишүүдийг чадавхижуулах, ажиллах нөхцлийг сайжруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд соён гэгээрүүлэх нөлөөллийн сургалтуудыг тогтмолжуулахаар төлөвлөж байгаа. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод эргээд ар гэртээ очих, нийгмийн харилцаанд оролцох нөхцөл бололцоог хангах сургалт, арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Хамгийн гол нь ахуйн хүрээнд буюу хаалттай хаалганы цаана үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, илрүүлэх, мэдээлэх ёс зүйг олон нийтэд төлөвшүүлэх нь маш чухал байгаа юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05