Санхүүгийн хүртээмжтэй  бодлого  тогтвортой хөгжилд хүргэнэ

2019-12-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Шинжлэх ухаан, технологийн дэвшил нь   тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх  хамгийн дөт зам хэмээн  эрдэмтэн судлаачид   үздэг. Тэгвэл улс орны  тогтвортой хөгжилд шинжлэх ухааны байгууллага ямар үүрэг оролцоотой  байх тухай “Тогтвортой хөгжилд шинжлэх ухааны үүрэг, оролцоо- шинэ хандлага, шинэ боломж” сэдэвт  их чуулган өнөөдөр /12.19/ боллоо. Шинжлэх ухааны байгууллага суурь асуудлыг шийдвэрлэхэд оролцох үүрэгтэй. Иймд  тогтвортой хөгжлийн бодлогод үүрэг оролцоо чухал гэдгийг чуулганы эхэнд академич Д.Чулуунбаатар тодотгож байлаа. Үүний зэрэгцээ  улс орны хөгжил дэвшил, нийтэд тавигдах шаардлага хоёрын хооронд эрсдэл үүсдэг болохыг  академич П.Очирбат онцолж байв.Учир  нь хөгжингүй орнууд байгаль орчныг сүйтгэсэн бохир технологи ашиглаж  үсрэнгүй хөгжилд хүрсэн. Тэгвэл буурай хөгжилтэй орнууд тэдний хөгжлийн дэвшилд хүрнэ гэвэл өндөр өртөгтэй эко үйлдвэрлэл эрхлэх болж байна. Ийм зардал гаргах боломж буурай орнуудад байхгүй. Тэгэхээр энэ хоёрын дунд эрсдэл үүсдэг байна. Үүнээс гарах гарцыг  олон улсын түвшинд буурай орнууд болон хөгжингүй орнуудыг эрсдэлгүй технологид зэрэг шилжүүлэх  нь дэлхий нийтийн тогтвортой байдалд нөлөөлнө гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл, тухайн орон тогтвортой байдлаа хангахын тулд эрсдэлтэй  зүйлүүдийн зохицолдолгоог  хангах бодлогыг хэрэгжүүлэх нь энэ зорилт руу ойртоход  дөхөмтэй байдаг аж. Нөгөө талаар  санхүүгийн хүртээмжтэй байдал нь  ядуурлыг бууруулж тогтвортой хөгжлийн зорилтыг хангана гэж эрдэмтэн, судлаачид үзэж байна.  Өнөөдөр нэгэнт хөгжсөн үйлдвэрлэл,  дөнгөж бий болж буй өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэл хоёрын дунд эрсдэл үүсч байгаа. Өөрөөр хэлбэл, жижиг, том  ялгаагүй үйлдвэрлэлд  технологи, инноваци нэвтрүүлсэн нь тэгш биш байгаа тохиолдолд  санхүүгийн хүртээмжтэй байдлыг сайжруулж,  тэгш оролцоог хангахад санхүүгийн байгууллага нийгмийн хариуцлагын үүднээс  бодлоготой хандах хэрэгтэй юм. Бусад улсад тухайлбал, манай урд хөршид  л гэхэд  нэг тосгоныг ядуурлаас гаргахын тулд шинжлэх ухааны сургууль нь ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдэгт анхаарч байна. Энэ талаар академич Н.Бэгз хэлэхдээ “ Хөгжингүй орон болох Япон,Солонгос хүнийнхээ боловсролд төвлөрч нас, насны хөгжлийн түвшинг тодорхойлж стандарт гаргасан байна. Тэгэхээр манай улс хүний оюун санаа, бие бялдар, сэтгэл зүйн  чадамж зэрэгт тохирсон боловсролын систем боловсруулж хөгжлийн бодлогод тусгах хэрэгтэй” гэв.  Мөн  манай улс лидер, манлайлагч, удирдагчдыг багаас нь бэлтгэх бодлогыг огт хэрэгжүүлээгүй. Энэ  нь алдаа болсон  гэдгийг тэрээр тэмдэглэв. Академич С.Нямзагдын хувьд  “ Монгол Улс урт хугацаанд  хэрхэн тогтвортой хөгжих вэ гэвэл иргэддээ  юм хийх бололцоог  олгох нь чухал байна. Хуульд тэр бололцоог  хэр хангасныг эргэн харах хэрэгтэй. Түүнчлэн тогтвортой хөгжлийг хангах сэтгэлгээний чадвартай иргэний бэлтгэхийг  баримт бичигт тусгахыг хүсч байна” гэсэн юм. Академич  П.Нямдаваа ШУА-ын удирдлагын менежментийн талаар мөн саналаа хэлж байсан.  Тэрээр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн загварыг байгалийн баялаг,түүхий эдийн экспортод суурилсан одоогийн хандлагаас ангижруулж тоон эдийн засгийг хөгжүүлэх, инноваци шингэсэн хүртээмжтэй  өсөлтийн загварт шилжүүлэхэд судалгаа шинжилгээний ажлаа чиглүүлэх хэрэгтэйг онцолж байлаа. Эх сурвалж:polit.mn
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

30 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

8 цаг 9 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

8 цаг 9 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06