АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

2025-05-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.БАЯР

 

Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу Тавантолгойн ордыг бүтэн болгож Баялгийн санд авах гээд барахгүй л байна. Улмаар, улс төр бужигнаж, улсаар нь талцуулсан элдэв үйл явдал тасрахгүй л байна.

Тэгвэл, Тавантолгойн ордыг анх “тараасан” хүнээр Д.Жаргалсайхан гэдэг хүн нэрлэгдээд байна. Ашигт малтмалын тухай хуулийг 1997 онд УИХ баталсны дараа Засгийн газар АМХЭГ-ыг байгуулахад анхны даргаар нь Д.Жаргалсайханыг томилж байжээ. Тэрээр уг албан тушаалд 1997-2004 оныг хүртэл ажилласан байдаг. Чухам, тэр хугацаандаа Тавантолгойн ордын лицензийг “хөдөлгөчихсөн” бололтой юм.

Тодруулбал, Д.Жаргалсайхан нь АМХЭГ-ын даргаар долоон жил гаруй хугацаанд ажиллахдаа сүүлд стратегийн ордод багтсан орд газруудын олонхыг лиценз хэлбэрээр олгожээ. Монгол Улсын хэмжээнд 1997-2023 оны хооронд хайгуулын 14 мянга гаруй лиценз олгосны 6000 гаруй нь түүнийг АМХЭГ-ын дарга байх үед холбогддог байна.

Тэр дундаа Тавантолгойн ордыг анх лиценз байдлаар 1997 оны аравдугаар сарын 22-нд олгожээ. АМХЭГ-аас Тавантолгой-1 хайгуулын 1900Х дугаартай 29639 гектар талбай, Тавантолгой 2 хайгуулын 1901Х дугаартай 42 413 гектар талбайг тус бүр гурван жилийн хугацаатайгаар “Майн инфо” ЗБН-д олгожээ. Тус аж ахуйн нэгжийг Д.Батсайхан үүсгэн байгуулсан. 2000 онд компанийн статустай болгосон. Улмаар 2000 оны долдугаар сарын 24-нд “Майн инфо” ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Эм ай эйч” ХХК-д шилжүүлсэн. Сонирхолтой нь, энэхүү “Эм ай эйч” ХХК нь АМХЭГ-ын дарга Д.Жаргалсайханы үүсгэн байгуулсан компани байв. Тэрээр одоо тус компанид 62.5 хувийн хувьцааг эзэмшдэг.

Дараа нь 2000 оны есдүгээр сарын 4-нд “Майн инфо” ХХК-иас Тавантолгой 1 хайгуулын 1900Х, 1901Х талбайнуудын лицензийг “Энерго ресурс” ХХК-д шилжүүлсэн. Тус компани нь “Майн инфо” ЗБН-ийг үүсгэн байгуулсан Д.Батсайханых байв. Дараа нь, 2002 оны арваннэгдүгээр сарын 6-нд “Энерго ресурс” ХХК-иас Тавантолгой 1 хайгуулын 1900Х лицензтэй 29639 гектар талбайгаас 24036 гектар талбайг төрд шилжүүлж, 5603 гектар талбайг авч үлдсэн. Тавантолгой 2 хайгуулын 1901Х лицензтэй 42413 гектар талбайгаас 39274-ийг төрд шилжүүлж 2135 гектар талбайг Ухаахудаг нэртэй хайгуулын 1901Х лицензээр, 1001 гектар талбайг Ухаахудаг нэртэй хайгуулын 1901Х-1 лицензээр тус тус хувааж “Энерго ресурс” ХХК эзэмшсэн.

2002 оны арванхоёрдугаар сарын 6-нд АМГТГ-аас Тавантолгой ордын Бор толгой 5188Х хайгуулын лицензтэй 14263 гектар талбайг, Бор тээг 1 хайгуулын 5189 лицензтэй 24036 гектар талбайг, Шар тээг 5130Х лицензтэй 24532 гектар талбайг “Дархан хаан уул” ХХК-д олгосон. Тус компанийг Ерөнхий сайд асан Сү.Батболдын авга ах Д.Батхуягийнх байжээ.

2005 оны тавдугаар сарын 2-нд “Дархан хаан уул” ХХК-иын эзэмшиж байсан 5188Х, 5189Х, 5190Х хайгуулын лицензүүдийг, “Энерго ресурс” ХХК-ийн эзэмшиж байсан 1900Х, 1901Х, 1901Х-1 хайгуулын лицензүүдийг “Энержи ресурс” ХХК-д шилжүүлсэн. Тэгсээр, 2007 оны нэгдүгээр сарын 23-нд АМГТГ-аас “Энержи ресурс” ХХК-ийн эзэмшиж байсан хайгуулын лицензүүдийг 11953А, 11954А, 11955А, 11956А, 11943А, 11952А ашиглалтын лиценз болгож өөрчилжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 6. МЯГМАР ГАРАГ. № 84 (7581)

 

Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

11 цаг 10 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

14 цаг 30 мин
Их Засаг ба Хууль засаглахуй: “Их Засаг” бол ганц бичиг баримт биш, Үндсэн хуулийн цогц юм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан “Их Засаг ба Хууль з

19 цаг 42 мин
Н.Учрал: Оюу Толгойн ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлэх эсэх асуудал дээр Засгийн газар хуулиа л барина

Оюутолгой ХХК болон Рио Тинто группээс Монгол Улсын Засгийн газарт 2026 оны арваннэгдүгээр сарын 9-ний

19 цаг 42 мин
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээв

“Жэвзүндамба” хутагт төвийн багш, хансүр гавж, доктор (Ph.D) Н.Нанзаддоржийн “Хутагт Жанрайсигийн түүх” илтгэлээс тоймлон хүргэж байна.

19 цаг 42 мин
ХҮННҮ ЭЙР – МОНГОЛ УЛСЫГ ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОСОН 15 ЖИЛ

2011 онд үүсгэн байгуулагдсан ХҮННҮ ЭЙР ХХК нь өнгөрсөн 15 жилийн хугацаанд Монгол Улсын иргэний нисэхийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, үндэсний томоохон агаарын тээвэрлэгч болон өргөжин хөгжсөөр ирлээ.

Уржигдар 19 цаг 31 мин
Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Орчин үеийн соёл урлагийн ууган байгууллагуудын нэг "Ажилчны соёлын ордон" одоогийнхоор "Хан-Уул дүүргийн соёлын ордон"-ны түүхт 90 жилийн ойн баяр тохиож байна

Уржигдар 19 цаг 12 мин
Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон Ц.Ариунгоотой холбоотой үнэн, бодит мэдээллийг үнэлж авна гэв.

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай мэдээллүүд цацагдсан. Уг асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

Уржигдар 16 цаг 05 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Уржигдар 10 цаг 47 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 34 мин