Аз жаргалын зөрлөг

2014-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Хаалганы босго...Нэг гишгүүр... дахиад нэг гишгүүр... дахиад нэг... Орцны довжоо... замын хашлага... дахиад нэг хашлага... За бас л санаа алдаж эхэллээ. Тэргэнцэртэй тавилангаа зүхээд унадаг нь эхэллээ. Чи гол нь амьд байна. Харж байна. Амьдарч байна. Энэ чинь л би шүү дээ. Намайг холоос битгий хайгаач. Хажууд чинь байсаар байхад дахиад л намайг хайдаг нь эхэллээ. Би энд л байна шүү дээ.

20 жилийн тэртээ чамайг үйлдвэрийн осолд орохоос чинь ч өмнө би чиний л дэргэд байсан юм шүү дээ. Үргэлж, бүр цаг үргэлж хамт байсаар байхад чи мөн л миний эрэлд хатаж, урт урт санаа алдсаар, намайг нэг нүдээрээ ч олж харахгүй байсан  биз дээ. Тэгж яривал чи намайг дэндүү холоос хайсандаа тэр өдөр осол гаргаа биз дээ. Гуйя. Намайг олоод харчих л даа. Тэгэхэд, дэргэд чинь би байсаар байхад “Энэ зовлонт амьдралыг чинь тэсэхгүй” гэж нөхөртөө уурлан хаалгаа савж гараагүй байсан бол тэр осол болохгүй ч байсан юм билүү. Гэсэн ч би дэргэд чинь байсаар л ирсэн. Нэг хором ч чамаас холдоогүй. Битгий гунь л даа. Наад их уйтай нүдэнд чинь яаж би өртөх юм бэ?

Бас юу вэ? “Дэлхийн аз жаргалын өдөр”... Өнөөдөр миний өдөр гэнэ ээ. НҮБ одоо бас яагаад байгаа юм бол оо? Өдөр болгон, хүн бүрийн хажууд байсаар байхад минь арай намайг бас олж хардаггүй юм биш биз дээ. Энэ ер нь тэгж таарлаа шүү. Тийм дээрээ олон улсын тэмдэглэлт өдөр болгож л дээ. Өө хөөрхий... Би гэгч ингээд олдошгүй ховор эрдэнэ болчих нь энэ үү. Уг нь мөн ч их элбэг юмсан даа.

За яахав. Тэгвэл энэ өдрөөрөө хүмүүс намайг ийгээс олцгоох байлгүй дээ. Нэгэнт дэлхийн хамгийн том байгууллага ингэж тунхагласан юм чинь. Хайгаад байдаг хэрэг ээ. Байз байз. Ингэхэд би яахаараа хайх ёстой бил ээ. Хүмүүс л намайг хайдаг биз дээ. Одоо би хүмүүсийг хайх юм байна л даа. Хүмүүсийг ч гэж дээ. Намайг эрж хайдаг биш, олж хардаг хүмүүсийг хайх юм байна.  Хайдаг хэрэг ээ...

Сайхан хос... Яая, тэр алхаа гишгээ, нуруу туруу. Нэг муу халтар жинс чинь өмсчихөөд хосоороо алхаж байхад бас л гоё харагддаг юм байна гээч.

-        Чам шиг ийм баярын өдрөөр хөл дүүжлэх унаагүй, байрныхаа мөнгийг гүйцээгээд өгчихөж чадахгүй, ломбард руу гуранхайлтал алхаж байгаа эр хүн хаа байна? Жаргахын заяа үзэхгүй нь ээ....

Ээ даанч дээ, бас л намайг харсангүй ээ гэж. За яахав. Олно доо. Бас ч гэж өдөр дуусах болоогүй байна.  За энэ ах. Нас намбатай ах хүн байна. Намайг ч хэдийн олоод харчихаа биз дээ. Өө яана аа. Согтуу юм байна.

- Үхсэн баас. Насаараа л худлаа хэлж, хулгай хийсэнгүй. Улсад зүтгэхээрээ л нэг боллоо. Энэ төрд би ер нь ямар гэм хийсэн юм. Насны бөгсөнд  тэтгэвэрээс өөр башийлгах юм алга гэнэ дээ. Хн. Ядаж байхад уух уухгүйгээ энэ хар авгайд мэдүүлэх юм гэнэ ээ. Жаргах цаг ч ёстой алга аа...

Намайг бүр насаараа хараагүй гэнэ шүү. Хэлэх ч үг алга...

“Эмээ ээ, та одоо юун сүртэй юм бэ. Хэдэн цагаар фэйсбүүкт суугаа л биз. Тэрний төлөө ээжид ховлодог нь яаж байгаа юм. Тэрнээс чинь болоод ээж намайг утсаар ч яриулахгүй байна. Юунд ингэж зовооно вэ...” За энэ охиныг зүглэх ч хэрэг алга. Намайг байтугай зовлон гэж юу байдгийг ч мэддэггүй юм байна.

Хүүгээ нуруундаа үүрээд, өрөөсөн гартаа хоёр шар савтай ус тавьсан тэрэг түрээд явж байгаа бүсгүй л намайг баярлуулах нь. Яах аргагүй намайг үүрээд бас намайг чирээд явж байгаа юм чинь бахархахгүй яах юм. Балга усны төлөө “алалцдаг” улсад төрөөгүй юм чинь намайг олж харсан байх. Ашгүйдээ.

“Иш. Энэ Монгол хэзээ хөгжинө өө. Эмэгтэй хүний зовлон ч нээрээ дуусахгүй юм аа. Хэзээ нэг усаа ингэж зөөдөггүй болно оо...” хоёр хүүхэн ингэж яриад машиныхаа шилийг хаан хүүхэдтэй бүсгүйн хажуугаас шороо босгон холдов. Хүүш л дээ. Зөөх ч усгүй болох цагт харин жинхэнэ намайг хайгаад ч олохгүй шүү дээ. Бас л намайг таньсангүй...

“Албан тасалгааны цонхоор  Амьдрал сайхан харагдана аа” Аан тийм. Тэнд л намайг таних, бишрэх, хүндлэх хүн олон байх юм байна. Очдог хэрэг ээ.  “Саалийн үнээгээ” дэнчин тавьж байж ирсэн суудал минь юмсан. Доллар өсөөд сүүгээ нийлүүлдэг “фермүүд” маань гэрээгээ цуцлах гээд байдаг. Нэгэнт гарсан оргилоосоо иймхэн юмнаас болоод огцом “доошоо оролтой нь” биш. Яая даа. Оргилын цас хайлдаггүйн учрыг одоо л оллоо. Бас л хүйтэн байна шүү. Хэзээ зовлонгүй амьдрах болж байна аа.“

Хэнд ч үзүүлдэггүй хар дэвтэртээ ингэж бичээд цонхоор хараад унах чинь. Бас л намайг олж хараагүй юм байхдаа.

“Гуравдугаар сарын 20. Дэлхийн Аз жаргалын өдөр” дахиад л өнөө бичиг... Харахгүй, танихгүй, олохгүй байсан юм бол юунд миний өдрийг өнөөдөр тэмдэглэж байгаа юм бэ? Та нар намайг хайгаад надаас зөрөөд байхад яаж бид уулзах юм бэ. Больё оо. Намайг олж хараад баярлах хүнийг хайсаар байгаад өөрийнхөө өдөр өөрөө туйлдчихлаа. Та нар өндрөөс хайгаад өндөрт гарна. Тэгээд өндрөө л харахгүй доошоо харна. Та нар намайг алсаас хайгаад алсыг зорино. Тэгээд  алсуураа  явахгүй эргэж хараад  байна. Та нар намайг өөрөөсөө хайхгүй хүнээс хайна. Тэгээд хүнээс олчихоороо өөрийгөө л бодно. Тэгээд л зовлонгоо дуудна.

Би гомдож байна. Миний өдрөөр намайг танихгүй байж яах гэж ингэж нэрлэсэн юм бэ. Өндөрт мацахад чинь ч би та нартай хамт байсан. Уруудахад чинь ч бас л цуг байсан. Хэзээ намайг олж хараад магнай тэнүүн алхах бол гэж хором ч холдолгүй дагасаар байхад та нар л өөрсдөө амьдралаа цөл болгоод байна шүү дээ. Эргэн тойронд нь би хүрээлж байхад та нар тэгээд цөлийн замыг л сонгоод байна шүү дээ...

Тэргэнцэр... хашлага... замын хашлага... Саад дахиад саад... орцны довжоо... Өгсүүр шат... Нэг гишгүүр... дахиад нэг гишгүүр... дахиад нэг гишгүүр. Босго... Хаалганы босго... Ёо... Гэртээ ирлээ.  Өрөө болгоныхоо хаалгыг босгогүй болгосон, хаашаа л бол хаашаа тэргэнцрээ өөрөө жолоодож болдог. Өөрийнхөө ертөнцөд ирлээ. Ёох..ингэж нэг жаргах гэж...

Нулимс нь гарч байна. Би олчихлоо. Аз жаргалын өдөр гэж миний нэрээр тунхагласан энэ өдрөө би тэргэнцэр дээрээс намайг олж харсан бүсгүйн нулимсан дунд бид уулзчихлаа. Тийм байлгүй дээ. Эрэл хаанаас дандаа мухардаа аж дээ...

Л.Болд: Илтэд худал мэдээлэл тараасан учраас иргэний шүүхэд хандаж байгаа

Монгол Улсаас Бельгийн хаант улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Л.Болдоос цахим орчинд гарч байгаа мэдээллийн талаар тодрууллаа.

1 цаг 32 мин
Ерөнхий сайдыг огцруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг 20 эксперт ингэж дүгнэв

​​​​​​​Парламент энэ сарын 17-нд Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн, тогтоолын төслийг

1 цаг 32 мин
Голомт банкны зээлжих зэрэглэлийг Moody’s Ratings агентлаг хоёр жил дараалан өсгөж “B1” болгон нэмэгдүүллээ

Олон улсын үнэлгээний Moody’s Ratings агентлаг 2025 оны 10-р сарын 20-ны өдө

15 цаг 8 мин
Н.Энхбаяр: Засгийн газрыг Үндсэн хуулийн бус замаар, хуйвалдааны аргаар унагахыг оролдож байна

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын “ТВ-9” телевизэд өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын 95 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхий­лөгчий

Өчигдөр 06 цаг 00 мин
Орбан: Путин-Трампын уулзалт Унгарын хувьд чухал ач холбогдолтой

ОХУ, АНУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Дональд Трамп нарын Будапешт х

Уржигдар 18 цаг 45 мин
Сергей Шойгу: Хүн амьдралдаа ганцхан мөрөөдөлтэй бол уйтгартай амьдрал

1845 онд I Николай хааны зарлигаар байгуулагдсан О

Уржигдар 18 цаг 44 мин
Сонгогчдын боловсрол эрх зүйн уншлагын танхимтай болов

Үндэсний номын сан Сонгуулийн ерөнхий хороотой хамтран ажиллах санамж бичгийн хүр

Уржигдар 18 цаг 41 мин
Хоригийг хүлээж авбал Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулна

Хоригийг хүлээж авбал Ерөнхий сайдыг огцруулсан УИХ-ын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулна

Уржигдар 10 цаг 57 мин
Цэц: Ерөнхий сайдыг огцруулсан процесс Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг лхагва гарагт хэлэлцэнэ

Цэц Ерөнхий сайдыг огцруулсан процесс Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг лхагва гарагт хэлэлцэнэ

Уржигдар 10 цаг 29 мин