Диана гүнжтэй холбоотой нууцыг дэлгэв

2019-10-05
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Дуучин Элтон Жон саяхан өөрийнхөө амьдралыг өгүүлсэн номоо гаргасан. Тэрээр номондоо Диана гүнжээс болж жүжигчин Ричард Гир, Сильвестер Сталлоне нар муудалцсан тухай бичсэн байна. Элтон Жон 1980 оны эхээр “Лондон дахь гэртээ  олны танил хүмүүс оролцсон оройн зоогт дарга нь байсан Дисней Жефрей Катзенбергийг эхнэртэй нь урьсан аж. Энэ үеэр ханхүү Карлосоос салсан байсан Диана гүнж ирсэн байна. Эхлээд Ричард Гир, Диана нар их дотно байх шиг санагдсан гэж дурсамжийн номондоо бичжээ. Ричард Гир ч гэсэн Синди Кроуфордоос салчихсан байсан. Тэд тэр орой зуухны өмнө суугаад ярилцаж байсан. Гэхдээ тэднийг хоорондоо ийм дотно харилцаатай  байгаад бүгд баярлахгүй байх шиг санагдсан. Сильвестер Сталлонегийн тэдэн рүү  дурамжхан харж байснаас үзвэл гүнж, жүжигчин хоёр дотно байсан нь түүнд таалагдаагүй байх  гэж ярьжээ. Сильвестер Сталлоне Диана гүнжтэй уулзахаар ирсэн гэж бодож байна. Гэвч тэр орой  төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн байх. Оройн зоогийн үеэр Ричард Гир, Сильвестер Сталлоне нар харагдаагүй. Тиймээс Элтон Жон, Давид Фурнишээс  тэднийг хайхыг гуйжээ. Тэрээр эргэж ирээд тэднийг маргалдаж байна  гэж хэлсэн байна. Элтон Жоны бичснээр хоёр жүжигчин хонгилд  Диана гүнжтэй холбоотой маргаанаа шийдвэрлэх гэж байсан бололтой. Харин оройн хоолны дараа Ричард Гир, Диана нар галын хажууд  сууж, Сильвестер Сталлоне гэртээ харихаар шийдсэн байсан гэв. Энэ маргаан болж байх үеэр Диана гүнж их тайван байсан. Магадгүй юу болсныг анзаараагүй байх. Эсвэл үргэлж ийм зүйл болдог учраас дасчихсан байх гэж  дуучин бичсэн байна. Эх суралж: Зууны мэдээ сонин 2019.10.25 №212 (6179
2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

7 цаг 2 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

7 цаг 2 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

7 цаг 2 мин
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

Монголын байгаль, уламжлалт өв, ур чадвар, орчин үеийн инновац нэгдэн Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийд бүтээж байна.

2026-10-02
ХМЗ: Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны гуравдугаар улирлын хурлын мэдээлэл

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 18-ны өдөр болж, хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн, дөрвөн редакцад холбогдох хоёр гомдлыг хэлэлцэв.

2026-10-02
Аймгууд өвөлд бэлэн үү

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа  аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.

2026-10-02
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсанаас хойш 28 жил өнгөрч байна.

2026-10-02
АНУ-ын армид дроны тусгай командлал байгуулж, генерал, адмиралын тоог 20 хувиар цөөлнө

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт "Хүчний байдал" ил

2026-10-01
Дэлхийн агаарын зорчигчийн эрэлт наймдугаар сард 0.8 хувиар буурчээ

Олон улсын агаарын тээвэрийн холбоо (IATA) 2026 оны наймдугаар сард дэлхийн агаарын зорчигчийн эрэлт өмнөх оноо

2026-10-01
Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

2026-10-01