Нийтийн золголтыг хориглож, бөх барилдуулахгүй гэв     

2020-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Улсын Онцгой комиссын өнөөдрийн   хурлаар  коронавирустэй холбоотой цаг үеийн асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар 18 оронд коронавирус бүртгэгдсэн бөгөөд 124 хүн эдгэж  эмнэлгээс гарсан.  Монголд 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс  14 хүн онош тодруулж байгаа бөгөөд коронавирусаас сэргийлэх бэлтгэл ажлыг хангахад нэг их наяд төгрөг зарцуулах  тооцоог гаргасан байна. Манай улсад  өнөөдрийн байдлаар 15140 ор байгаагаас 2000 гаруйг нь  коронавирус илэрсэн тохиолдолд ашиглаж болох урьдчилсан тооцоо гарчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээллээр коронавирусаар 7711 хүн халдварлаж 170 хүн нас барсан. Сэжигтэй тохиолдол 12167 байгааг мэдээллээ. Онцгой комиссын гишүүдийн мэдээллийг товчлон хүргэе. Н.Энхболд /УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд/ :Төрийн болон, нутгийн зөвлөлийн золголт хийхгүй -Юуны өмнө Улсын Онцгой комисс мэдээллийг цаг тутамд авч мэдээллээр хангаж байх талаар ярилцаж дэд ажлын хэсэг байгууллаа. Коронавирусээс урьдчилан сэргийлэх төсвийг баталж, хяналт тавих, шаардлагатай зүйлүүдийг цаг алдалгүй нийлүүлэх талаар ярьсан. Хил, гааль, онцгой байдал, эмнэлгийн ажилтнуудыг  хамгаалалтын хувцас хэрэгслээр хангахаар шийдвэрлэсэн. Эмч, мэргэжилтнүүдийг дайчлан ажиллуулах шийдвэр гаргасан. Голомтын бүсээс ирж байгаа иргэдийг тусгаарлах зөвлөмж гарсан. Бүх талын бэлтгэлийг хангах талаас арга хэмжээ  авах нь зүйтэй гэж үзсэн. Төрийн болон нутгийн зөвлөлийн золголт, бөхийн барилдаан зэрэг  олон нийтийг  хамарсан баяр ёслол тэмдэглэхийг  гуравдугаар сарын 2-ныг  хүртэл хязгаарласан. Мөн иргэдийг  Цагаан сарын баярыг гэр бүлийнхээ хүрээнд цомхон тэмдэглэхийг уриалж байна. Д.Сарангэрэл/УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд/:Халдвараас сэргийлэхэд нийтээрээ анхааръя - Манай улс шинэ коронавирус гарсан мэдээллийг ДЭМБ-аас  авсан цаг мөчөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Бид ДЭМБ, Хятадын албан ёсны эх сурвалжид үндэслэн цаг тутамд мэдээлэл өгч байгаа. Эрүүл мэндийн байгууллага хоёр чиглэлээр ажиллаж байна. Нэгдүгээрт,  халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хоёрдугаарт халдвар гарсан тохиолдолд бэлтгэл хангахад анхаарч ажиллаж байгаа. Ерөнхий сайд холбогдох газруудад үүрэг, чиглэл өгсөн. Онцгой комисс байнга хуралдаж Яаралтай авах шийдвэрүүдийг гаргаж байгаа. ЭМЧ, МХЕГ, ХХААХҮЯ, ЗТЯ, ХХГ, БСШУСЯ, Мэдээлэл технологийн газар зэрэг олон салбарын үйл ажиллагаа уялдаатай явж байна. Шинэкоронавирус гарснаас хойш бид гурван үнэлгээ хийсэн. Хамгийн сүүлд манай улс  өндөр эрсдэлтэй нөхцөл байдалд үйл ажиллагаагаа зохицуулан  ажиллаж байна. Өнөөдөр бид  халдварын тухайд маш сайн анхаарах ёстой. Ялангуяа БНХАУ-аас нэвтэрч  байгаа  иргэддээ хяналт тавьж үзлэг шинжилгээ хийх хэрэгтэй. Энэ нь халдвараас сэргийлэх арга юм. Мөнхтүшиг /ГХЯ-ны Консулын газрын захирал/ : -Уханьд байгаа  иргэдээ авах хүсэлт тавьсан нийт 56 орон байгаа. Бид тэнд сурч байгаа 31 оюутнаа  эх орондоо авчрахаар ажиллаж байна. Ер нь бол тэнд  33 оюутан бий.  Хоёр нь тэндээ байя гэсэн хүсэлтээ  бичгээр ирүүлсэн. Одоогоор онгоц нисгэх зөвшөөрөл өгөхийг хүлээж байна. БНХАУ-ын Гадаад харилцааны яам болон Улаанбаатар дахь Хятадын Элчин сайдын яаманд  Монголын талын хүсэлтийг  уламжилсэн. Ухань хот онцгой дэглэмтэй байгаа учраас бусад улсын иргэдийг нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зохицуулалт хийхэд ихээхэн хүндрэл гарч байгаа. Гэхдээ Монголын иргэдийн аюулгүй байдлыг хангах, шилжүүлэн өгөхөд бүх талын туслалцаа, дэмжлэгийг үзүүлнэ гэдгээ илрэхийлсэн. Уханиас бусад хотуудад байгаа монголчууд олноороо ирж байна. Эрээнд бөөгнөрөл үүссэн байсныг Консулын газар шийдээд явж байна. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2 цаг 30 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06