М.Батмөнх: Жи-таймын хохирлыг барагдуулах  боломж бүрдсэн

2020-01-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ЛХАГВАДУЛАМ Залилах гэмт хэрэг нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тиймээс  Монголбанк, Монголын банкуудын холбоо хамтран “Ятгах тусам нягтал” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хууль зүйн мэдлэг олгох зорилгоор тус аяныг сарын хугацаанд зохион байгуулах юм. Энэ талаар ЦЕГ-ын Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, дэд хурандаа М.Батмөнх “Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны арга буюу олны нэрлэж заншсан “сүлжээний” гэх тодотголтой гэмт хэргийг дэлхий нийт олон жилийн өмнө зогсоосон. Гэвч манай улсын иргэд энэ төрлийн  мэдлэггүйгээсээ болж богино хугацаанд мөнгөө өсгөх, их хэмжээний мөнгийг амар хялбар аргаар олох  боломжтой гэж буруу ойлгосноор гэмт хэргийн хохирогч болохоос гадна хэргийн хариуцагчаар татагддаг. Залилах гэмт хэрэг нь харилцааны явцад үйлдэгддэг учраас иргэд гэмт хэргийн хохирогч болж байгаагаа  мэддэггүй. Ятгалгад өртөж итгэснээс хугацаа алддаг. Их хэмжээний ашиг олно гэж итгүүлээд байгаа мэдээллийг нягтлан шалгасан тохиолдолд энэ гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж чадна. Мөн  G-Time сүлжээний хэрэгт хохирсон 11300 орчим иргээний 1000 орчим иргэн  хариуцагчаар татагджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлэгдсэн хөрөнгөөр хохирол  барагдуулах талаар Улсын Дээд шүүх, Ерөнхий прокурорын байгуулагад хандаж журамд өөрчлөлт оруулах замаар хохирлыг шүүхээр шийдвэрлүүлж,  нөхөн төлүүлэх боломж бий болсон” гэв. Цагдаагийн байгууллага өнгөрсөн онд цахим орчинд үйлдэгддсэн гэмт хэрэг 738 бүртгэгджээ. Үүний 610 нь цахим орчинд залилах гэмт хэрэг байгаагаас  272 хэргийг шүүхэд шилжүүлж, бусдыг нь мөрдөн шалгаж, прокурорт шилжүүлжээ. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

5 цаг 6 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

5 цаг 6 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06