Дональд Трампын ууган хүү Монголоор аялаад буцжээ

2019-08-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТУУЛ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү  Дональд Трамп Жуниор хүүгийнхээ хамт  өнгөрсөн долоо хоногийн эхээр Монгол Улсад хувийн аяллаар ирээд байсан билээ. Түүний хувьд, аяллын ихэнх хугацааг Баян-Өлгий аймагт өнгөрөөсөн бөгөөд Алтай Таванбогдод авирчээ. Мөн мориор аялж, Толбо суманд малчин айлд хоножээ. Зам зуур Цэнгэл, Улаанхус сумын айлуудаар орж нүүдэлчин соёл, ахуй амьдралтай танилцжээ. Доналд Трамп Жуниор энэ сарын 25-ны өдөр эх орондоо буцсан бөгөөд өөрийн инстаграм хуудсандаа, “Өнгөрсөн долоо хоногт хүү Доннигийн хамт Монгол Улсаар аяллаа. Бид маш урт замыг мориор болон машинаар туулсан. Монгол Улс миний харсан хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг байлаа. Хүмүүс нь ч сайхан сэтгэлтэй, халуун дулаан угтаж авсан” хэмээн сэтгэгдлээ бичсэн байна. Аюулгүй байдлын үүднээс түүний аяллыг нууцалсан. Дональд Трамп Жуниор өнөөдрөөс сая сая хүн дагагчтай инстаграм хуудсандаа Монголоор аялсан зургуудаа тавьж эхэлсэн нь манай орныг дэлхий дахинд сурталчилж байгаа сайхан боломж юм. "Дональд Трамп Жуниор хоёр жилийн дараа гэр бүлээрээ дахин ирэхээ илэрхийлсэн" хэмээн түүнийг дагалдан явсан иргэн К.Жандос хэллээ. Эх сурвалж: www.polit.mn
2026.10.02: Улстөрчдийн хэн юу хэлэв

УИХ-ын намрын чуулганы аравдугаар сарын 2-ны нэгдсэн хуралдаанаар төсөв, төсвийн тогтвортой байдал

7 цаг 2 мин
“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Эх орны хилээр нүүрс гарахаа больжээ. Ингэвэл идэх уух зэрэг ойр зуурын хэрэглээ залгуулдаг мөнгө тасарна.

7 цаг 2 мин
Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Миний бие өглөө 8:00 цагийн үед ерөнхий маркшейдер Б.Дагвабазарын хамт уурхайн гүн рүү ороход Их амны доод дохиочны

7 цаг 2 мин
Тогтвортой хөгжилд суурилсан үндэсний үйлдвэрлэгч

Монголын байгаль, уламжлалт өв, ур чадвар, орчин үеийн инновац нэгдэн Монгол ноолуурын үнэ цэнийг дэлхийд бүтээж байна.

2026-10-02
ХМЗ: Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны 2026 оны гуравдугаар улирлын хурлын мэдээлэл

Сонин, сэтгүүл, сайтын ёс зүйн хорооны гуравдугаар улирлын хурал есдүгээр сарын 18-ны өдөр болж, хоёр гомдол гаргагчаас ирүүлсэн, дөрвөн редакцад холбогдох хоёр гомдлыг хэлэлцэв.

2026-10-02
Аймгууд өвөлд бэлэн үү

Энэ удаагийн “Хэн юу хэлэв” буландаа  аймгууд өвөлд хэрхэн бэлдэж, бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгаа талаар тодрууллаа.

2026-10-02
ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Санжаасүрэнгийн Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд амиа алдсанаас хойш 28 жил өнгөрч байна.

2026-10-02
АНУ-ын армид дроны тусгай командлал байгуулж, генерал, адмиралын тоог 20 хувиар цөөлнө

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт "Хүчний байдал" ил

2026-10-01
Дэлхийн агаарын зорчигчийн эрэлт наймдугаар сард 0.8 хувиар буурчээ

Олон улсын агаарын тээвэрийн холбоо (IATA) 2026 оны наймдугаар сард дэлхийн агаарын зорчигчийн эрэлт өмнөх оноо

2026-10-01
Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

Монголд Францын хөгжлийн агентлаг байгуулахыг дэмжлээ

2026-10-01