С.Шаравдорж: Сонгууль бүрийн өмнө хэвлэлийн эрх чөлөөнд халтай заалт оруулдаг

2019-10-03
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.БАТСАЙХАН   Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн С.Шаравдоржтой ярилцлаа.   -Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Сонгуулийн тухай хуулийн төсөл багтсан.  Хэвлэл мэдээлэлтэй холбоотой ямар өөрчлөлт оруулж өгөх хэрэгтэй байна вэ. Энэ талаар яриагаа эхлэх үү? -Ирэх онд УИХ-ын ээлжит сонгууль болно.  Эрх баригч намынхан сонгууль ойртохоор л хуульд нэмэлт өөрчлөлт оруулдаг.  Энэ нь гэм биш зан болжээ.  Энэ удаа ч давтагдах нь гэж харж байна.  Улстөрчид хууль  өөрчилж болно.  Гэхдээ хуулийг өөрчлөн батлах бүртээ  хэвлэл мэдээлэлтэй холбоотой заалтуудыг дураараа өөрчилдөг болжээ.     Ингэхдээ чөлөөт хэвлэлд халтай, тэдний эрхийг хязгаарласан байдлаар  өөрчилж байна.   Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгууль , 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль гэхэд нэгдсэн хуулиар явагдсан.  Тухайн хуульд орсон заалтууд нь телевизээр гарах цаг хугацаа нэлээн хязгаартай, сонин дээр гэхэд нүүр, талбайн хэмжээ мөн багасгаж өгсөн байдаг.  Уг нь бол хэвлэл  мэдээлэл сонгуулийн үед иргэдэд мэдээлэл өгөх, сонголтоо зөв хийхэд нь туслах үүрэгтэй юм. -Тэгэхээр хэвлэл мэдээллийн салбар сонгуулийн үед үүргээ биелүүлж чадахгүй байна гэсэн үг үү? -Үүргээ биелүүлэхэд хуулиар хязгаар тавьж өгсөн нь хүндрэл үүсгэж байна. Ер нь бол хэвлэл мэдээллийн үүрэг, оролцоо сайн байх тусам сайн нэр дэвшигч, улстөрч гарч ирнэ.  Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээлэлэ улстөрчдийн хоорондын PR-ийн талбар болж хувирч байна.   Энэ нь маш буруу жишиг.  Миний ойлгосноор ерөнхийлөгч, парламент, орон нутаг гээд гурван тусдаа хууль болж гарах юм билээ. Тэгэхээр удахгүй хэлэлцэх  сонгуулийн хуульд бид саналаа хүргэх нь зүйтэй. Иргэдэд мэдээллийг хүртээмжтэй, хангалттай хүргэхэд чиглэсэн хязгаарлалтуудыг арилгах хэрэгтэй. -Сүүлийн хоёр сонгуульд цахим мэдээллийн хэрэгслийг нэлээд ашиглаж байна. Энэ чиглэлд ямар зохицуулалт байвал зүгээр вэ? -Цахим орчин дахь мэдээлэл гэх шинэ хэлбэр хүч түрэн орж ирсэн. Уламжлалт цаасан хэлбэр, телевиз, радиогийн төрлүүд харьцангуй бүдгэрсэн ч үнэ цэнээ алдаагүй.  Цахим орчин дахь мэдээллийг тодорхой хэмжээнд хязгаарлахгүй бол замбараагүй, сөрөг мэдээллүүд ч олон гарч байна.   Тэгэхээр үүнийг ялган зааглаж, Сонгуулийн хуульд тусгах нь зүйтэй. Тодорхой хэмжээнд хязгаарлалтууд байх нь зөв гэж үздэг.  Ер нь олон улсын жишигт ч сошиол мэдээлэл толгойны өвчин болсон.  Энэ асуудал зөвхөн Монгол Улсад байгаа юм биш л дээ.  Хамгийн гол нь хэвлэл мэдээллийн салбарынхан,  мэргэжлийн холбоод сэтгүүлчдийн байгууллага саналаа өгөх хэрэгтэй.  Энэ боломж нээлттэй байна. -Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс энэ асуудлаар СЕХ-ны төлөөлөлтэй уулзалт хийсэн.  Уулзалтаар юу яригдсан бэ? -Манай Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачлан СЕХ, болон салбарын байгууллагуудтай хамтарсан дугуй ширээний ярилцлага зохион байгуулсан. Тодорхой заалтууд дээр яриагүй ч ерөнхий саналуудаа нэгтгэж чадсан.   Ойрын үед Сонгуулийн хуульд оруулах өөрчлөлтийн асуудлаар  хэлэлцүүлэг зохион байгуулна. Манай Хэвлэлийн зөвлөлөөс энэ асуудлаар  СЕХ-ны ажлын хэсэгт саналаа хүргүүлсэн байгаа. Сонгуулийн хууль бол нийгмийн амьдралын зохицуулалтын нэг л хэсэг.  Энэ дээр  бид саналаа хэлнэ.  Түүнээс гадна өдөр тутмын мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад ч хэвлэл мэдээллийн салбарт эрх зүйн таатай орчин чухал байна. -Манай салбарынхан бие даасан хуультай болох тухай их ярьдаг л даа. Гэхдээ төдийлөн алхам хийж чаддаггүй? -Хэвлэлийн  эрх чөлөөний тухай хууль 1998 онд батлагдсан.  Зарчмын том заалт мөн .Өөрөөр хэлбэл товчхон ч гэлээ өмнөх тогтолцооноос шинэ тогтолцоонд шилжих үед үүргээ гүйцэтгэж чадсан.  Гэхдээ одоо хэвлэл мэдээллийн салбарт шинэ суурь хууль зайлшгүй өгүүлэгдэж байгаа. Суурь хуульгүй болохоор ямар нэгэн хууль гарах бүрт хэвлэл мэдээлэлтэй холбоотой заалтууд нь дагаж өөрчлөгддөг.  Тэр нь дандаа салбарын үйл ажиллагааг боомилсон, сөрөг заалтууд орж ирдэг. Жишээлбэл Сонгуулийн хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль дээр энэ бүхэн ажиглагдаж байна.  Хэвлэл мэдээллийн  үндсэн зарчмыг дандаа мохоодог. Тэгэхээр хэвлэлийн салбарт суурь хуулийг яаралтай боловсруулан батлуулах шаардлагатай байна.   Түүнчлэн сэтгүүлчид маань хууль шүүхэд дуудагдахгүй байх хөшүүргэ нь ерөөсөө л ёс зүйгээ бариад ажилчих хэрэгтэй.   Олон улсын жишигт бол хэвлэл мэдээлэл нь ёс зүйн код, дүрмээ гаргаад хэрэгжүүлээд явдаг.  Үүнийг өөрийн буюу зөөлөн зохицуулалт гээд байгаа юм. -Хэвлэл мэдээллийн зөвлөл маань ёс зүйн тал дээр нэлээд анхаарч ажиллаж байна уу? -Тийм ээ. Хэвлэл мэдээллийн зөвлөл анх байгуулагдахдаа нэг тийм мохоо, зөөлөн дүрэмтэй байгууллага шиг байсан. Гэтэл олон улсын хэм хэмжээ нь тийм байсан.  Тухайн зөөлөн зохицуулалт нь цаагуураа хэвлэл мэдээлэл хараат бус, чөлөөтэй, иргэний мэдэх эрхийг хангах ёстой гэсэн заалтууд рүү чиглүүлж байдаг.  Хэвлэл мэдээллийг чөлөөтэй гэдгээр нь зоргоор тавьчихаар хүн гүтгэдэг, доромжилдог, алдаа гаргадаг, хүний эрхийг зөрчдөг. Ийм доголдлууд гараад ирэхээр төр зайлшгүй иргэдийнхээ эрх ашгийг зохицуулахын тулд хэвлэл мэдээллийн салбарт хатуу хуулийн заалтуудыг тулгадаг.  Ийм байдалд хүргэхгүйн тулд ёс зүйгээ л баримтлаад явчих хэрэгтэй. Үүний тулд Хэвлэл мэдээллийн зөвлөл маань 2015 онд байгуулагдаж байлаа. Ёс зүйн код боловсруулж, зөвлөл байгуулах дээр нэлээд хугацаанд ажиллаж байна. -Сонгуулийн үеэр гэлтгүй жирийн өдрүүдэд ч  Хэвлэл мэдээллийн зөвлөлд нилээн санал, гомдол ирдэг байх. Өнгөрсөн сонгуулийн үеэр яаж ажиллав. Ирэх  сонгуулиар яаж ажиллах вэ? -2016, 2017 оны сонгуулийн үед харьцангуй, балчир байгууллага байсан. Манай ёс зүйн дүрэмд ч сонгуультай холбоотой заалт байгаагүй. Ийм хоёр шалтгаанаар 2016 оны сонгуулиар Хэвлэлийн зөвлөл ямар нэгэн гомдол хүлээж аваагүй. Ингээд 2019 он хүртэл Хэвлэлийн зөвлөл чамлалтгүй амжилттай ажилласан. Хөл дээрээ боссон. Улсын хэмжээнд хэвлэл мэдээллийн зөвлөл гэдэг ёс зүйн, өөрийн зохицуулалтын байгууллагатай боллоо гэдэг ойлголтыг өгсөн. Хэвлэлийн зөвлөлд ирдэг гомдлын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Энэ хэрээрээ  сэтгүүлчид хуулийн байгууллага дээр асуудлаа шийдэх биш манай дээр ёс зүйн хүрээнд асуудлаа шийдээд явах боломжтой болж байгаа юм.  Тэгэхээр ирэх сонгуулийн үеэр манай зөвлөл ёс зүйг баримтлуулах талаар ажиллана.
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

13 цаг 49 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин