Нийслэлийн архивыг 16 жил удирдсан бүсгүй

2014-01-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ГАНТУЛГА

Нийслэлийн архивын газрын дарга С.Гавааг “Хэн нь хэн бэ” буланд онцлов. Амьдралынхаа 24 жилийг энэ байгууллагад зориулсан түүнд салбарынхан нь ам сайтай байдаг юм билээ. Тэрээр 1990 онд Монгол Улсын их сургуулийг түүх, архив судлаач, 1996 онд Засгийн газрын төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн инстутыг удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжлээр төгсчээ. Мөн архивын салбарт хийх эрхзүйн шинэчлэлийн асуудлаар түүхийн шинжлэх ухааны магистер цолыг хамгаалсан байна. Харин ажил амьдралын гараа нь 1990 онд Улаанбаатар хотын ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа, нийслэлийн засаг захиргааны тамгын газрын архивын эрхлэгчээс эхэлжээ. Тэрээр 1998 оноос Нийслэлийн архивын газрыг өнөө хүртэл удирдаж байна. Тэрээр 16 жилийн хугацаанд байгууллагадаа шинэчлэл хийн, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн боловсон хүчний нөөцтэй, ажлын чиг үүрэг, үзүүлэлт сайтай байгууллагаар удаа дараалан шалгарсан амжилттай явна. Түүний удирдсан хамт олон 2000-2005 онуудад ажил дүгнэлтийн үнэлгээгээрээ нийслэлийн хэмжээнд тогтмол дөрөвдүгээр байр эзэлж, “Бүрэн хангалттай” гэсэн үнэлгээ авчээ. Харин 2007 онд Засаг даргын хэрэгжүүлэх агентлагуудаас тэргүүн байранд орсон амжилттай. Мөн 2000, 2004 оны архив, албан бичиг хөтлөлтийн үзүүлэлтээр улсад нэгдүгээр байранд шалгарсан байна. Энэ бол С.Гаваа даргын удирдан зохион байгуулах чадвар, ажилдаа үнэнч хөдөлмөрч байдлын үр дүн гэж нийслэлийн архивын газрын ажилтан хамт олон хэлж байсан юм. Нийслэлийн архивын газар бол Монголын түүхийг хадгалдаг арвин баялагтай байгууллага. Хотод үйл ажиллагаагаа явуулж буй албан байгууллага, ажилтан бүрийнх нь мэдээлэл бий. Тиймээс албан хаагчид нь С.Гаваа даргыгаа “Түүх хамгаалагч” гэж нэрлэсэн ажээ. Харин С.Гаваа дарга 2013 онд тулгамдаад байгаа зургаан асуудлаа Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд өргөн барьсан гэнэ. Хэрэв энэ онд багтаад тэдгээр асуудлыг шийдчихвэл Нийслэлийн архивын газар өөрийн гэсэн байртай болж, үйл ажиллагаагаа илүү өргөн цар хүрээтэй явуулах боломжтой болох юм. С.Гаваа даргын 2014 онд зорьж буй ажил нь энэ.

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

Олон улсын парламентын холбоо УИХ-ын гишүүн Э.Болормаагийн асуудлаар хүний эрхийн хэрэг нээжээ

13 цаг 38 мин
Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

Төв аймагт зам тээврийн ноцтой осол гарчээ

13 цаг 48 мин
Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

Тусгай хяналтын дэд хороог Б.Баярбаатар ахална

13 цаг 53 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

14 цаг 0 мин
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

АНУ болон ОХУ-ын ерөнхийлөгч нар Оросын дизелийн түлшийг дэлхийн болон АНУ-ын зах зээлд нийлүүлэх тох

22 цаг 9 мин
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Хүн төрөлхтний түүхэнд, үндэстнүүдийн үүсэлд үлгэр гэмээр нууцлаг харилцаа хамаатал байсаар ирсни

22 цаг 9 мин
С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, өөрчлөлт болгох нь нэн чухал

Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо энэ  сарын 12-13-ны өдрүүдэд болж байна.

22 цаг 9 мин
Ж.Мядагбадам: Иргэн газар эзэмшиж болдог, бас нууж хаах асуудал ч үгүй

Нэр бүхий сэтгүүлч Нийслэлийн газрын албанаас олон тооны газар эзэмших эрх авсан асуудлаар ир

Уржигдар 17 цаг 00 мин
Газар олголт болон иргэдийн гомдлыг шалгах явцын талаар мэдээлэл өглөө

Иргэн Г.Уянга, Ц.Лут-Очир, Г.Болдбаатар нар Авлигатай тэмцэх газрын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр нэр бүхий сэтгүүлчийн нэр дээр нийслэлд олон газар бүртгэлтэй байгаа гэх асуудлыг хөндөж, Туулын хурдны замын тендер болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдтэй холбоотой шүүхийн маргааны талаар байр сууриа илэрхийлэв.

Уржигдар 15 цаг 50 мин
Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар аравдугаар сарын 9-нд Оросын ди

Уржигдар 06 цаг 00 мин