Хоакин Феникс гал унтраах машин мөргөжээ

2019-10-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.Оюунболд Жокер хэмээх нийгэмд адлагдсан нэгэн алиалагчийн баг зүүсэн гэмт хэрэгтэн болдог тухай кино гарч эхэлсэн цагаасаа хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн билээ. Харин энэ киноны алиалагчийн дүрийг бүтээсэн Хоакин Феникс Лос Анжелес хотод түймэр унтраах албаны машиныг машинаараа мөргөжээ. Энэ ослын үеэр Хоакин Феникс амьдралдаа айж байгаагүйгээрээ айсан ч азаар бэртэж гэмтээгүй байна. АНУ-ын хэвлэлд бичсэнээр түүний амиа хорлох шахсан камиказе гэж нэрлэж болох ослыг Тесла загварын цахилгаан машинаараа булан тойрох гэж байгаад гэнэт хурдаа нэмж давхисны улмаас гаргажээ. Азаар түүний мөргөсөн машинд хүн байгаагүй аж. Осол болсон газар ирсэн цагдаагийнхан, түргэн тусламжийн албаныхан жүжигчинтэй ярьж, болсон явдлын талаар сонссон байна. Дараа нь хохирлыг барагдуулах тогтоол гаргаж даатгалын бичиг баримтыг шилжүүлжээ. Хоакин Феникс ослын улмаас эвдэрч хэмхэрсэн хоёр машиныг засуулах зардлыг даахаар болсон байна. Түүнийг торгож, ямар нэгэн хэрэгт буруутгаагүй нь их юм гэж цахим хуудаст бичжээ. Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2019.10.16 №205 (6172)
2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

7 цаг 4 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

7 цаг 4 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

7 цаг 4 мин
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

Монголын байгаль, уламжлалт өв, ур чадвар, орчин үеийн инновац нэгдэн Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийд бүтээж байна.

2026-10-02
ХМЗ: Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны гуравдугаар улирлын хурлын мэдээлэл

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 18-ны өдөр болж, хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн, дөрвөн редакцад холбогдох хоёр гомдлыг хэлэлцэв.

2026-10-02
Аймгууд өвөлд бэлэн үү

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа  аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.

2026-10-02
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсанаас хойш 28 жил өнгөрч байна.

2026-10-02
АНУ-ын армид дроны тусгай командлал байгуулж, генерал, адмиралын тоог 20 хувиар цөөлнө

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт "Хүчний байдал" ил

2026-10-01
Дэлхийн агаарын зорчигчийн эрэлт наймдугаар сард 0.8 хувиар буурчээ

Олон улсын агаарын тээвэрийн холбоо (IATA) 2026 оны наймдугаар сард дэлхийн агаарын зорчигчийн эрэлт өмнөх оноо

2026-10-01
Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

2026-10-01