Leaderships forum-2019: Хэн, юу хэлэв?

2019-12-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан  Х.Тэмүүжин:

Ардчиллын бие даасан институтуудыг мэрж устгах замаар дарангуйлал бэхжиж байна

  - Хууль, шүүхийн байгууллагын арга барил хоцрогдсон, хүний эрхийн мэдрэмжгүй, улс төрийн нөлөө хэт их, авлигажчихсан  нь үнэн. - Хүний эрхэд халддаг энэ олон байгууллагуудыг Хууль сахиулах ажиллагааны хуулиар нэг стандартад оруулах ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй. -Нотлох баримт устгадаг, хуурамч дүгнэлт гаргадаг албан тушаалтнуудаа мөрдөн шалгадаг байгууллага болох прокурорын мөрдөнгөө байгуулчих хэрэгтэй. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр:

Бүртгэлийн шинэ хууль авлигачид дээр аянга буулгаж байна

  -Бүртгэлийн хуулийн дөрөвхөн өгүүлбэр хэдэн зуун мянган хүний цаг нар, хэдэн тэрбумын зардал, төрийн албаны хүнд суртлыг алга болгосон. - Хүн өөрийгөө хянахаас илүү авлигаас урьдчилан сэргийлэх тогтолцоо гэж байдаггүй. - Олон компанийн нэрээр лизенц авч байгаагийн цаана нэг хүн байна уу. 10 хүн байна уу гэдгийг олон нийт мэдэх боломжтой болсон. “Максима медиа” ХХК-ний гүйцэтгэх захирал  З.Энхжаргал:

Телевизийн салбарт бүх өрсөлдөгч нь хожигдчихоод байна

  - Телевиз үзэлтийн судалгаа  зар сурталчилгааны “ханшийг”  тогтоох гол үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. - Медиа салбарын тоглогчдын оролцоо, салбар дундын холбоог төр аль нэг хэлбэрээр дэмжих  хэрэгтэй. - Телевиз үзэлтийн судалгааны хэрэглээг хуульчилж үр дүнг нь медиа зохицуулалт, салбарын засаглалын хэрэгжүүлэлт, шийдвэр гаргалтад ашиглах хэрэгтэй.   АТГ-ын Хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү:

Эд баялаг биш ёс суртахууныг дээдэлсэн цагт авлига буурна

  -Авлигын улмаас алдагдсан, хулгайлагдсан боломж, ирээдүйд бий болох байсан зүйлсийг мөнгөөр илэрхийлэх боломжгүй. -Хүүхдээ математикч юм уу мундаг гадаад хэлтэй хүн болгохыг зорьж байгаагаас биш хүүхэд ирээдүйд хэн болж төлөвшиж буйг орхигдуулж байна. -Манайхтай төстэй нөхцөлд байсан улс орнууд цахим засаглалаар бүх асуудлаа шийдвэрлэсэн. Хуульч, өмгөөлөгч  Б.Мэргэн:

Гишүүдийн халдашгүй эрх парламентын дархлааг хамгаалах ёстой

  -Гишүүд парламентын бүрэн эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хэнээс ч айхгүй  үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж  байгаагаар парламентын дархлаа илэрч байдаг. -Парламентын гишүүнээ бусад оронд бол төрийн албан хаагчтай адил сануулж, цалинг нь бууруулж, үг хэлэх эрхийг нь хасч, ноцтой бол чөлөөлдөг. - Цэцийн гишүүнээр нэг л удаа сонгогддог болбол хараат бусаар ажиллах боломж нэмэгдэнэ. Хуульч  Д.Мөнх-Эрдэнэ:

Реформ хийх нэрээр хуулийн салбарыг үгүй хийж байна

  - ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу шүүгч нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлдэг, АТГ, прокурорын удирдлагыг чөлөөлдөг, огцруулдаг болчихлоо. ҮАБЗ-д улс төрийн намын нөлөө бүхий гурван улстөрчид л сууж байгаа шүү дээ. -Улс төрийн намууд нь дэвшүүлсэн хүмүүстээ, УИХ, Засгийн газар нь томилсон хүндээ хариуцлага тооцдог байх хэрэгтэй. - УИХ-ын гишүүдийн чадамж, ёс зүй ямар байгаа билээ. Өдөрт л нэг гишүүний хууль бус үйл ажиллагаа ил болж, яригдаж байдаг. Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач, СТА Д.Түвшинсайхан:

Үүх түүх ярихаас илүү ирээдүйгээ хармаар байна

  - Монголд мэргэшсэн, сайн дурын хоёр нийлчихлээ. Монгол Улсад мэргэжлийн дуугаралттай театр хэрэгтэй байна - Соёл, урлаг бүрэн бүтэн байж улс орон дархлаагаа барьдаг. Чингисээ яриад, ахуйгаа гайхуулаад омогшоод суухаас илүү жаахан бодож, суумаар байна - Бид монголчууддаа дэлхийн ололтыг ойроос сонсох сонсогчдыг бэлтгэх хэрэгтэй.   Хуульч, судлаач Л.Галбаатар:

Регистрийн дугаараар бүртгэвэл шүгэл үлээгчгүй болно

  -Манайх анти-вирусын программ хэрэглэж хэвшээгүй, албан ёсны лицензтэй программ авч хэрэглэхгүй байгаатай холбоотой халдлага их бий. -Хүмүүсийг регистрийн дугаараар нь бүртгэж хэрэглэгч болгосноор үзэл бодлоо илэрхийлэхдээ өөртөө цензур тавьж, татгалзана. -Олон нийтийн хяналтад байх ёстой улстөрчид, төрийн албан хаагчид нэр төр, алдар хүнд гутаасан гэдэг үндэслэлээр гомдол гаргахад өндөр шалгуур тавих ёстой. “Цагаан лавай” чуулгын захирал, ерөнхий найруулагч Д.Ганболд:

Уртын дуунд гүн санаа бий гэдгийг тайлбарлах сурах бичиг ч алга

  -Ардын болон сонгодог урлаг яалт ч үгүй төрийн  ивээл, өмгөөлөлд байх  ёстой. -Талхны мөнгөндөө цалин нь хүрэлцэхгүй байгаа хүмүүс уртын дуу, морин хуур сонсох гэж ирнэ гэдэг бол  эрсдэлтэй асуудал. Тэгэхээр үүнийг олж харсан менежмент хийх нь л төрийн хийх ёстой ажил. -Мэргэжлийн шүүмжлэгч, судлаачийг бэлдэнэ гэдэг  мөн л төрийн бодлогын асуудал. Тэр хүнийг хэрхэн цалинжуулж, зөв  талаас нь бичүүлэх вэ гэдгийг бодлогоор зохицуулах ёстой.   АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа:

Даатгалын мөнгийг фитнесс клубт биш эмийн хөнгөлөлтөд нэмэх нь зүйтэй

  - Эрүүл мэндийн санхүүжилтийн 40 хувийг хувь хүн гаргаж байна гэдэг асар өндөр үзүүлэлт. - Албан секторт ажиллаж байгаа хүмүүсийн даатгалын санд төлж байгаа дөрвөн хувийг алгасъя гэхэд, даатгуулагчдын 60 гаруй хувийг эзэлж байгаа, тэтгэврийн насныхан болон хүүхдүүд, жирэмсэн эхчүүд, цэргийн албан хаагчдын шимтгэлийг төрөөс төлж байгаа хэмжээг нэмэх хэрэгтэй. - Засгийн газрын тогтворгүй байдлаас болоод төрийн албан хаагч өөрчлөгдөж таван жилийн төслийг 10 жил болгож байна. НҮБ-ын Монгол Улс дахь суурин зохицуулагчийн газрын ажилтан Ж.Должинсүрэн:

Хөгжлийн бодлогыг цогцоор нь хардаг институци байх хэрэгтэй

  -Монгол Улс  нийгэмд тулгамдаж байгаа асуудлаа зөв төлөвлөж, санхүүжүүлж чадах юм бол тогтвортой хөгжих бололцоо үүснэ. - Тогтвортой хөгжлийг хангахын тулд эрдэмтэн судлаач, төр, хувийн хэвшлийг хэрхэн ажиллуулах вэ гэдэг төрийн манлайлал  чухал. - Төрийн дэргэд хөгжлийн бодлого гаргадаг эрдэмтэн судлаачдаас  бүрдсэн бүтэц ажиллавал илүү үр дүнтэй. БСШУСЯ-ны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ:

Хиймэл оюун ухааны тусламжтайгаар боловсролын чанарыг сайжруулна

  - Бидний дараагийн шатны хийж байгаа том ажил бол хиймэл оюун ухааныг боловсролын үнэлгээнд нэвтрүүлэх явдал юм. -Боловсролын салбарын хөгжил, мэдээлэл технологийн давуу тал, ажлын ачаалал, хүний нөөц зэргээ бодсон ч энэ салбарт  хиймэл оюун ухааныг ашиглах зайлшгүй шаардлагатай. - 2021 онд дэлхийн 100 орчим улс оролцох “PISA – 2021”  буюу олон улсын сурлагын амжилтын судалгаа компьютер дээр зохион байгуулагдах юм. “ЖУГАМО” нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Насанбилэг:

Төрийн ойлгомжгүй байдал улс орны нэр хүндийг унагаж байна

  - Япон хүн нөөц бололцооныхоо 90 хувийг хөдөлмөрт зарцуулж, 10 хувьд нь амардаг. Бид өөрсдийгөө харвал 30 хувийн чанар муутай хөдөлмөр, 70 хувийн назгайрал, залхуурал ажиглагддаг. - Японы хөгжлийн гол нууц нь ердөө л уйгагүй хөдөлмөр бөгөөд алсын хараа. - Хуучин болон шинэ үеийнхэн биенээ чичлэх бус эе эвийг бодож хамтарч ажиллах, тогтолцооны хувьсгал хийх зайлшгүй шаардлагатай. Эдийн засагч  М.Тулгат:

Хотжилтын бодлого алга, тиймээс том, жижиг тосгонтой л улс болжээ

  - Цөөн тооны стратегийн хот суурин газартаа тусгай статус бий болгоод, тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, НӨАТ-ийн нэг хэсгийг нь захиран зарцуулах эрхтэйгээр үлдээдэг болгох  боломжтой - Багш нарын цалин бага, нийгмийн үнэлэмж бага байхад бид тэднээс юу нэхэх юм бэ. Сурагчаасаа, эцэг эхчүүдээс тодорхой үнэлэмж, хүндлэл хүлээж чадахгүй  багшаас хүүхэд юу сурах вэ. ШУА-ийн Салбарын эрхлэгч, доктор З.Бадамхатан:

Палеонтологийн салбарт төсөв, боловсон хүчнийг нэмэх хэрэгтэй

  - Монголоос олдсон амьтад өөр тивээс олддоггүй. Үүнийг судлаж байж бусад амьтны хөгжлийг гаргаж авдаг учраас манай орноос олддог амьтад нь нэлээд том түлхүүр болдог. - Манайд палеонтологийн чиглэлээр боловсрол олгодог байгууллага байдаггүй. Монголд маш цөөхөн палеонтологич байна - Үлэг гүрвэл, эртний амьтад, ургамлын үлдвэрүүд соёлын өвд багтдаг. Монгол Улсын иргэн гэсэн иргэний үнэмлэхтэй бүх хүний өмч.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.30  ДАВАА  №258  (6225)  
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

1 цаг 38 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

9 цаг 4 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

9 цаг 4 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

9 цаг 4 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

Өчигдөр 06 цаг 00 мин
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

Уржигдар 15 цаг 44 мин
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

Уржигдар 14 цаг 13 мин
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

Уржигдар 13 цаг 08 мин
ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСЛИЙГ ЗОГСООЛОО

Уржигдар 12 цаг 58 мин