Э.Цацрал: Циркчдэд монголд амьдрах боломж алга

2014-02-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Монголын уран нугараач шүдэн дээр тогтох үзүүлбэрээрээ дэлхийн Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоосон баярт мэдээг өнгөрсөн оны сүүлчээр бид хүлээн авсан. Тэгвэл энэхүү амжилтын эзэн Э.Цацрал сар шинийн өмнө эх орондоо иржээ. Мөн тэрээр саяхан Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан юм. Түүнтэй ярилцсанаа толилуулж байна.

-Эх орондоо ирснээс хойш ямар ажил амжуулав?

-Монголдоо ирээд нэг сар боллоо. Энэ хугацаанд Төрийн дээд шагнал гардлаа. Мөн охидуудад  уран нугаралтын хичээл зааж, хамтдаа бэлтгэл сургуулилт хийж байна.  Ер нь олон ажил амжуулж явна. Алтан гадас одонгоор шагнах тушаал өнгөрсөн арванхоёрдугаар сард гарсан юм билээ. Тэр үед би Монголд байгаагүй учраас сая ирж шагналаа авсан. Залуу хүн энэ шагналыг авна гэдэг маш сайхан байлаа. Миний уран бүтээл хийж бүтээх оргилуун хүсэлд маань ташуур өгсөн хэрэг боллоо.

-Өмнө нь өөрийн тань төрлөөр монгол уран нугараач бүсгүй мөн Гиннест бичигдсэн байдаг. Түүний амжилтыг эвдэх хэцүү байсан уу?

- Тиймээ. Надаас маш их тэсвэр тэвчээр шаардсан үзүүлбэр байлаа. Би эхлээд хоёр минут 34 секунд тогтдог байсан. Хичээж зүтгэсний хүчинд  Туркийн Станбулд болсон шалгаруулалтад дөрвөн минут 17 секунд тогтож Гиннесийн амжилтыг шинэчлэн тогтоосон. Гиннест бичигдэх миний гэхээсээ илүү ээжийн маань, миний гэр бүлийн мөрөөдөл. Хүний нутагт байхдаа ээжийнхээ мөрөөдлийг биелүүлье гэж бодсон. Тэгээд санал, бичлэгээ явуултал урилга ирж, миний бичиг баримт, аппарат хэрэгслийг нарийн шалгаж үзээд бүртгэсэн.

-Ер нь циркт зубник төрлийн жүжигчин их ховор байдаг шиг байгаа юм?

-Одоо олон болж байна. Сайхан нугарч байгаа охид бий. Тэд бүгд зубник төрлөөр хичээллэдэг.  Хэдэн минут тогтож чадах вэ гэдэг нь л чухал байх.

-Ээжээс тань дутахгүй өөрийг тань дэмждэг хүн бол аав тань. Анх уран нугараач болгохоор хөтөлж явсан гэж сонссон юм байна?

- Тийм ээ. Аав маань урлагийн хүн биш ч уран нугаралтад их дуртай хүн байсан. Миний уян налархайг ажиглаад зурагтаар харсан дасгалаа зааж өгдөг байлаа. Мөн өглөө эрт сэрээж бэлтгэл хийлгэдэг байсныг санаж байна.  Аавын минь хийлгэдэг дасгалын техник нь буруу ч гол санаа нь зөв байсныг одоо боддог. “Миний охин үргэлж юмны түрүүнд явахыг хичээ” гэдэг байсан. Даанч аав миний амжилтыг харж чадалгүй бурхан болсон. Би дөрвөн настайгаасаа уран нугаралтаар хичээллэж эхэлсэн юм. Харин намайг найман настайд Төрийн шагналт, уран нугараач Д.Мажигсүрэн багшид шавь оруулсан.

-Таны багш Монголын циркийн багана болсон хүн. Тийм хүнээр хичээл заалгана гэдэг азтай хэрэг шүү?

-Тийм ээ. Багш “Тайзан дээр алдвал хамгийн түрүүнд Монголын нэр, дараа нь циркийн нэр, тэгээд багшийн нэр, аав ээжийн нэр, адаг сүүлд нь чиний нэр гарна. Монголоороо овоглож байгаа болохоор чамд алдах эрх байхгүй” гэдэг байсан. Олон улсын “А” зэрэглэлийн олон тэмцээнд намайг оруулж, амжилт гаргасан гавьяатай хүн. Тэмцээний үеэр багш тайзны урд зогсоод инээж байдагсан. Жаахан охид том тэмцээнд орохдоо айж сандардаг болохоор тайвшруулах гэж тэгдэг байсан байх.

-Таны хичээллэдэг төрөл их богино настай юм шиг санагддаг. Залуу насны урлаг юм даа?

-Гэхдээ хүн өөртөө арчаатай байвал хэдэн ч жил нугарч чадна. Үүнийг байнга боддог. Бүхнийг цаг хугацаа шийддэг гэлээ ялагдашгүй байхыг хүсч байна. 25 нас хүртэл нугардаг гэж ярьдаг. Гэхдээ би 36 хүртлээ нугарна гэж бодож байна.

-Одоо амжилтаа ахиулах бодол бий юу?

-Залуу хүн болохоор олон төрөлд хүч сорих бодолтой байгаа.  Гиннисийн тухайд хоёр минут 34 секундын амжилтаа эвдэж дөрвөн минут 17 секунд болгосон. Туркийн Истанбулын телевизээс шоунд оролцох урилга ирж, нэвтрүүлгийн үеэр амжилтаа ахиулсан. Циркийн тэмцээнүүдээс Монте Карлод амжилт үзүүлэх л үлдлээ. Одоо хос нугаралтаар “Гиннес”-т орох бодол бий.

-Энэ нь ямар учиртай үзүүлбэр вэ. Хамтрагчаа сонгосон уу?

-Хослон нугарах охиноо сонгож, бэлтгэлээ хангахаар Монголдоо ирсэн. Багшийнхаа шавь нараас харж байгаад хамтрагчаа сонгоно доо. “Гиннес”-т бүртгүүлэх үзүүлбэр алдаа гаргавал бэртэх аюултай учир чадварлаг хүн хайж байгаа. Манай багшийн зохиосон хэцүү үзүүлбэрүүдийн нэг.

-Уран нугаралт бол их онцгой үзүүлбэр. Онцгой мэдрэмж хайрладаг байх?

-Тайзан дээр үзүүлбэрээ л амжилттай хийхсэн гэж бодно. Тэгээд хүмүүсийн алга ташилт тэр онцгой мэдрэмжийг надад хайрладаг. Ер нь бидний үзүүлбэрт бэлтгэл, тэсвэр тэвчээр чухал. Гэхдээ энэ үзүүлбэрийг олон дахин хийх биед муу. Н.Норовсамбуу багш нугараач охидоо ажиглан судалгаа хийсэн байсан. Зубник удаан хийвэл хараа муудаж, судас нарийсдаг гэж байсан. Тэр үзүүлбэрийг хийхэд бүх жингээ толгой, шүдэндээ өгдөг учир буусны дараа цусны эргэлт тогтворжтол хэсэгтээ л юм харж, сонсдоггүй, толгой эргэдэг юм билээ.

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

2025 онд угаарын улмаас 30 иргэн нас баржээ

19 цаг 42 мин
С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

С.Оюун: Би Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй

20 цаг 2 мин
Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

Л.Энх-Амгалан: Ипотекийн зээлийн дараалалд орохын тулд 10-20 сая төгрөгийн авлига өгдөг

20 цаг 9 мин
Зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй

Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК) нь орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрт зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэйгээр оролцож байгаа ба Монголбанкнаас баталсан “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”, “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд олгосон орон сууцны зээлийг Банкнаас худалдан авч, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааг гүйцэтгэдэг. “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ын 4.2-д заасны дагуу Банк нь зээл хүсэгчид олгох орон сууцны ипотекийн зээлийн шийдвэрийг бие даан гаргахаар зохицуулсан байдаг бөгөөд зээл олгох үйл ажиллагаанд МИК хөндлөнгөөс оролцох боломжгүй юм.

21 цаг 32 мин
УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

УИХ-ын дарга Н.Учрал энэ сарын 9-нд ОХУ-д айлчилна

Өчигдөр 10 цаг 56 мин
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их н

Өчигдөр 06 цаг 00 мин
Төсвийн хөрөнгө оруулалтын зардал 3.8 их наяд төгрөгөөр  нэмэгджээ

Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж байна. Тухайлбал, хөрөнгө

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

С.Шаарийбуу Малайз улсын дээд шүүхэд хандана

Уржигдар 10 цаг 55 мин
Хугацаандаа ашиглалтад өгөхгүй бол концессын гэрээг цуцална

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг тоймлон хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Чойжилсүрэн сайдын “багц” дахь 79.98 тэрбумын зөрчил-2

“Зууны мэдээ” сонин Нийтийн эрх ашгийн төлөөх ээлжит бүтээлээрээ эрчим хүчний салбарын эдийн засгийн “догол

Уржигдар 06 цаг 00 мин