“Монголын өвөл хэцүү санагдаж байсан”

2020-01-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.БАЯРЖАВХЛАН Дотоод хэргийн их сургуульд докторантурт суралцаж байгаа Вьетнам улсын Ардын цагдаагийн академийн багш Дин Ван Ту-г “Монголын тухай” буландаа урьж, ярилцлаа.   -Яагаад Монголд суралцах болсон талаараа болон өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу? -Би 32 настай. Вьетнамд эхнэр гурван хүүхдийн хамт амьдарч байсан. Миний хувьд 2011 онд Вьетнам улсын Ардын цагдаагийн академийг Нийгмийн дэг журам, аюулгүй байдлын төрийн удирдлага мэргэжлээр төгсөж Вьетнамын Ардын цагдаагийн академид багшилж байгаад энд докторантаар сурахаар ирсэн байгаа. Дотоод хэргийн их сургууль нь Вьетнам улсын Ардын цагдаагийн академи хоорондын байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд энд сурах боломж олдсон. Тиймээс өнгөрсөн гуравдугаар сард ирсэн. Мөн надаас гадна нэг оюутан магистр хамгаалахаар сурч байгаа. Тэр удахгүй төгсөх гэж байгаа.  -Ирэхээсээ өмнө Монголын тухай мэддэг байсан уу? -Өмнө нь Монголын тухай мэддэггүй байсан. Багш маань Монголд сурах боломж байна гэсэн. Гэхдээ Монгол гэж ямар улс байдгийг ч мэддэггүй учраас судлах шаардлага тулгарсан. Тиймээс би номын санд очиж Монголын тухай судалж эхэлсэн. Гэтэл маш сонирхолтой санагдаж Монголд суралцахаар шийдсэн. Гэхдээ энд ирэхээсээ өмнө би Чингис хаан болон түүний эрэлхэг баатруудын түүхийн талаар мэддэг байсан. Яг өнөөдрийн нөхцөл байдал миний төсөөлөл хоёр маш өөр байсан шүү. Дэлхийн хотуудаас дутахааргүй хот намайг угтсан. Мөн соёл, ёс заншил нь их таалагдсан. -Одоо ямар чиглэлээр докторантын зэргээ хамгаалах гэж байна? -Манай сургуулийн захирал, цагдаагийн дэд хурандаа Ж.Мөнхболдын санал болгосноор Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа ба цагдаагийн чиглэлээр монгол хэл дээр докторантын зэргээ хамгаална. Дараа сараас сэдвээ сонгоно. Харин одоо монгол хэл сурахад гол анхаарлаа хандуулж байна. Ер нь Монгол Улсын төр, засгийн зохион байгуулалт, хууль эрх зүй, тэр дундаа эрүүгийн эрх зүйн талаар сурахыг бодож байна. -Монголоор их сайн ярих юм. Монгол хэл сурах ямар байсан бэ? -Миний хувьд зургаан сарын хугацаанд монгол хэл заалгасан. Монгол хэлний дүрэм их хэцүү. Хэл сурах гэж их хичээж байгаа. Монголчууд их хурдан ярьдаг болохоор заримдаа ойлгодоггүй. Тиймээс манай ангийнхан болон багш нар надтай удаан ярьдаг. Мөн Дотоод хэргийн их сургуулийн багш нар англи хэлдээ их сайн. Заримдаа хүмүүсийн яриаг ойлгохгүй бол англиар тайлбарлуулдаг. Гэхдээ монгол хэлээр ярихыг илүүд үзэж байгаа. Ер нь багш оюутнуудтай Монголоор сайн ярьж ойлголцож байгаа. -Сурах орчин болон оюутнуудын хандлага тань хувьд ямар санагдаж байна? -Манай сургуулийн сурах орчин их ая тухтай. Мөн ангийнхан маань надад тусалж, их сайхан ханддаг. Монголчууд ер нь их найрсаг сайхан ард түмэн юм. Өнгөрсөн шинэ жилийг найзынхаа гэрт очиж тэмдэглэсэн. Тэдний гэр бүлийнхэнтэй танилцаж нэг өдрийг хамт өнгөрөөсөн. Тэд надад дээл хүртэл өгсөн.  Харин оюутнуудын хувьд их хичээл зүтгэлтэй шүү. Мөн юмыг хурдан хугацаанд үр дүнтэй хийдэг зан чанар нь их таалагддаг. Надад монгол сайн найз болон багш нар олон байгаа.  -Монголд байхад хүндрэлтэй зүйл байна уу. Бас таалагддаг зүйлийнхээ талаар сонирхуулаач? -Ирээд жил гаруй болж байна. Энэ хугацаанд хөдөө болон түүхийн дурсгалт газруудаар явж үзсэн. Бас морь, тэмээ хүртэл унасан. Монголын байгаль надад их сайхан санагдсан. Хоггүй юм байна лээ. Харин өвөл, намар нь маш хэцүү юм. Аймаар хүйтэн. Ноосон цамц, өмд олныг давхарлаж өмсөж л өвлийг давж байна. Гэхдээ цас их сонин бас гоё санагддаг. Одоо дасаж байна. -Хоол хүнсний хувьд ямар байна. Таалагдаж байна уу? -Монгол хоол надад таалагддаг. Би амралтаараа саяхан Вьетнам яваад ирсэн. Гэр бүлийнхэндээ Монгол хоол хийж өгсөн. Тэдэнд их таалагдсан. Монгол Улс надад өдрөөс өдөрт таалагдаж бас хөгжиж байгаа юм шиг санагддаг. Өндөр барилгууд бас сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж машин гээд бүгд л байна. -Монголын нийгмийг юу гэж харж байна? -Нийгмийн хувьд хөгжиж буй орон л гэж хардаг. Харин мал аж ахуй нь сонирхлыг минь их татсан. 68 сая толгой малтай гэсэн. Түүнийгээ ашиглаж хөдөө аж ахуйгаа хөгжүүлэх нь зүйтэй мэт санагдсан. -Сургуулиа төгсөөд хаана ажиллах вэ? -Эх орондоо очиж  багшилна. Бас хажуугаар нь Монголын талаар сурталчилна гэж бодож байгаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2 цаг 30 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06