“Тэр хүн” намайг хайсан болов уу?

2014-04-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хэнд ч хэзээ ч хэлж байгаагүй бухимдлаа манай 5DW булантай хуваалцсанаа өөрөө ч мэдээгүй яваа нэгэн эрийн сэтгэлийн бичээсийг энэ удаагийн дугаартаа орууллаа.

“40 хүрэх нь ээ. Одоо тэр хүнийг олоод яах ч билээ. 10 орчим насандаа “уулзвал үнсүүлнэ ээ” гэж боддог байлаа. 20 хүрээд ирэхдээ “таарвал ална аа” гэж боддог болсон. Харин одоо... Яах ч билээ дээ. Нас дараа биз. Тэр хүнд одоо хэлэх үг, уулзах шалтаг үлдээгүй ээ”. Тэр ийн ярьж байсан ч сэтгэлд нь хурсан бүхэн харин аавгүйнхээ төлөөсийг энэ амьдралдаа төлсөн мэт санагдана.

“Аавынхаа талаар юу ч мэдэхгүй, барааг нь ч хараагүй, ээжээсээ ч асууж байгаагүй, би асуух ч үгүй, би аавгүй” гэж уурсах түүний үг... Миний асуултанд хариулах төдийхнөөр гарч ирсэн дурсамжууд нь харин түүний ааваас асуух өдий төдий асуултын  учиг ажээ.

Ганцхан миний л ээж гэж өмчилж ирсэн сэтгэлдээ би аавгүйдээ баярладаг. Ээжийгээ би тэр хүнтэй хуваалцаагүйдээ сэтгэл хангалуун явж ирсэн. Хайргүй, хайхраагүйдээ миний ээжийг хаяж, намайг төрсөн гэдгийг мэдээ ч үгүй явсан байлгүй. Тийм хүнд аминаасаа үнэтэй ганц ээжээ даатгаад элэг бүтэн хүний дүр эсгэж байснаас ингээд “аав аа” гэдэг үгийг уруул давуулж ч үзэлгүй, аавтай хүүхдэд атаархсандаа урссан хүүхэд насны нулимсаа хацраасаа шударч хаячихаад энэ чигтээ дууссан нь дээр байсан байж магадгүй.

Үеийн хүүхдүүд тэвэг өшиглөн тоглож явахад, группын мөнгөөр амьдардаг ээждээ нэмэр болох гэж асфальтан зам дээр хөлсөө дуслуулан ажиллаж байсан хүүхэд насандаа би тэр хүнээр дутаагүй ээ.

Гарцаар гарч явсан ч машинд дайруулж, гуравдугаар сарын дараа эмнэлгийн тааз ширтэн ухаан орж, хэн намайг дайрчихаад хаашаа зугтсаныг хэлж мэдэхгүй, хүний нийгэмд дээрэлхүүлж, ганцаардаж явсан ороо бусгаа тэртээх өдрүүдэд ч тэр хүн байсан бол гэж горьдол тээж үзээгүй ээ.

Монгол залуусын эрх чөлөөгөө эдлэх гэж, юм үзэж сурч, нүд тайлах гэж явдаг Америк руу ганц ээжийнхээ зүрхийг эмчлүүлж, хагалгаа хийлгэхээр авч явахдаа, хүний нутгийн юм бүхэнд балчирдах үе  байсан ч би тэр хүнийг үгүйлээгүй ээ.

Тэр хүний тоомжиргүйхэн орхиод явсан бүсгүй, намайг гэх цорын ганц ээжийнхээ амьдралыг хэн хүнээс илүү авч явах гэж хөлс дуслуулсан өдрүүддээ, оройтсон ч гэсэн санасандаа хүрч, Орос улсад магистр хамгаалж ирээд, хүн бүхний эзэмшээд байдаггүй ховор мэргэжил, залуу нас хоёртоо агсарч, асгарч явсан тэнхлүүн хоногуудад ч би тэр хүнийг санаагүй ээ.

Байхгүйн хэрээр баян байдаг амьдралд үрийнхээ дууг тэнгэрийн дор хадаан, өөрийнхөө дуудаж үзээгүй тэр үгийг охиныхоо амнаас мянгантаа сонсож ирсэн жаргал амталсан үедээ ч би тэр хүнийг тоож бодоогүй ээ.

Жаргал зовлонгийн минь алинд ч гэсэн тэр хүний ноён суудал миний сэтгэлийн хойморт хэзээ ч байгаагүй. Тэр хүн надаар дутаагүй шиг би тэр хүнээр дутаагүй ээ.

Тэнгэрт одоогүй хэрнээ хажууд минь байхгүй хаачсан юм гэсэн балчирхан бодлоо  би одоо танаас асуухгүй. Тэгтлээ их ганцаардаж, аавтай бүхэнд битүүдээ атаархаж, ханцуйдаа нулимсаа нуун, халаасандаа нударгаа зангидаж ирсэн омголон залуу насныхаа ааг омгоор одоо танаас би өшөөгөө авахгүй. Хамгаас сайхан ээжээс минь илүү бүсгүйтэй ханилж чадсан уу гэж амыг чинь одоо асуухгүй.

Харин хаяад явсан эцэг танд тулгах ганцхан л ял байна аа. Эцсээ хүртэл аав гэдэг хүнээр дутахгүй гэж бодож ирсэн ч машинд дайруулсан тэр ослын гайгаар энэ хорвоогоос одоо би ээжээсээ түрүүлж буцах гээд байгаа болохоор энэ ялыг өөрөө үүрч чадахгүйнэ ээ.

Үзэсгэлэн гоо залуудаа намайг төрүүлсэн болохоор ээжийг минь гэх харчуул зөндөө олон байсаан. Таны чадаагүйгээр ээжийгээ хайрлаж, таны мэдрээгүйгээр ээжийгээ мэдэрч, таны хардаагүйгээр ээжийгээ харамлаж, таны хамгаалаагүйгээр ээжийнхээ нэг насных нь бие хамгаалагч байж ирсэн.

Миний ээж рүү нэг ч эр хүйтэн харах ёсгүй гэсэндээ, миний ээжийн өмнө нэг ч эр том дуугарах ёсгүй гэсэндээ, ээжийг минь зорьж ирсэн хүн бүхнийг хөөж явуулдаг байсан. Ээждээ гаргасан миний энэ алдааны өмнө ганцхан та буруутай. Ээжийг минь зовоож магадгүй гэсэн бодлоосоо болж ээжийгээ, ээжийнхээ залуу насыг хүн бүхнээс харамласаар ганцааранг нь өтлүүлж байгаа энэ гэмт хэргийн эзэн зөвхөн та.   Цаазалж болохгүй, цагаатгаж болохгүй энэ ялыг би биш та үүрэх ёстой.

“Аав аа” гэдэг эрхэм үгээр насаараа дуудуулах учиртай нэгэн байтал  “тэр хүн” гэсэн төлөөний нэр төдийхнөөр хальт дурсагдах л “гавьяатай” нэгэн болж үлдсэн аавд “Тэр хүн намайг хайсан болов уу?” гэсэн асуултыг 5DW булангаас тавья. Энэ үгийг нь харин амнаас нь сонссон бус, нүднээс нь харсан юм шүү, тэр хүн гуай.

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

12 цаг 49 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

12 цаг 54 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

13 цаг 2 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05