ЗХУ-ыг үүсгэн байгуулсан монгол цустай улстөрч

2014-04-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Хойд хөршийн Симбирск хотод 1870 оны дөрөвдүгээр сарын 22-нд төрсөн Владимир Ильич Ульянов буюу Лениний тухай зохиолч В.Успенский “Удирдагчийн нууц зөвлөх” номондоо ингэж бичжээ. “Амьд байхад нь хүртэл Ленинийг нам, төрийн удирдагчаас гадна хувьсгал, Зөвлөлтийн төр засагтай адилтган үздэг байв. Хүнд хэцүү үед чухам Ленин л аварга том Оросын бүх үндэстэн төдийгүй өндөр боловсролтой эрдэмтдээс эхсүүлээд бичиг үсэг ч мэдэхгүй тариачдыг нэг зүгт чиглүүлж чадсан нь гайхалтай. Өөд болоход нь ЗХУ-ын удирдлага дотор түүний үүргийг гүйцэтгэж чадах нэг ч хүн гарч ирээгүй бөгөөд тэр үед Ленин ямар аугаа удирдагч байсныг хэн хүнгүй ойлгосон юм. Цаг хугацаа өнгөрөх тусам аливаа суут удирдагчийн гүйцэтгэсэн үүрэг бүдгэрдэг бол Ленинийх харин ч эсрэгээр, улам өсч байсан билээ...”

Дэлхийн түүхэнд анхны коммунист улс байгуулсан тэрээр аав, ээжийнхээ аль аль талд монголчуудын мах цусны тасархай болох Ижил мөрний халимаг гаралтай байжээ. Үүнээс гадна чуваш, еврей, швед, герман цус холилдсон хүн. Түүнтэй хамт нэг ангид суралцаж байсан, хожим хаант Оросын Засгийн газрын сайд болсон А.Наумов дурдатгалдаа, “Ленин хар багаасаа аливаад гарамгай авьяас чадвартай, гайхамшигтай ой ухаантай, шинжлэх ухаанд гойд сонирхолтойн дээр маш их хөдөлмөрч хүүхэд байсан. Ямар сайндаа бид түүнийг амьд нэвтэрхий толь гэж байхав” гэжээ.

1887 онд түүний том ах Александрыг Оросын Александр III хааны амь насанд халдах ажиллагаанд оролцсон хэмээн цаазалжээ. Чухам тэр цагаас хойш Ленин хувьсгалт үйлсэд бүхнээ зориулсан гэж үздэг. Хачирхалтай нь Ленинд амьд байхад нь гардуулсан цорын ганц шагнал байдаг аж. Тэр нь Хорезмийн ардын социалист бүгд найрамдах улсын Хөдөлмөрийн гавьяаны одон.

Ленинийг 1918 оны наймдугаар сарын 30-нд нэгэн үйлдвэрийн ажилчдын өмнө үг хэлж байхад Фанни Каплан гэгч эмэгтэй буудан хүзүүнд нь хүндээр шархдуулжээ. Энэ халдлагаас тав гаруй жилийн дараа,1924 оны нэгдүгээр сарын 21-нд тэрээр таалал төгссөн юм. 

 

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

9 цаг 45 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

9 цаг 45 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

9 цаг 45 мин
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

Монголын байгаль, уламжлалт өв, ур чадвар, орчин үеийн инновац нэгдэн Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийд бүтээж байна.

2026-10-02
ХМЗ: Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны гуравдугаар улирлын хурлын мэдээлэл

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 18-ны өдөр болж, хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн, дөрвөн редакцад холбогдох хоёр гомдлыг хэлэлцэв.

2026-10-02
Аймгууд өвөлд бэлэн үү

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа  аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.

2026-10-02
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсанаас хойш 28 жил өнгөрч байна.

2026-10-02
АНУ-ын армид дроны тусгай командлал байгуулж, генерал, адмиралын тоог 20 хувиар цөөлнө

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт "Хүчний байдал" ил

2026-10-01
Дэлхийн агаарын зорчигчийн эрэлт наймдугаар сард 0.8 хувиар буурчээ

Олон улсын агаарын тээвэрийн холбоо (IATA) 2026 оны наймдугаар сард дэлхийн агаарын зорчигчийн эрэлт өмнөх оноо

2026-10-01
Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

2026-10-01