Л.Оюун-Эрдэнийн сөхсөн “улаан хивс”-ний доор…

2025-05-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.Гарьд

 

Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүн болж байх 2016 он гэхэд Монгол ямар байлаа даа. Улстөрчид нь хэдхэн бизнесмэний дохиогоор ажилладаг. Бүх том албан тушаал эхлээд банкны захирлын арын өрөөний кофены ширээн дээр бичигдэж, нэрс нь зоогддог. Тэндээс “гарын үсэг” авсны дараа Ерөнхийлөгч нь томилдог. Стратегийн орд газруудыг хүссэн бизнесмэн нь авдаг. УИХ-д “кноп”-нуудаа оруулж, тэднээрээ хамгаалуулдаг. Стратегийн ордыг ч УИХ-аар шийдүүлээд хувьдаа авчихдаг. Маш товчоор хэлэхэд, авлига, луйвар, шившиг бүхнээ “…Амьдрал сайхан байна. Удахгүй бүгд гоё болно” гэдэг PR-аар далдалж, түүнийг бүтээсэн худал хуурмагийн “улаан хивс” дээгүүр ард түмнийг алхуулсаар ирсэн. 
Түүнийг Л.Оюун-Эрдэнэ сөхөж, хуу татсан. Өнөөдөр өмнө далдалсан бүгд ил болсон. Тэр дундаа, улс төрийн энэ акцын бай болж нүдүүлсэн Л.Оюун-Эрдэнийн шууд оролцоотойгоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохой зэрэг хууль бус томоохон хувьчлалууд эргэн сөхөгдөж, гольдролдоо орсон.

Оюу толгойн 2.3 тэрбум өрийг тэглэсэн. Тусгай сангуудыг луйвардаж иддэгийг ил болгосон. “Чингис”, “Самурай” бондын өрийг төлсөн. И-Монголиа хэрэгжсэн. “Алсын хараа-2050” хөгжлийн бодлоготой болсон. Авлигын эсрэг Засгийн газрын түвшинд шийдвэр гаргаж хэрэгжүүлсэн. С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр ч удахгүй жинхэнэ эзэд нь ил болохоор нөхцөл үүсжээ. Улсын эдийн засаг хоёр дахин тэлсэн. Улс төрд шинэ залуу үеийг орж ирэх хаалгыг тэр нээсэн. Ингээд тоочвол, Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой, түүний төрд, улс төрд үлдээж буй өвийн уртхан жагсаалт ч гарах боломжтой. 
Мөн түүнийг Ерөнхий сайд болсноос хойш ковид, хоёр улсын дайны нөлөө хүндхэн туссан. Гэсэн ч тэрээр Үндсэн хуулиар УИХ-ын сонгуулийн тогтолцоог өөрчилж, гишүүдийг тоог нэмэх санаачилгыг гаргаж, ажил хэрэг болгосон. Энэ хооронд гадаад талдаа ч чамгүй танигдсан лидер болж чадсан. Энэ нь Монголын Засгийн газар 1.5 жилийн насжилттай болоод тогтчихсон байсан нь түүний үед тогтворжсонтой шууд холбоотой. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 98 (7595)

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21