Ж.Чинбүрэн: Эмч хүн бусдыг өвчнөөс салгаад зогсохгүй нийгмийн зүтгэлтэн байх ёстой  

2019-12-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн соёрхол болон Монгол Улсын гавьяат шагнал гардуулсны дотор Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн Монгол Улсын Хүний гавьяат эмч цол хүртсэн юм.  Үүнээс хэдхэн хоногийн өмнө түүнийг  Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлөөс “Гангар хун”  цомын эзнээр тодруулан  нутгийн бахархал хэмээн өргөмжилсөн билээ.  Манай улс хавдрын өвчлөл нас баралтаар дэлхийд тэргүүлж буй энэ үед  тэрээр хавдрын өвчлөл, түүний шалтгаан нөхцөлтэй тэмцэж буй залуу, чадварлаг эмч нарын нэг юм. Төрийн эрхэм шагналыг тун даруухан хүртсэн тэрээр бидний асуултад цөөн бөгөөд товч хариулт өглөө. -Танд баяр хүргэе. Энэ мөчид юу бодогдож байна вэ, сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаач? -Элэг нэгт монголчуудынхаа дэмжлэгээр төрийнхөө хайр ивээлийг хүртэж,  Төрийн эрхэм дээд шагнал авсандаа туйлын баяртай байна. Намайг төрүүлж өсгөсөн аав  ээж, ах дүүс, хань ижил, үр хүүхдүүддээ мөн миний мэргэжлийн чиг баримжааг олгож луужин болсон эрхэм багш нартаа баярлалаа. Хавдар судлалын үндэсний төв дэлхийн анагаах ухааны ололтыг ард иргэддээ хүргэж өвчин зовлонгүй байлгахын төлөө зүтгэж буй зүтгэлийг нь  надаар төлөөлүүлэн үнэлж байгаад баяртай байна. Нийт салбарынхаа хамт олонд шинэ оны мэнд хүргэе. Ард иргэддээ сайн сайхныг дэвшүүлье. 2019 онд бид нэлээн үр бүтээлтэй ажилласан. Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуульд хорт хавдар гэдэг өвчнийг эрт илрүүлэх  нэгж байгуулах  заалт оруулж өгсөн нь ирээдүйд Монгол хүн энэ аюулт  өвчнөөр өвдөхгүй байх хамгийн том алхам болсонд манай хамт олон  баяртай байгаа. -Элэгний өвчлөлийг эмчлээд зогсохгүй  элэг солих хагалгааг Монголдоо хийхийн төлөө танай баг, хамт олон маш олон санаачилгыг гаргаж ажиллаж байгаа. Монголдоо  хэдэн хүнд элэг солих хагалгаа хийсэн бэ?   -Бид анх элэгний өвчнийг ялах гэж оролдсон, дараа нь эмнэлгээрээ  нийлээд бүхэл бүтэн хавдартай тэмцэх гэж оролдсон. Үүний дараагаар  Монгол Улсаа хавдаргүй болгохын төлөө зүтгэж яваа. Тийм болохоор хамт олондоо бас их баярлаж байна. Мэдээж аливаа тэмцэл, зүтгэл амаргүй. Эмч хүн   зөвхөн өвчнийг эмчлэх  биш олон нийтийг  муухай өвчнөөс  салгахын төлөө зүтгэдэг нийгмийн  зүтгэлтэн байх ёстой гэж би боддог. Эмч хүн “Би эмчилж чадахгүй нь” гэж хэлэх хамгийн хэцүү байдаг. Үүнд би байнга эмзэглэдэг байсан. Тийм ч учраас манай баг 2011  оноос элэг  солих,  шилжүүлэн суулгах хагалгааг хийхийн  төлөө мэрийж, чармайж  ажилласан. Өнөөдрийг хүртэл   бид 20 хүнд элэг шилжүүлэн суулгаад байна. Үүний дөрвийг амьгүй донороос авч суулгасан. Энэ хагалгааг   жигд амжилттай сайн  хийсэн хамт олондоо их баярлаж байна. Хар багаас минь шинжлэх ухаанч  хүмүүжил олгосон аав, ээждээ баяырлаж байна. Миний найдвартай ар тал болж байдаг гэр бүл, хүүгээ өсгөж байгаа  ханьдаа их баярлаж байна. Намайг зүдрэх, хэцүүдэх үед зөвлөж тусладаг анд найз нартаа баярладаг. Бизнесийн салбарт ажиллаж, ах наддаа дэм тус болж байдаг дүүдээ их баярлаж байна. -Та Төрийн эрхэм дээд шагналыг тун даруухан хүлээж авч байгаа харагдсан? - Төрийн өндөр дээд шагналыг авахын өмнө “Би юу хийсэн билээ. Ямар учраас энэ шагналыг авах гэж байна” гэж бодогддог юм байна. Энэ бол ээж аав минь намайг даруу  бай гэж  байнга захиж сургадаг байсных байх. -Танд ажлын их амжилтыг ерөөе. Эх сурвалж: www.polit.mn
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

6 цаг 51 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

6 цаг 51 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06