Зурхайч Ц.Нямдорж: “Бойнг-777” онгоц хоёр хоногийн дараа олдоно

2014-03-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Л.ХЭРЛЭН

Цэнхэр гаригийн хүн төрөлхтөн хил хязгаар гэлгүй ойртон нөхөрлөж, бие биеийнхээ сайн сайхны төлөө сэтгэл санаагаа нэгтгэж байгаа билээ. Өнөөдөр Украины ард түмний хувь заяа, амгалан тайван байдал, сураггүй  болоод зургаа хонож байгаа   Малайзын “Бойнг-777” онгоц, түүнд зорчиж явсан 239  хүний төлөө  бүгд сэтгэлээ чилээж байна. Монголчууд ч тэдний төлөө залбирч, дор бүрдээ таавар, таамаг дэвшүүлж байгаа юм. Энэ талаар асуухаар  Гандантэгчинлэн хийдийг эргэн тойронд бараг бяцхан гудамж үүсгэн байршсан мэргэч төлөгч, зурхайч нарыг зорилоо. Бөөрөөрөө наалдсан жижигхэн ТҮЦ-үүдэд зурхайч нар суудаг юм байна. Үүдэнд нь олон хүн дугаарласан нэгэн зурхайчийг сонгож цөөн асуултад хариу авсан юм.  Зурхай, сүнс судлалын академийн  доктор  Ц.Нямдорж  нийгэмд өрнөж буй халуун сэдвүүдээр ингэж ярьж байна.

-Энэ  сарын 8-нд Малайзын нийслэл Куала-Лумпур хотоос Хятадын Бээжин хотыг зорин ниссэнээс хойш  сураггүй болсон агаарын тээврийн Malaysia Airlines Бойнг-777   онгоц  барьцаалагдсан уу, сүйрсэн үү, хаа нэгтээ ослын буулт хийсэн болов уу. Таны зурхайд юу гэж бууж байна?

-Онгоц осолдсон.

-Хаана?

-Тодорхой хэлэх боломжгүй ч их усан дотор, далай дотор сүйрсэн онгоцны их бие байгаа.

-Онгоцны их биеийг хаанаас олох вэ?

-Далайн хөвөөгөөр явахад харагдана. Эд анги нь олдоно.

-Хэзээ олдоно гэж. Та хугацаа хэлж чадах уу?

-Хоёр хоногийн дараа гэхэд сураг гарч, онгоц олдоно. Бүх мэдээлэл ил тод болно.

-Тэнд зорчиж явсан 239 зорчигч эсэн мэнд олдох болов уу?

-Нэг ч хүн амьд гараагүй.

-Украинд өрнөж байгаа асуудал  “Айл хүний амь нэг, саахалт хүний саана нэг” гэж ирсэн монголчуудын санааг ч бас зовоож байна. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ямар ч байсан  тэнд дайны гал дүрэлзэхгүй, ерөнхий нуруу нь гайгүй  болов уу. Яах вэ гэдгийг  хоёр улсын  харилцаа мэднэ.

-Та  хэдэн жил зурхайн ухаан судалж,  мэргэ төлөг  тавьж байгаа вэ?

-Би Гандантэгчинлэн хийдийн орчим 14 жил сууж байна. Зурхай,сүнс судлалын академид докторын зэрэг хамгаалсан.

-Таны нутаг хаана вэ. Танай удамд мэргэч, төлөгч хүн байна уу?

-Би Говь-Алтай аймгийн Тонхил сумын уугуул. Манай ээжийн талд  мэргэч, төлөгч нар бий. Ээжийн талд мэргэн түргэн хүмүүс байсан. Би найман настайдаа буюу 1979 онд социалист нийгмийн үед  нагац эгчээ дагаж шавилсан.Тухайн үед нууц байдалд бурхны ном үзэж явлаа.  Миний номын багш, нагацыг маань  Хувхүү гэдэг, нас сүүдэр 84 хүрч байгаа буурай  бий. 

-Танд хандаж, эрсэн сурснаа олсон ямар тохиолдлууд байна?

-Үзүүлж, харуулсан хүмүүс эрсэн, сурснаа оллоо л гэдэг юм. Хүн, мал алга боллоо, өвдөж зовлоо гээд янз бүрийн шалтгаанаар хүмүүс ирдэг. Тэр болгоныг үзэж, хэлж өгч байсан жишээ олон бий.

-Хүний асуусныг хэлж өгөхөд үнэ  тариф  нь хэд байх  вэ?

-Тухайн хүн өөрийнхөө сүсгээр  л болдог. Ядарсан, зүдэрсэн хүнд туслаж өргөл энэ тэр гэлгүй үзэж, хараад өгдөг.

-Эцэст нь нэг асуулт байна. Морь жилд монголчуудын маань зам мөр ямар байх бол?

-Морь монгол хүний дээдэлж ирсэн амьтан, хань нөхөр, эр хүний хийморийн унаа  юм. Жилийнхээ шинжээр бол аливаа юманд жаахан түргэдэх гээд байх тал бий.  Морины хөл хурдан байдаг учраас тэгж хэлж болно. Дээрээ жаахан хэрүүлтэй, доороо суурь сайтай жил байх нь. Жилийн дунд үед хур бороо элбэг, хавартаа хавсаргатай, намар налгар сайхан болно.

2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

10 цаг 43 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

10 цаг 43 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

10 цаг 43 мин
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

Монголын байгаль, уламжлалт өв, ур чадвар, орчин үеийн инновац нэгдэн Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийд бүтээж байна.

2026-10-02
ХМЗ: Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны гуравдугаар улирлын хурлын мэдээлэл

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 18-ны өдөр болж, хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн, дөрвөн редакцад холбогдох хоёр гомдлыг хэлэлцэв.

2026-10-02
Аймгууд өвөлд бэлэн үү

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа  аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.

2026-10-02
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсанаас хойш 28 жил өнгөрч байна.

2026-10-02
АНУ-ын армид дроны тусгай командлал байгуулж, генерал, адмиралын тоог 20 хувиар цөөлнө

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт "Хүчний байдал" ил

2026-10-01
Дэлхийн агаарын зорчигчийн эрэлт наймдугаар сард 0.8 хувиар буурчээ

Олон улсын агаарын тээвэрийн холбоо (IATA) 2026 оны наймдугаар сард дэлхийн агаарын зорчигчийн эрэлт өмнөх оноо

2026-10-01
Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

2026-10-01