Тусгай хэрэгцээт иргэдийн дэд бүтцийг хөрсөн дээр нь буулгая

2019-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль -Түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг бүрдүүлээгүй байх, бүрдүүлэхээс татгалзах, нийгмийн үйлчилгээг бусдын адил тэгш хүртэх боломжийг хязгаарлах төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ гэж заасан. -Орон сууц, олон нийтийн барилга байгууламж, зам талбай, нийтийн тээвэр, мэдээлэл, харилцаа холбооны технологи нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байна.Тэр бүү хэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэй дэд бүтцийг сайжруулах, барилга, зам, нийтийн тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн төсөвт тусган шийдвэрлэнэ. -Орон сууц, нийгмийн дэд бүтцийн байгууламжийг ашиглалтад оруулах барилгын комиссын бүрэлдэхүүний дөрөвний нэгд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулна. -Хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагыг хангаагүй барилга байгууламжийг улсын комисс хүлээж авахыг хориглоно гэж заасан. С.УЯНГА Дэлхий нийтээр иргэдэд ээлтэй хотыг харах нэг “цонх” нь тусгай хэрэгцээт иргэдийн хүртээмжийн асуудал болсон. Гэтэл манай улсад тусгай хэрэгцээт хүмүүсийн наад захын хэрэгцээ буюу налуу замыг стандартаар нь барьсан газар ховор. Харин төрийн байгууллагуудаас Гадаад харилцааны яам, хувийн хэвшлээс талбайн зүүн талын Хасбанкийг жишиг гэж хэлж болохоор. Гэвч ихэнх байгууллага налуу зам барих нэрийдлээр уруу газар “нисчихмээр” өндөр стандарт зохиочихдог. Уг нь тусгай хэрэгцээт иргэдийн эрхийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах стандартыг тогтоосон хууль дүрэм манайд хангалттай бий. Цаасан дээрх шийдвэр хөрсөнд бууж өгөхгүй л байгаа болохоос салбарын томоохон хууль, түүнийг дагалдах Хот тохижилт, Барилга, Автозамын хуульд тусгалаа олсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүн бүхий орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг бүрдүүлээгүй байх, бүрдүүлэхээс татгалзах, нийгмийн үйлчилгээг бусдын адил тэгш хүртэх боломжийг хязгаарлах төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалт гэж үзнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, тусгай хэрэгцээт хүмүүст тохирсон орчин нөхцлийг бүрдүүлээгүй бол тэднийг ялгаварлан гадуурхаж байна гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн орон сууц, олон нийтийн барилга байгууламж, зам талбай, нийтийн тээвэр, мэдээлэл, харилцаа холбооны технологи нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байна.Тэр бүү хэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудад хүртээмжтэй дэд бүтцийг сайжруулах, барилга, зам, нийтийн тээвэр, мэдээлэл, харилцаа холбоо, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн төсөвт тусган шийдвэрлэнэ гэж зааж өгчээ. Мөн орон сууц, нийгмийн дэд бүтцийн байгууламжийг ашиглалтад оруулах барилгын комиссын бүрэлдэхүүний дөрөвний нэгд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагыг хангаагүй барилга байгууламжийг улсын комисс хүлээж авахыг хориглоно гэж заасан. Хэрэв энэ заалт стандарт хэрэгжсэн бол нийслэлийн бүхий л барилга, автозам хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тохирсон дэд бүтэцтэй байх байлаа. Эсвэл олон зуун барилгыг хүлээж авахаас татгалзах байв. Тусгай хэрэгцээт иргэд нийгмийн амьдралд оролцоход явган хүний зам, барилгын налуу шат, ариун цэврийн өрөөнөөс эхлээд түмэн бэрхшээлтэй тулгардаг . Тэд ажил, хичээл, сургуульдаа тэр бүр хөлсний унаагаар зорчих боломжгүйгээс наад захын жишээ дуут гэрлэн дохио, явган хүний гүүрэн гарц, цахилгаан шатны бэрхшээл тулгардаг. Аюулгүй зорчих нөхцлийг хангаагүйгээс бие даан явахад хогийн сав, самбар мөргөж, гэмтэнэ. Цаашлаад таггүй траншейнд унах, шалбааг туулж эцэст нь хэн нэгнийг царайчлахаас өөр аргагүй болно. Бусад хотуудын адил манай Засгийн газар ч гэсэн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ нийгмийн амьдралд хэвийн оролцох боломж бүрдүүлж, шаардлагатай дэд бүтцийг сайжруулна хэмээн зааж, бие даасан агентлаг ч байгуулсан. Гэвч төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хяналт сулаас тусгай хэрэгцээт хүмүүсийн эрхийг хангаж, аюулгүй орчинг бүрдүүлж чадахгүй байна. Дээр хэлсэнчлэн хууль дүрэм хангалттай. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн, Хот байгуулалтын, Авто замын, Авто тээврийн болон Барилгын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчих, аюулгүй хүрэх орчин нөхцөл бүрдүүлэх тодорхой заалтууд тусгасан. Эдгээр стандартыг хэрэгжүүлдэг бол зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр зогсохгүй хөл муутай, хөгшин настай хүн, ачаа тээш зөөж байгаа нэгэнд хэрэгтэй. Гэвч хууль хийдэж байгаа нэг жишээ нь мэргэжлийн хяналтын байгууллагын оролцоо хэтэрхий султай холбоотой. Засгийн газрын тогтоолын дагуу мэргэжлийн хяналтын байцаагчдыг 2012-2018 оны хооронд барилгын шалгалтын комисст оролцуулаагүй гэнэ. Энэ дөрвөн жилд барилгын норм стандартыг нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрынхан шалгасан байна. Улсын комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн зарим байгууллага байхгүйгээс стандарт, норм, хуулийн шаардлагаа хангалттай тавьдаггүй гэнэ. Тухайн барилга, байгууламжид чанарын зөрчил илэрлээ гэхэд барилгыг хянасан нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар тухайн зөрчлүүдийг арилгуулах, хариуцлага тооцох эрх зүйн үндэс байдаггүй. Ингэж л хууль зөрчигддөг аж. Харин энэ оны гуравдугаар сараас мэргэжлийн хяналтын байгууллага барилга хүлээж авах улсын комисст оролцож эхэлсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сурч боловсрох, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамрагдах, нийтийн тээврийн хэрэгслээр чөлөөтэй зорчиход дэд бүтцийн хөгжил чухал үүрэгтэй ч энэ эрх зөрчигдсөөр байгаа учраас хуулийг хөрсөнд буулгаж тэдэнд ээлтэй хотыг бүрдүүлье. Эх сурвалж: "Зууны мэдээ сонин" №252.6219 2019.12.20
УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын СV

УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын СV

2 цаг 15 мин
МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

4 цаг 21 мин
ХҮН нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргажээ

ХҮН нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргажээ

4 цаг 23 мин
Иргэд талбайд жагсаж, ордонд улстөрчид  "үзүүлбэр" үзүүлэв

Туулын хурдны замын төсөл тойрсон улс төр өчигдөр Төрийн ордны гадна болон дотор өрнөв.

7 цаг 28 мин
Трамп: Ойрхи Дорнодын мөргөлдөөн удахгүй дуусна гэв

Ойрхи Дорнод дахь зөрчил тав дахь долоо хоногтоо үргэлжилж, АНУ–Израилийн Ираны

7 цаг 28 мин
Голомт банкны картаар Duty free дэлгүүрт төлбөрөө төлөөд 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банк картын бүтээгдэхүүнээ төрөл бүрийн сонголттойгоор харилцагчдадаа хүргэж, карт

20 цаг 34 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжлээ

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжлээ

20 цаг 56 мин
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Т.Даваадалайгаас уучлал хүсчээ

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин Т.Даваадалайгаас уучлал хүсчээ

21 цаг 5 мин
Н.Учрал: Х.Нямбаатар даргад би албан байдлаар анхааруулга өгсөн

Н.Учрал: Х.Нямбаатар даргад би албан байдлаар анхааруулга өгсөн

21 цаг 10 мин
Канад дахь монгол судлалын форумын илтгэлүүдийн эмхэтгэл хэвлэгдэн гарл

Монгол Улсаас Канад улсад суугаа ЭСЯ-наас Оттава хотноо 2024, 2025 онд зохион байгуулсан Монгол судлалын форумын илтгэлүүдийн “Mongolian Studies Forum in Canada” эмхэтгэл хэвлэгдэн гарлаа.

Өчигдөр 13 цаг 06 мин