Хотыг хуваах асуудлыг дэмжинэ, дэмжихгүй

2025-05-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулахдаа хуульд заасан шаардлагад зайлшгүй нийцүүлэх зохицуулалтыг тусгажээ.  Улмаар Улаанбаатарыг 14 хотод хуваахаар болсон. Гэхдээ бэлтгэл ажлыг хангах учир 1-2 жилийн хугацаа шаардлагатайг хэлж байгаа.  Хот байгуулалтын тухай  хуультай холбоотойгоор  УИХ-ын гишүүн Д.Батлут, П.Сайнзориг нар ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

 

П.Сайнзориг: Орон нутагт тойрог усалдаг улстөрчид хотыг 14 хуваахыг хүсэхгүй байна

-Орон нутагт сонгуулийн тойргийг усалж байдаг улс төрчдийн сонирхол Улаанбаатар хотыг 14 хуваахыг хүсэхгүй байгааг шулуухан хэлье. Намын анхан шатны нэгж дээрх улс төрийн эрх мэдлээ алдахгүй гэсэндээ эсэргүүцлээ. Учир нь энэ хуультай хамт намын бүтцийг ч өөрчилнө.  Энэ хуулийн зорилго нь иргэд орон нутгийн сонгуулиар хотын даргаа өөрсдөө сонгодог болох, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, иргэд хороондоо буюу амьдардаг орчиндоо ямар өөрчлөлт хийхийг өөрсдөө шийддэг болно.  Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах бололцоог бүрдүүлэх зорилготой. Одоо дүүргүүдэд байгаа чиг үүргийг хот руу шилжүүлнэ. Энэ хуулийг өмнөх парламент баталчихсан. Мөн хот нийтийн аж ахуй буюу орчин тойрны асуудлыг иргэдийн оролцоотойгоор Дүүргийн засаг дарга шийддэг болно. Нийслэлийн Засаг дарга шийдэхээ болино. Хэн ч уншаагүй. Олон нийт уншаагүй, сэтгүүлчид уншаагүй, хууль тогтоогчид ч судлаагүй байна. Төвийн зургаан дүүргийг 14 болголоо хэмээн зарим хүн шоолонгуй ярьсан. Гэтэл зарим дүүрэг 5000 хүнтэй. Зарим нь 500 мянган хүнтэй байна. Нэг засаг даргатай, Засаг даргын тамгын газар нь адилхан. Гэхдээ ижил үйлчилгээг иргэдэд хүргэж чадах уу.  Уг нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах гээд байгаа юм. Нохой, муур, хог, ногоон байгууламжаа иргэд өөрсдөө шийдэх боломжтой болсон. Үүнийг бүдгэрүүлж байгаа нь туйлын харамсалтай. Ирэх сарын 1-нээс Улаанбаатарыг 14 хотод хувааж, засаг захиргааны нэгж өөрчлөгдөх асуудлыг 1-2 жилээр хойшлуулаасай. Энэ хооронд бэлтгэлээ хангая.  Хот бүр ИТХ-тай байх уу гэх мэтийг бүгдийг хуульд биччихсэн. Хэн ч уншаагүй. Олон нийт уншаагүй, сэтгүүлчид уншаагүй, хууль тогтоогчид ч судлаагүй байна. ИТХ-ын Хотын зөвлөл болгох шилжилтийн зохицуулалтыг хийчихсэн.

 

Д.Батлут: Хотыг хуваах нь Үндсэн хуулийн зөрчил болно

-Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль Үндсэн хууль зөрчих магадлалтай учраас  хэрэгжилтийг хойшлуулна. Учир нь хуулийн бэлтгэлийг хангаагүй байна. Аймгийг татан буулгахгүйгээр хотын эрх мэдлийг шилжүүлнэ гэжээ. Энэ үед төлөөллийн зарчим алдагдахаас эхлээд олон асуудал үүснэ. Тухайлбал, Орхон аймаг 41 төлөөлөлтэй бол хотын статустай болсноор 21 төлөөлөлтэй болно. Үндсэн хуулийн цэц дээр маргаан дагуулна.

Мөн газар нутаггүй атлаа зарим захиргааны нэгж, нутгийн удирдлага бий болох нь. Энэ нь мөн л Үндсэн хуулийн зөрчил юм. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд хуулийн хэрэгжиж эхлэх хугацааг хойшлуулна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас нааш энэ хуулийг мөрдөх боломжгүй. Үндсэн хуульд Монгол Улс нь аймаг, нийслэл, сум, дүүрэг, хороо, багт хуваагдана гэж заасан. Энд хот гэж үг байхгүй. Тэгэхээр хот байгуулахаар газар нутаг, засаг захиргаа нь ямар байх вэ гэдэг нь асуудал дагуулна. Эрх шилжүүлэх хэлбэрээр хотын статусыг тодотгосон. Дархан, Эрдэнэт гэх мэт улсын зэрэглэлийн хотуудыг хөндөхөөс өөр аргагүй болно. Одоо эдгээр нь аймгийн статустай байна. Хүн амын тоотой нь төлөөллийн тоог уялдуулсан. Харин хуулийн шинэ төсөлд хот зөвлөлтэй байна, зөвлөл нь 21 төлөөлөлтэй байна гэж заасан. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өмнөх парламент баталсан. Ингэхдээ энэ хуулийг хамт баталсан юм. Аймгуудыг хот болгосноор сумууд нь хороо болно. Нийслэл 14 хоттой болох боломж одоогийн түвшинд харагдахгүй байна. Ямар ч бэлтгэл ажил хийгээгүй. Хил хязгаараа заагаагүй байна. Газар нутгийн маргаан үүсэж болзошгүй. Иргэний бичиг баримттай холбоотойгоор бөөн хөрөнгө мөнгө хэрэгтэй. Санхүүгийн асуудал үүснэ.      

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 7. ЛХАГВА ГАРАГ. № 85 (7582)

 

манай хот тийм ч том хот биш хотыг 2 хувааж болох бх 14 ч дэмий л асуудал л даа,
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

15 цаг 10 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

15 цаг 13 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

15 цаг 16 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

15 цаг 18 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

22 цаг 6 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

22 цаг 11 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

22 цаг 11 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин