Баялгийн сан: Гурван Ерөнхий сайдын 19 жил, Л.Оюун-Эрдэнийн нэг жил... 

2025-05-26
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.Гарьд

 

Баялгийн сангийн хууль эрх зүйн орчныг шинэчлэх талаар Монгол Улсын Засгийн газар 19 жилийн хугацаанд таван удаагийн оролдлого хийжээ. Үүнээс, Ерөнхий сайд М.Энхболд 2006 онд, Сү.Батболд 2009, 2011 онд, Ч.Сайханбилэг 2016 онд нийт дөрвөн удаа оролдлого хийж байжээ. Харин Л.Оюун-Эрдэнэ тав дахь удаагийнхаар нь гурван сантай Баялгийн сангийн хуулийг батлуулсан байна.
М.Энхболдыг Ерөнхий сайд байх 2006 онд уул уурхайн орлого төсвийн ихээхэн хувийг эзэлж, ДНБ-ий гол бүтээгдэхүүн болсон үе буюу анх удаагаа ашигтай ажилласан. Ингэснээр зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг танилцуулсны үр дүнд анх удаа төсвийн илүүдэлтэй гарч, Монгол Улсын Хөгжлийн сан байгуулж, уг татварын орлогоо хэрэглэж эхэлсэн. 
Сү.Батболдыг 2009 онд Ерөнхий сайд болоод ганцхан сар болсны дараа Монгол улсын Хөгжлийн санг хуулиар хүчингүй болгож, “Хүний хөгжлийн сан”-гийн хуулийг баталсан. Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын орлогоор ард иргэдэд амласан 1 сая төгрөгийг бэлнээр, өндөр настан, оюутнуудад бэлэн бусаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшиж эхэлсэн.
Сү.Батболдыг Ерөнхий сайд байх 2011 онд төсвийн шинэчлэл хийж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталж, Төсвийн тогтворжуулалтын санг байгуулсан. 
Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар ажиллаж байсан 2016 онд Ирээдүйн өв сангийн тухай болон Тогтвортой байдлын тухай хуулийг баталж, улмаар Төсвийн тогтворжуулалтын санг бий болгосон. 2016 онд Ирээдүйн өв сангийн тухай хуулийг бий болгоод АМНАТ-ийн 65 хувийг ирээдүйд хадгалж, 2030 он хүртэл ашиглахгүй байхаар шийдвэрлэсэн. “…2030 оноос хойш Баялгийн сангийн менежментийн корпораци байгуулж, цаашид хариуцан ажиллаж ирээдүйд хадгална” гэх зорилт тавин ажиллаж байна. 


Харин Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар ажиллаж байх 2024 онд Баялгийн сангийн тухай хуулийг гурван үндсэн сантай баталсан. Ирээдүйн өв сан - Төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос давсан орлогыг ирээдүйд хадгалдаг. Хуримтлалын сан - Стратегийн ордын нийт 34 хувийн ногдол ашгийг шууд цуглуулж, эндээсээ иргэдэд шууд хүртээн боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээ, орон сууц гэх мэтэд зарцуулдаг. Хөгжлийн сан - Тогтворжуулалтын сантай уялдуулан тэнцвэржүүлсэн төсвийн давсан орлогын 50 хувийг тус санд нийлүүлнэ. Энд төвлөрсөн хөрөнгөөр тодорхой нэг мега төслийг санхүүжүүлэх зарчмаар явна.
Өөрөөр хэлбэл, “…Ирээдүйдээ хадгалдаг, одоо хэрэглэдэг, хөрөнгө оруулалт хийдэг гэсэн гурван цогц зарчмаар ажиллах нь зүйтэй” гэж шийджээ. 
Уг хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2014 оны хавар УИХ-д өргөн мэдүүлэхдээ “…Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан. Гэвч стратегийн 16 ордын долоо нь “Эрдэнэс Монгол”-ын харьяанд, мөн стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилж, АМНАТ, татвараас нуугдсан их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлэн оршиж байна. Үүнийг УИХ удахгүй болох нийтийн сонсголоор ил тод болгоно гэдэгт итгэлтэй байна. Энэ үйл явц мөн л нийгмийг нэлээдгүй бухимдуулах боловч 30 жилийг зөвөөр дүгнэхийн тулд иргэд, олон нийт зайлшгүй үүнийг мэдэх ёстой.
Өнгөрсөн хугацаанд энэ бүлэглэлтэй мөргөлдсөн улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдаж, эсвэл улс төрийн тавцангаас шахагдан зайлуулагдсаар ирснийг түүхэн баримтууд нотолно. Ордон дотор хүч мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ. МАНАН хэмээн томьёологдсон энэхүү системийг задлахын төлөө хатуу зогссон магадгүй сүүлчийн Засгийн газар ч байж магадгүйг нэрэлхэлгүй үнэнээр хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Шүүхийн шатанд бүлэглэлийн томилсон шүүгчдийн өмнө хүч мөхөстөж байгаагаа ч нуугаад яахав. Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө зарчмын шийдэл гаргах Баялгийн сангийн тухай хуулийн батлагдах үйл явц хялбар биш, ард түмэн Та бүхнийг анхаарлаа хандуулж, хэн нь хаана байгааг нарийвчлан дүгнэхийг, энэ хууль батлагдахад Ерөнхий сайдад олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байгааг, нам харгалзалгүй суурь зарчим дээр нэгдэхийг ард түмнээсээ Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн хүсэж байна” гэж байсан юм. Харин энэ хуулийг УИХ-аар баталж Засгийн газар хэрэгжүүлж эхлээд жил хүрэхгүй хугацааны дараа Ерөнхий сайд огцрохоор болж байна. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 98 (7595)

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21