Хамтарсан Засгийн газрыг огцруулж буй хамгийн том шалтгаан нь Баялгийн сан

2025-05-26
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.Гарьд

 

Ер нь бол, “…Хамтарсан Засгийн газрыг задалж, Ерөнхий сайдыг солих шаардлага юу байсан бэ” гэдгийг ухаж ойлгох хэрэгтэй байгаа юм.
Хамгийн том шалтгаан нь Баялгийн сан болж таарч байна. Угаасаа, уул уурхайн баялгаасаа өчигдөр ч, өнөөдөр ч хамааралтай байгаа, маргааш ч энэ хэвээр байх Монголын хөгжил, ирээдүйн тухай Баялгийн сангаас ангид ярих ямар ч арга байхгүй юм. “Зууны мэдээ” сонин 2025 оны улс төрийг нэгдүгээр сарын 6-ны дугаартаа “…Үндэсний баялгийн сан тойрсон “үндэсний тулаан”-тай 2025 оны улс төр” хэмээн тоймолж байв. Уг нийтлэлд “…Ямар ч улс орны улс төр баялгаа дагаж хөдөлдөг” гэдэг үнэн аж. МАН, АН, ХҮН намын дарга нар Баялгийн сан дээр жилийн өмнө зөвшилцөж санал нэгдсэн. Хавар нь УИХ-аас Баялгийн сангийн хуулийг баталсан. Тэр дагуу “Эрдэнэс Монгол” дээр баялгаа төвлөрүүлж эхэлсэн. Энэ процесс энэ 2025 онд үргэлжлэх нь тодорхой болов. Шинэ оны эхний өдөр “Ачит ихт”-ийн П.Цагааныг Сингапурын хил дээр саатуулсан талаарх мэдээлэл цацагдсан. Залгаад “Ачит ихт”-ийн 34 хувийн асуудал сөхөгдөв. Эрдэнэтийн овоо ордоос гарсан овоолгын 34 хувийг ингэж Баялгийн сан руу татах бололтой. Ер нь бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ он солигдох үеэр “…Стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ эхэлнэ. Галтай олон шийдвэр гарна, гэхдээ 2025 оны төгсгөл гэхэд Үндэсний баялгийн сангийн ач холбогдлыг иргэн бүхэн ойлгож, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болсон байна гэдэгт эргэлзэхгүй байна” гэсэн нь ажил хэрэг болж эхлэв үү гэхээр харагдаж байна. Үүнээс гадна МАК-ийн Цагаан суварга, “Энержи ресурс”-ийн Ухаахудагийн 34 хувиудыг Баялгийн санд авч таарахаар байна. Гэвч эзэмшигч компаниуд зүв зүгээр “…Май, ав ав” гээд өгчих үү, эсвэл зөрүүлээд акц хийх үү гэдэг тодорхойгүй байна. Учир нь он солигдох үеэр л гэхэд улс төр, бизнесийн зарим нэр бүхий хүмүүс Сингапурт уулзаж “…Зогсоох хэрэгтэй” гэж ярилцацгаасан байгаа юм. Энэ мэтээс үүдээд харвал Баялгийн санд баялаг төвлөртөл их л зодолдох бололтой. Магадгүй, Баялгийн санг тойрсон ийм “үндэсний тулаан” бүтэн жил ч үргэлжилж болзошгүй юм. Нөгөөтэйгүүр “…Баялгийн санг үржүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ” гээд дан ганц Засгийн газар буюу Л.Оюун-Эрдэнэ гүйгээд байна уу, аль эсвэл Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, УИХ-д суудалтай намууд нийлсэн үү гэдгээс энэ ихээхэн хамаарна” гэж бичиж байв. Гэвч, үүнд бичигдсэн Баялгийн сан тойрсон “үндэсний тулаан” жилийнхээ хагаст хүрэлгүй нэг талдаа гарчих шиг боллоо. Тэгэхээр Баялгийн сан дээр гол хүмүүс байр сууриа нэг байлгаж чадаагүй гэсэн үг.


Энэ талаар “…Үүнийг хэрэгжүүлэхэд төрийн бүтцийн бүх субьект оролцож байж амжилт гарна. Тухайлбал, Монголын улс төрд Ерөнхийлөгчийн үүрэг асар өндөр байдаг. Хэдийгээр “…Төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ” гэж Үндсэн хуульд заасан ч Ерөнхийлөгч улс төрд бүхий л талаараа хүчтэй оролцдог. Манайх ийм хуультай. Тэр утгаараа, Ерөнхийлөгчийн Үндэсний баялгийн санд баялгийг татахад үзүүлэх нөлөө өндөр гэсэн үг. Үүнээс гадна УИХ чухал үүрэгтэй. Үнэнийг хэлэхэд, цаашдаа Монгол Улсад том төсөл хэрэгжүүлэх гадныхан УИХ-ын шийдвэрт л найдаж орж ирэх байдалтай болов. Сая Хятадын “Чайна энержи” Гашуунсухайт-Ганцмодны боомтын холболтыг хийх саналдаа үүнийг онцгойлон тавьсан. Манайхан ч хэрэгжүүлсэн. Энэ төсөл хөдөлснөөр Гашуунсухайтад боомт хот босох суурь тавигданө. Цаашлаад Бичигт, Ханги, Шивээхүрэн боомтууд холбогдож, мөн л хот босох боломж үүснэ. Үүнээс гадна, Эрдэнэбүрэнгийн УЦС, “Орано майнинг”-ийн ураны төслүүд хөдлөхөөр болов. Тэгэхээр том төслүүдийн хувь заяа УИХ-тай шууд холбоотой болж таараад байна. Холимог тогтолцооноос сонгогдсон, анхны 126 гишүүнтэй энэ УИХ-ын баталж буй хууль тогтоомжийг гадныхан, хөрөнгө оруулагчид “…Монголын төрийн дээд шийдвэр” хэмээн үзэж байгаа бол монголчууд өөрсдөө “шинэ 126” гээд эргэлзээтэй, шүүмжтэй хэвээр 2025 оны босгыг давлаа. Хэдийгээр тэдний легитим хараахан тогтоогүй ч том төслүүдийг хөдөлгөх шийдвэрүүдийг ямар нэг улстөржилтгүй гаргаж эхэллээ. Энэ нь УИХ хуулиар хүлээсэн хийгээд үндэсний эрх ашгийн өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж буйг харуулж байгаа юм. Нөгөөтэйгүүр, тойргийн сонирхлоос давсан УИХ-ын гишүүний кнопны тоо нэмэгдсэн. Урьд нь 50:26 харьцаатай байв. Орон нутгийн тойргийнхон үнэмлэхүй олонх байсан. Тэгвэл одоо “жагсаалт+нийслэл” гэсэн хүчний хуваарилалттай болсон нь том төслүүд хөдлөх суурийг бүрдүүлсэн.
Ер нь тэгээд урьдны “76”-тай зарим УИХ хуйвалдаанд орж, нөлөөнд автах байдлаар цөөнгүй хууль тогтоомж гаргасан. Харин энэ “126”-г багцалж нөлөөлөх боломжгүй нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн сайн тал нь гэж болох юм” гэсэн тайлбар зүүж байлаа. Гэвч, хариу нь өнөөдөр гарчихлаа. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. ДАВАА ГАРАГ. № 98 (7595)

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Өчигдөр 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Уржигдар 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Уржигдар 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Уржигдар 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Уржигдар 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21