Ирэх долоо хоногийн эрүүл мэнд, хайр дурлалын зурхай

2014-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

ХОНИНЫ ОРД

 (21/III-20/IV)

Эрүүл мэнд: Судас шөрмөсөө сунгах, үе мөчөө булгалах эрсдэл өндөр байна. Цөөхөн цаг унтаж байна гэж санаа бүү зов. Энэ нь таныг ядаргаанд хүргэхгүй. Харин ч их зүйл амжуулахад нэмэр болно. Боломж гарвал таван сард сувилалд амрахыг хичээгээрэй.

Хайр дурлал: Ганцаараа байхгүй ч үйл явдал байн байн таны хяналтаас гарах болно. Үүнээс гадна таны нууц болон сул талууд бусдад дэлгэгдэх аюул байна. Таны зүрх сэтгэлийг эзэмдэх гэсэн хүн бараг дугаарлах төлөвтэй. Шилээд сонгоод л байж дээ.

 

ҮХРИЙН ОРД

(21/IV-20/V)

Эрүүл мэнд: Ханиад томуу таныг дагах бололтой. Дээрх өвчнөөс сармис, “зуун грамм” сэргийлдэг ч муу зуршилтай болохгүй байх нь чухал. Гэвч эрүүл агаар идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэж чадвал өвчнөөс сэргийлэх боломжтой.

Хайр дурлал: Хэрэв өнөөдөр таны эрэг рүү далайн од хөвөн ирсэн бол гайхамшигтай. Гагцхүү түүнийг дэргэдээ байлгах гэж битгий зүтгэ. Өнгө нь гандаж орхино. Та ч мөн адил нэг газарт удаж чадахгүй.

 

ИХРИЙН ОРД

(21/V-20/VI)

Эрүүл мэнд: Эмч домч, эмнэлэгт мөнгө үрэхгүй. Эрүүл чийрэгтээ ч биш, харин зав гарахгүйтэй холбоотой. Гэхдээ танд хүнд зовиур гарахгүй. Ууланд аяллаар явж чадвал таны эрүүл мэндэд сайн. Харин стресс таныг эмчид хандахад хүргэх болов уу.

Хайр дурлал: Таны хүзүү сээрнээс зүүгдэх хүн олон гарч ирэх төлөвтэй. Тиймээс тээр багатай хүн сонгохыг хичээгээрэй.

 

 МЭЛХИЙН ОРД

(21/VI-22/VII)

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн асуудалтай тулгарч болзошгүй. Энэ нь зөвхөн архаг хууч өвчтэй хүмүүст хамааралтай аж. Асуудлыг хүндрүүлж, эцэст нь тулгаж огт болохгүй. Дорнын эмчилгээ танд илүү үр дүнтэй байх нь.

Хайр дурлал: Ойр дотнын хүнтэйгээ хэл амаа ололцоход хүндрэлтэй. Гол шалтгаан нь танд байна. Хувийн, гэр бүлийн асуудалд хэтэрхий хариуцлагатай хандах гээд хэрэггүй. Энэ нь бусдад дарамт болж магадгүй юм.

 

АРСЛАНГИЙН ОРД

(23/VII-23/VIII)

Эүүл мэнд: Тархиндаа хэт их ачаалал өгөх хэрэггүй. Дутуу унтах, бэлэн хоолоор өдөр хоног аргацаах нь өвчний эх үүсвэр болно.

Хайр дурлал: Ажлын газрынхаа хэн нэгэнтэй учир ургуулах, эсвэл томилолтоор явж байхдаа тохиолдлын чанартай харилцаанд орох магадлал өндөр байна. Хэрэв та гэр бүлтэй бол энэ байдал гэр бүлд хямрал авчирна. Харин ганц бие бол эндээс л од шүүрэх боломж олдоно.

 

ОХИНЫ ОРД

(24/VIII-23/IX)

Эрүүл мэнд: Эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.

Амжилтдаа урамшин, хэт их ажилласнаас болж дархлаа суларч болзошгүй. Гэмтэж бэртэхээс болгоомжлоорой.

Хайр дурлал: Хэрэв та ганц бие бол өөрт тань дурласан хүмүүсээс залхаж эхэлнэ. Залхаж болохгүй гэдгийг одод танд анхааруулж байна.

 

 ЖИНЛҮҮРИЙН ОРД

(24/IX-23/X)

Эрүүл мэнд: Та одооноос эхлэн чийрэгжих хөтөлбөрт хамрагдах хэрэгтэй. Хэрэв хөтөлбөрийг амжилттай дуусгавал айх аюул учрахгүй.

Хайр дурлал: Хэрэв шинэ харилцаа үүсгэхийг хүсэж байгаа бол долоо хоногийн сүүлийг хүлээгээрэй. Энэ үед хайртай хүнтэйгээ амралт болон аялалд явахад тун тохиромжтой.

 

ХИЛЭНЦИЙН ОРД

(24/X-22/XI)

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн байдал сайн. Барагтай өвчин таныг сөхрүүлэхгүй бололтой. Харин шарсан хуурсан махан бүтээгдэхүүн хэт их идэх, муу зуршилд автахгүй байх нь чухал. Элдэв төрлийн шавьжнаас хол байгаарай.

Хайр дурлал: Ганц бие хүмүүс хайр дурлалтайгаа заавал учирна. Хамтын амралт зугаалга та нарын харилцаанд эерэгээр нөлөөлж улам ойртуулах болно. Гагцхүү сонгосон хүнээсээ ихийг шаардах хэрэггүй.

 

НУМЫН ОРД

(23/XI-21/XII)

Эрүүл мэнд: Таны эрүүл мэнд ажлаас тань шалтгаална. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан сахих шаардлагатай. Нөгөө талаас ажилгүй суух нь эрүүл мэндийг улам муутгадаг тул алтан дунджийг барих болох нь.

Хайр дурлал: Хайр дурлалын тал дээр та уйдахгүй. Хайр дурлал амьдралыг үзэх үзэлд багагүй өөрчлөлт гарч, өөрийгөө шинээр таньж магадгүй.

Хэрэв тэгвэл таны амьдрал тэр чигтээ өөрчлөгдөнө.

 

 МАТРЫН ОРД

(22/XII-20/I)

Эрүүл мэнд: Нуруугаа тэгшхэн байлгах тал дээр анхаараарай. Бариа засал танд илүү үр дүн өгөх болно. Хоол боловсруулах эрхтэнээ гамнан хөнгөн дэглэм барихад илүүдэхгүй.

Хайр дурлал: Шинэ харилцаа үүсгэхэд тохиромжтой. Харин хамт ажилладаг хүнтэйгээ холбоо үүсгэх хэрэггүй. Энэ нь таны ажилд таагүй нөлөөлөх болно. Харин гэр бүлтэй хүмүүс эхнэр, нөхөртөө илүү цаг зав гаргахыг хичээх хэрэгтэй.

 

БУМБЫН ОРД

(21/I-20/II)

Эрүүл мэнд: Ходоодоо анхаарах хэрэгтэй. Түргэн хоолны газарт хооллодгоо больж, гэрийн хоолыг илүүд үзэх хэрэгтэй. Мөн ходоодны шарх стрессийн үр дүн гэдгийг мартаж болохгүй.

Хайр дурлал: Эргэн тойрныхон нь тэдэнгүй амьдарч чадахгүй гэсэн ойлголт энэ жил бумбынхны толгойд бат суух төлөвтэй. Хэн нэгэн этгээд бумбынхны сэтгэл зүрхийг гэсгээж чадахгүй бол өөрчлөлт хүлээгээд нэмэргүй.

 

ЗАГАСЫН ОРД

(21/II-20/III)

Эрүүл мэнд: Эрүүл мэндийн асуудалд орохгүйн тулд өдрийн дэглэм, амьдралаа сайн тал руу өөрчлөх чин хүсэл эрмэлзлэл л тус болно. Амьсгалын дасгал, бясалгал дэм болох нь гарцаагүй. Хоолны хордлогоос болгоомжлох хэрэгтэй.

Хайр дурлал: Шинээр үүсгэсэн хувийн харилцаа яваандаа сонирхолтой хамтын үйл ажиллагаа болж хувирснаар таны амьдрал үндсээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ та хоёрын харилцаанд ямар нэгэн асуудал гарахгүй нь гайхалтай.

ГХЯ: Монгол Улс, Казахстан Улсын хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг дипломат шугамаар шийдвэрлэнэ

ГХЯ: Консулын газар нь оршин суугчдын иргэний харьяаллыг өөрчлөх асуудалтай огт холбоогүй

6 цаг 2 мин
Хүдэр гол үерийн аюултай түвшинг 50 см даван хүчтэй үерлэжээ

Хүдэр гол үерийн аюултай түвшинг 50 см даван хүчтэй үерлэж байна

6 цаг 16 мин
Я.Содбаатар: МАН ерөнхийлөгчид нэр дэвшигчийг ард түмнээс санал авч гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна

МАН ард түмний ерөнхийлөгчийг ард түмнээс нь санал авч гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна

6 цаг 21 мин
Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад айлчилж байна

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад хүрэлцэн ирлээ

6 цаг 29 мин
О.Цогтгэрэл: Сумын хэмжээнд АН-ын нэр дэвшигчид хамгийн олон санал авсан ч үр дүн энэ харьцаагаар гарахгүй байна

Сумын хэмжээнд АН-ын нэр дэвшигчид нийлбэр дүнгээрээ хамгийн олон санал авсан байна. АН-ыг ард иргэд дэмжиж байгаа. Гэхдээ сонгуулийн дүн энэ харьцаагаар гарахгүй байна

6 цаг 36 мин
Хөвсгөл нуур, Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ

Хөвсгөл нуур, Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ

8 цаг 14 мин
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа

Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа

8 цаг 28 мин
Баасан гарагт парламент гурван хуулийг эцэслэн баталлаа

Баасан гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуваарийн дагуу 10.00 цаг эхлэв. 

14 цаг 56 мин
Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Тэрээр Байгаль орчны сайд байсан хүн гэхэд итгэмгүй, ойг ашиглахад тусгай зөвшөөрөл шаардахаа болих, түүгээрээ ойд дайсагнасан Ойн тухай хуулийн төсөл боловсруулжээ. Гэвч Б.Бат-Эрдэнэ энэ үйлдлээ яг л кинон дээрх “еэвэнгийн хоёр тал” гэдэг шиг төөрөлдүүлж тайлбарлаад байгаа юм. Тиймээс түүнийг бай

14 цаг 56 мин