Нэг газраас олон баримт уншуулбал буцаан олголтыг олгогдохгүй байх магадлалтай гэв

2020-01-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР 2019 онд төлсөн Нэмэгдсэн өртгийн албан татварынхаа буцаан олголтыг 911 мянган хүн 146 тэрбум төгрөгийн буцаан олголтыг энэ оны эхний улиралд багтаан авна. Буцаан олгохоор төлөвлөсөн 146 тэрбум төгрөгийн ихэнх нь олгогдох бол 996 иргэний хувьд хянагдаж дууссаны дараа шалгуур хангавал буцаан олгоно. Хуульд заасан шаардлага хангахгүй бол буцаан олгохгүй цуцлагдах  талаар Татварын ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга Д.Цогтжаргал “2019 оны НӨАТ-ын буцаан олголтыг 191 мянга гаруй иргэнд 146.1 тэрбум төгрөг буцаан олгохоор болсон. 329 мянга гаруй иргэний баримтын 14.4 тэрбум төгрөгт эрсдэлийн үнэлгээ хийж тооцсон. Ингээд 996 иргэний 2.1 тэрбум төгрөгийн урамшууллын мөнгө хянагдаж байна. "E-Barimt”  системд хянагдаж байна гэсэн  төлөвтэй байвал Татварын албанд хандаж, буцаан олголтоо бүрэн авах боломжтой. 996 иргэний хувьд шалгуур хангагдаж байвал буцаан олголтын мөнгийг өгнө, хангахгүй бол өгөхгүй. Учир нь үүрэн телефоны оператор компанийн 346 сая төгрөгийн 8392 баримтыг зөвхөн нэг өдөр л бүртгүүлсэн байсан. Мөн шатахуун түгээх станцын 16 ширхэг 73 сая төгрөгийн үнийн дүн бүхий баримтыг мөн л ганцхан өдөрт бүртгүүлсэнийг систем автоматаар хянаж, сэжигтэйд тооцсон. Яг үүн шиг асуудалтай 996 иргэний баримтыг хянаж шалгаж байгаа” гэдгийг хэлсэн юм. Нэг газраас олон баримт уншуулбал эрсдэлтэйд  тооцогдож, НӨАТ-ын буцаан олголт олгогдохгүй байх магадлалтай юм байна. Нэг газраас олон худалдан авалт хийж болно. Гэхдээ үүнийг систем автоматаар хянаж, шалгуур үзүүлэлт хангаагүй бол эрсдэл тооцож, дахин хяналт хийдэг гэдгийг онцолж байсан юм. Харин НӨАТ-ын буцаан олголт эрсдэлтэй хэмээн хянагдаж байгаа иргэд өөрсдийн баримтыг хуулийн шаардлага хангана гэж үзэж буй бол орон нутгийн иргэд харьяа татварын албанд, нийслэлд оршин сууж байгаа иргэд ТЕГ-т хандан гомдлоо гаргах боломжтой юм байна. ТЕГ-ын Эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга Б.Батсайхан "Хянагдаж байгаа төлөвт оруулахдаа мөнгөн дүнг бууруулдаг. Хянаж дуусаад зөрчил илрэхгүй бол "буцаан олгох" төлөв рүү шилжүүлнэ. 900 мянган хүн буцаан олголт авахаас 996 нь л хянагдаж байна. Хяналтын явцад иргэд татварын албатай холбогдоод асуудлаа шийдэх боломжтой. Татварт эрсдлийн удирдлагын бүтэц ажилладаг. Эрсдлийн шалгуур нууц байдаг учир нь шалгуурыг мэдэж байвал түүнийг тойрсон байдлаар хууль бус үйлдэл хийх нөхцөл бүрдэнэ. Зарим иргэд сугалаа явуулахгүй буцаан олголтоо аваад явъя гэх санал гаргадаг. Гэтэл бүх ААН маань НӨАТ суутган төлөгч биш. Сугалаагүй болвол НӨАТ суутган төлөгч биш ААН-ээр үйлчлүүлсэн иргэд хохирно. Тиймээс Засгийн газар аль аль талынхаа эрх ашгийг бодоод сугалаа, буцаан олголт хоёроо хоёуланг нь явуулахаар шийдсэн" гэсэн юм. Татварын ерөнхий газраас энэ долоо хоногт багтаан НӨАТ-ын буцаан олголтын хяналтын ажлаа дуусгаад Сангийн яаманд шилжүүлэх юм байна. Хуульд зааснаар буцаан олголтыг оны эхний улиралд багтааж олгох ёстой байдаг. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

2 цаг 30 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

2 цаг 30 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06